x

Алт цэвэршүүлэх нэрээр мөнгө угаах төслийг ҮАБЗ мэдсэн үү?

Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Алт цэвэршүүлэх үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж Алт цэвэршүүлэх үйлдвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад албан тушаалтанд даалгав. Юу гэнэ ээ? Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казахстан улсад 2019 оны аравдугаар сарын 10-12-нд хийсэн айлчлалын үеэр Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд ашиглуулахаар болсныг Засгийн газрын хэвлэлийн мэдээнд дурьдаж байсан юм.

Та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайдын Казахстанд хийсэн айлчлалын үеэр буюу 2019 оны аравдугаар сарын 12-ны орой Риксос Президент Астана буудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан, урвагч Х.Жекей нарын зураг сошиалаар давалгаалж эхэлсэн. 

Тухайн үед Ерөнхий сайд, Хотын дарга нар энэ уулзалтынхаа талаар Төрийн Ёслолын алба, Протоколын албанд мэдэгдсэн үү? Мэдэгдээгүй уулзалт хийсэн бол хувийн шугамаар хийсэн уулзалт болно гэхчлэн нийтлэлч миний бие бичиж байв. 

ҮАБЗ-ийн зөвлөмжид үндэслэн Казахстаны компанитай шууд гэрээ байгуулжээ

Энэ уулзалтын нууц одоо л тайлагдаж байна. Юу гэвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг Казахстаны “Даниель М” ХХК-иар гүйцэтгүүлэхээр шууд сонгон шалгаруулж гэрээ хийлгэжээ. Гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, байгууламж, ажил үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасны дагуу хийсэн аж. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 196 дугаар тогтоолоор Алт, мөнгө /үнэт металл/ боловсруулах үйлдвэрийн төслийг Монгол Улсын Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад хамруулсан. Ингээд дээрх хуулийн “Хуулиар төрийн нууцад хамааруулсан...” гэдэг үндэслэлээр шууд гэрээ байгуулчихсан хэрнээ Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Алт цэвэршүүлэх үйлдвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж танилцуулахыг” салбарын сайдад танилцуулсан болж “жүжиглэв”. 

Хотын дарга С.Амарсайхан ямар үүрэгтэй байв?

Нийслэлийн Засаг даргын 2019 оны наймдугаар сарын 27-ны өдрийн А/883 тоот шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт, Мал бордох газрын баруун урд байрлах 1801603225 дугаар бүхий 39935,0 м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга байгууламж барих зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмших эрхийн Э-2201003959 дугаар бүхий гэрчилгээг олгосон. 

Х.Жекейтэй ямар тохиролцоо хийсэн бол?

Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны гуравдугаар сарын 28-нд гаргасан 33 дугаар зарлигт дурдсанчлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны гуравдугаар сарын 27-нд гаргасан Монгол Улсын харьяатаас гаргах тухай 32 дугаар зарлигаар тэр манай улсын иргэн байхаа больсон. Цэргийн хүний хувьд “гунигт” намтартай, урвагч хочтой, хураалгасан цолтой хүнтэй манай улстөрчдөөс хамгийн их цэргийн тухай ойлголттой, боловсролтой, цэргээр амьсгалсан, өвчилсөн У.Хүрэлсүх гэдэг улстөрч, Монгол Улсын Ерөнхий сайд маань яах гэж уулзав? ҮАБЗ-ийн гишүүний хувиар, эсвэл нэг танхимд “УИХ-ын гишүүн байсан” учраас уу ямартай ч “Даниель М” болон 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд ашиглуулахаар "Сымбат инжиниринг" ХХН-ийн захиралтай уулзуулсан холбогч нь байсан учраас “түүхэн гэрээ”-нүүдээ тэмдэглэж хамтдаа дурсгалын зураг татуулсан нь тэр бололтой.

Дашрамд дурдахад Х.Жекейн хүү Ж.Бакей 2012 онд АНУ-ын Ютагийн их сургуулийг төгсөөд Рио Тинтогийн харьяа Кеннекотын алтны уурхайд дадлагажиж байсан нь тухайн үеийн Ерөнхий сайдын албан айлчлалын гэмгүйхэн сурвалжлагад дурдагдсан нь бий. Тэднийг уг гэрээ, нэр бүхий компаниудад тодорхой хамааралтай гэж хардахад буруутахгүй. Тэгвэл Х.Жекейд өөр ямар ашиг сонирхол байв? 

