x

Арьс ширний үйлдвэрийн үнэрт хотоороо хордсоор байх уу???

Улаанбаатар хотын хэмжээнд 140 орчим арьс ширний үйлдвэр бий гэдэг. Эдгээр үйлдвэрүүдийг хотоос гаргах тухай шийдвэр гараад 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл долоон жил өнгөрчээ. 2017 он гэхэд үйлдвэрүүдийг Эмээлт өртөөнд шилжүүлсэн байхаар тооцож, түүхий эдийн цэгүүдийг тийш нь шилжүүлсэн боловч үйлдвэрүүд нь одоо ч хотын төвдөө хэвээрээ байгаа.

Тэгвэл манай сурвалжлах баг Хан-Уул дүүргийн II, VI хороонд байрлалтай УСУГ-ын харьяа “Харгиа” цэвэрлэх байгууламжийг зорилоо. Одоогийн байдлаар “Харгиа” цэвэрлэх байгууламжаар дамжаад үйлдвэрийн хашаандаа байгаа арьс шир, ноос ноолуурын 27 орчим үйлдвэр бохироо нийлүүлдэг юм.  Цэвэрлэх байгууламжаас 50 орчим метрийн цаана байрлах үйлдвэрийн үүдэнд ойртвол цэвэрлэх байгууламжийн үнэрээс хэд дахин эвгүй үнэр үнэртэж, удаан байхын аргагүй амьсгалахад ч бэрх. Үнэхээр ч  ийм үнэртэй орчинд сургууль, эмнэлэг, хүнсний агуулах болон орон сууцны хороолол байгаа нь эдгээр хүмүүсийн эрүүл мэнд, цаашлаад нийслэлчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх асуудал болсныг илтгэж байгаа юм.

Уг нь цэвэрлэх байгууламж, тодорхой хэмжээний хамгаалалтын зурвас, бүстэй байх ёстой. Энэ нь ч барилгын норм дүрмээрээ тогтоогдчихсон байдаг. Гэтэл 5, 10, 20 метрийн зайтай орон сууцны хороолол үүсэн төвлөрсөн байна. “Харгиа” цэвэрлэх байгууламжийн хашаанаас тав ч хүрэхгүй алхмын цаана “Хийморь баясах” Сөх, “Зайсан апартмэнт” зэрэг орон сууцны иргэд арьс ширний үйлдвэрийн үнэрт утуулсаар өдийг хүрчээ.

Иргэд, оршин суугчид холбогдох байгууллагуудад гомдол гаргахад торгууль тавиад л  өнгөрдөг аж. Хан-Уул дүүргийн II-р хорооны орон сууцны барилгууд их онцлогтой. Дийлэнх нь  сүүлийн хэдэн  жил ашиглалтад  орсон. Барилгын компаниуд болон оршин суугчид худалдаагаа өвөл хийчихдэг болохоор зундаа ийм  эвгүй үнэртэй, бохирдол ихтэй газар гэдгийг мэдээгүй авчихдаг.  Арайхийн хураасан мөнгөөрөө худалдан авсан  байраа буцаах гэхээр  боломжгүй. Худалдан авах ч хүн олддоггүй байна. 

“БАЙРНЫХАА ГАДАА НАРЛАХ, САЛХИЛАХ ТАЛААР БОДОХ Ч ЮМ БИШ”

Хан-Уул дүүргийн “Хийморь баясах” СӨХ-ийн гүйцэтгэх захирал М.Хишигээ “Арьс ширний үйлдвэрүүдийн дийлэнх нь нийслэлийн Хан-Уул дүүрэгт төвлөрдөг. Түүнээс хойш хот, дүүрэг хоёр хэдэн ч Засаг даргын нүүр үзэв, тоогоо алдсан. Үе үеийн Засаг дарга нар, ИТХ-ын гишүүд “Арьс ширний үйлдвэрийг хотоос гаргана” гэж дүүргийн иргэдэд амлаж сонгогддог ч бүтэлтэй болсон нь ганц үгүй. Манай байрны оршин суугчид “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламжтай хаяа залгасан байранд 2009 оноос хойш амьдарч байна.

