x

Төсвийн мөнгө уйлдаггүй буюу Л.Оюун-Эрдэнэ сайдын "онцлох" бүтээн байгуулалт

-Гарах уу?

-Гадаа байна.

-Гарах уу?

-Гадаа байна... Ийм нэг хошигнол сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр инээдэм, эмгэнэл дагуулж байна. Мөнөөх Л.Оюун-Эрдэнэ сайдын тойрогтоо бариулсан “Андлалын хөшөө” буюу Тэмүүжин, Боорчи нарын нэрийг зээлдсэн дурсгалын цогцолбортой холбоотой. Хөшөөнд буусан хоёр андын төрх нэг иймэрхүү харагдаж байна гэсэн үг л дээ.

Цааш нь хөшөөг бариулсан шалтаг шалтгаан, ажлын гүйцэтгэл, төсөв мөнгөний талаар бол яриад ч хэрэггүй. Хэнтий аймгийн Батноров суманд бариулсан энэ хөшөө нь хоёр жилийн дотор улсын төсвөөс хоёр тэрбум төгрөг “уужээ”.

Уг хөшөөний ур хийц, төсөв хөрөнгийн талаар өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд өрнөсөн шүүмжлэлийн хариуд Л.Оюун-Эрдэнэ сайд өөрийн пэйж хуудсаар /дэмчигчдийн хуудас нэртэй/ дамжуулан өөрийг нь “харлуулах, доромжлох зорилготой компанит ажил өрнөж байна. Өөрсдийн эрх ашиг, шуналын төлөө эх орныхоо баялаг, том төслүүдийг хувааж идэн “сэтэртэй мал” шиг болсон эрх мэдэл, ямбыг нь зоригтойгоор илчилж, ард иргэдийн дэмжлэг, итгэлийг авсны төлөө түүнийг харлуулахаар хамаг арга залиа хэрэглэж байна” гэх мэтээр өөрийгөө өмгөөлсөн байна.

Хэрэвзээ тийм бол хөшөөний өнгө төрх, ажлын гүйцэтгэлийг шүүмжилсэн жирийн иргэд биш, харин түүнийг барьж байгуулсан нөхөд л Л.Оюун-Эрдэнэ сайдыг жинхэнээсээ доромжилж, захиалгатайгаар харлуулсан бололтой. Гэтэл тэднийгээ биш, манийгаа зуудаг нь юуных вэ? Анхны гаргасан загвар болоод одоо бий болсон хөшөөний өнгө төрхийг харьцуулаад нэг харчихаарай л даа. Үүнээс илүү доромжлол гэж хаа байх вэ. Өнгөрсөн хавар уг хөшөөний зураг олон нийтийн сүлжээгээр тарсны дараа соошл хэрэглэгчид “Эм хүний умайд зориулж хөшөө босгов” хэмээн элэглэж байсан билээ.

Өөр бас нэг “цементэн овоолго” Л.Оюун-Эрдэнэ сайдын санаачилгаар Хэнтийд боссон нь Биндэр сумын нутагт барьж байгуулсан “Их хуралдай-Орд өргөө” цогцолбор...

2019 оны 12-р сар Хэнтий аймаг Биндэр сум

Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Мөнх Өргөө” ХХК

Зураг төслийн автор: “Хот Төлөвлөлтийн Хүрээлэн” ХХК

Захиалагчийн хяналтын байгууллага: Хэнтий аймгийн ГХБХБГазар

Гэрээний дүн: 1 995 328 603 төгрөг

1,9 тэрбум төгрөгөөр барьж байгуулан “дуусаагүй барилга” гэсэн ангиллаар улсын комисс өнгөрөгч онд хүлээж авсан уг барилгын гүйцэтгэл нэг иймэрхүү. Улсын комисс хүлээж авсан гэдэг нь одооноос уг обьект орон нутгийн өмчид шилжсэн тул  Л.Оюун-Эрдэнэ сайдад хамааралгүй болсон гэсэн үг. Мөн барилгын гүйцэтгэлийг төсвийн хөрөнгөөр үргэлжлүүлэн хийх юм байна. Яг нөгөө “Женко” Баттулгын 280 сая доллар /700 орчим тэрбум төгрөг/ элсэнд булсан төмөр замын төслийг өнөөдөр төсвийн мөнгөөр дахин хийж байгаа шиг.

2018 оны намар анх УИХ дээр Хэнтий аймагт барих дурсгалын цогцолборын төсвийн асуудал яригдаж байх үед гишүүдийн дунд “Эдийн засаг хүнд байна, хөшөө дурсгалаа болиоч ээ” гэсэн санал гарч, эдийн засагчдын зүгээс ч нэлээдгүй шүүмжлэл өрнүүлэхэд тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ гишүүн Байнгын хорооны хуралдаан дээр “Гурван үсэгтэй компанийн гар хөл болсон нөхөд аятайхан байгаарай” хэмээн заналхийлж байсан билээ. “MCS”-ийн гар хөл хэмээн нийгмийн дайсан болохоос зүрхшээсэн нөхөд хэлээ тас хазан төсвийг нь баталж өгсний гор өнөөдөр ингэж гарч байна. “Төсвийн мөнгө уйлдаггүй” гэдэг дээ.

Өнөөдөр ч гэсэн Л.Оюун-Эрдэнэ сайдын талаас соошлаар явуулж буй хариу дайралтаас харвал Хэнтийд босгосон “цементэн овоолгуудыг” харсан, үзсэн хүн бүр “эх орноо хувааж идсэн” урвагчид, нийтийн дайсан болж байгаа юм байна. Бариулсан цогцолборынх нь сайн, муугаас илүүтэй түүнийгээ зөвтгөж байгаа сайдын үг, үйлдэл илүү ой гутам байна. Хэрэг иймдээ тулсан болохоор нийтээрээ тэр “гурван үсэгтэй” компанийнх “гар хөл” гэгдээд Л.Оюун-Эрдэнэтэй жинхэнээсээ нэгийгээ үздэг ч юм уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • 7 давхар хүрэхүү. (150.129.143.8)
    7 давхар барилга Ордонгийн барилга гээд Цагийн хүрдээр яриад байх юм. Монголчуудыг доромжлоод бна у. Харахад яаж ч хараад 2 давхар хавцаа бна даа.
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (96.51.169.163)
    Арай л дэндүү юм аа.Хүний нүүр нь африкийн модон сийлбэрийн хүнтэй адилхан байна.Ямар ч баатрын дүр төрх алга. Халтуур гэж үүнийг л хэлнэ дээ
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • БАЯРТ (202.9.40.149)
    Зөв зөв даварсан бацааныг хорьж шалгах нь зөв
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 7 цаг 29 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 7 цаг 49 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 7 цаг 52 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 7 цаг 56 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 8 цаг 3 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 8 цаг 52 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 8 цаг 53 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 8 цаг 55 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 10 цаг 49 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 11 цаг 46 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 11 цаг 52 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 11 цаг 56 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 12 цаг 13 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 12 цаг 21 мин Түүх бол сургамж-багш 12 цаг 23 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 12 цаг 29 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 12 цаг 34 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 12 цаг 36 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 14 цаг 0 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 14 цаг 6 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top