Түүнээс хойш барилга нэмэгдэн, айл өрхийн тоо өссөн ч ганц ч аж ахуйн нэгж нүүсэнгүй, арьс, ширний үйлдвэр болон цэвэрлэх байгууламжаас гардаг өмхий үнэрт бид утуулсан хэвээр байна. Ялангуяа зуны улиралд тэсэхийн аргагүй үнэртдэг учраас салхивч ч онгойлгох аргагүй болдог. Байрныхаа гадаа нарлах, салхилах талаар бодох ч юм биш. Цэвэрлэх байгууламжийн орчимд 500 метрээс дотогш аж ахуйн нэгж, иргэнд газар өмчлүүлэхгүй гэж заасан байдаг гэсэн. Гэтэл  нийслэл, дүүргийн удирдлага нь үл хэрэгсэн, барилгын компаниудад газар олгож, барилгууд баригдсаар байна” хэмээв.

Хан-Ул дүүргийн II хорооны оршин суугч “Энд арав орчим жил амьдарлаа. Өмхий үнэр байнга үнэртдэг. Баруун тал, хойноосоо салхитай үед бүр ч их үнэртдэг. Настай хүн болохоор л толгой байнга өвдөөд, хамар битүүрээд байна гэж боддог байсан чинь энэ үнэртэй л холбоотой юм билээ. Эгч нь байнгын толгойны эм, хамрын цацлага хэрэглэдэг болсон. Уг нь өөр газар нүүе гэж бодсон ч бололцоо хүрэхгүй юм” гэсэн юм.

“АРАВДУГААР САРЫН 1-НЭЭС ЭХНИЙ ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ЗОРЬЖ БАЙГАА”

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Дарханы арьс ширний цогцолбор нь Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт болгох, түүнийг дагасан ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой төсөл. Цогцолбор баригдсанаар хөнгөн үйлдвэрийн салбарт шууд 2300, үйлчилгээ ханган нийлүүлэлтийн салбарт шууд бусаар 5000 гаруй ажлын байрыг шинээр бий болох юм. Цогцолборын хүрээнд үйл ажиллагаа явуулах үйлдвэрүүд нь жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулах, 10 мянган тонн ноос, ноолуур угаах самнах хүчин чадалтай байх юм” гэдгийг хэлж байсан.

Харин цогцолборын бүтээн байгуулалтын ажил яг одоогийн байдлаар ямар түвшинд явж байгааг Дархан арьс ширний цогцолбор компанийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяраас тодруулахад “Суурь дэд бүтэц, цахилгаан түгээх, дамжуулах дэд станц, дулааны шугам хоолой татах, ноос угаах, самнах үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын ажил 96 хувьтай явагдаж байна. Аравдугаар сарын 1-нээс эхний үйлдвэрийг ашиглалтад оруулахаар зорьж ажиллаж байна” гэлээ.

Өнөөдөр нийслэл хотын хөрсний бохирдол хүн амьдрахад хүндрэлтэй болсныг судлаачид сануулж байна. Тухайлбал, арьс ширний үйлдвэрүүдээс гардаг бохирдол нь идээлдэг ба зургаа ба гурав валенттай хром нь хорт хавдар үүсгэдэг. Ялангуяа улаан хоолой, элэг, ходоодонд маш хортой. Энэ нь хөрс усаар дамжин олон жил хордуулж эцэстээ хорт хавдрын үүр уурхай болгодог аж. Иймд нийслэл дэх арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг яаравчилмаар байна. Хотын баруун урьд хэсгийнхэн тэр аяараа өмхий үнэр дунд амьдарч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ Уржигдар 18 цаг 02 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ Уржигдар 18 цаг 00 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ Уржигдар 17 цаг 59 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв Уржигдар 17 цаг 59 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ Уржигдар 17 цаг 58 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо Уржигдар 17 цаг 57 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ Уржигдар 17 цаг 56 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана Уржигдар 17 цаг 55 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа Уржигдар 17 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо Уржигдар 17 цаг 54 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна Уржигдар 17 цаг 53 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ Уржигдар 17 цаг 52 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ Уржигдар 14 цаг 06 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 05 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон Уржигдар 14 цаг 01 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо Уржигдар 14 цаг 00 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа Уржигдар 14 цаг 00 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө Уржигдар 13 цаг 59 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ Уржигдар 13 цаг 57 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ Уржигдар 13 цаг 56 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? Хаан яг ингэж төрдөг Их Наран улсад “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохай...
Top