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1, Цэргийн албаны тухай хуулийн 28.2 болон өөрийн гаргасан зарлигтаа үндэслэн дээд офицерийн Бригадын генерал цолыг нь хурааж авсан. Цэргийн хүн цолоосоо салах шиг шийтгэл, цол нэмэх шиг шагнал үгүй. Харин түүний шалгагдаж буй хэргүүд хэрэгсэхгүй болсон тохиолдолд Х.Жекейгийн цол эргэн ирэхэд асуудалгүй болов уу. Иргэншлийн хувьд түүний сонголт болон тохироо сэлт шийдэх биз. 

Гэрээний хор холбогдол юунд байна?

Дүүрсэн. Гэрээ хийчихэж. Ямар учиртай гэрээ хийчихэв. Хэр ашигтай вэ? Уучлаарай, дэндүү алдагдалтай гэрээ гэж хэлж болно. Үүнийг Казахстаны “Даниель М” ХХК-иар гүйцэтгүүлсэн “Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ТЭЗҮ-д ажлын хэсгийн гишүүнээр ажилласан, Геологи, уул уурхайн зөвлөх Д.Бат-Эрдэнийн өгсөн санал, дүгнэлтээс харж болно. Гэхдээ түүнийг 2019 оны аравдугаар сарын 29-ний өдөр “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнасан нь тохиолдол биш л болов уу.

Түүний санал дүгнэлтээс харахад “Монголын алтны өнөөдрийн олборлолт, Монголбанкинд тушааж байгаа алт бол дан ганц шороон ордуудаас ирж байгаа бөгөөд эдгээр шороон ордууд 5-10 жилийн дараа бараг бүгд дуусна” гэжээ. Мөн “ТЭЗҮ-д алт, мөнгө цэвэршүүлэх жилийн ажлын хүчин чадал нь их өндрөөр тусгажээ. Энэ жилийн алтны олборлолт 15 тоннд хүрэх байх. Цаашид нэг их өсөхгүй байх” гэсэн байдаг. Гэтэл ТЭЗҮ-д “Жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө цэвэршүүлэх” гэж тусгасан. Хэрэв Д.Бат-Эрдэнэ гавьяатын санал болгосноор жилд цэвэршүүлэх алтны хэмжээг 20-25 тонн, мөнгөний хэмжээг 2-3 тонн хүртэл бууруулбал үйлдвэр барих зардлыг 30 сая ам.доллараар бууруулах юм билээ. 

Энэ үйлдвэрийг түргэн барьж үр ашигтай ажиллуулах, зардлыг богино хугацаанд нөхөх, алтны нийлүүлэлтийг удаан хугацаанд тогтвортой байлгах сонирхол У.Хүрэлсүхийн Засгийн газарт, цаашилбал ҮАБЗ-д байна уу? Хэрэв байгаа бол дээрх саналыг заавал анхаарах байсан. 

Нууцалсан төсөлд тусгасан тооцоолол ГАМШИГ дагуулах учраас задалж байна

Казахстаны “Даниель М” ХХК-иар гүйцэтгүүлсэн Алт, мөнгө /үнэт металл/ боловсруулах үйлдвэрийн төслийг товч танилцуулъя. Энэ бол гамшиг!!!

  1. Уг үйлдвэрийн хүчин чадлыг жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө цэвэршүүлдэг байхаар тооцоолжээ. Энэ нь бодит байдалд нийэхгшй. Ийм нүсэр үйлдвэр байх шаардлагатай юу? Нийлүүлэх алт, мөнгөний хэмжээ нь төлөвлөснөөс 2-3 дахин бага байвал үйлдвэрийн хүчин чадлын тал хувийг л ашиглаж алдагдалд орчих юм биш үү? Үйлдвэрийг металлаар хангахын тулд одоо ашиглалтад байгаа болон ашиглахад бэлэн болж байгаа алт, мөнгөний ордуудаа “шорон”-оос гаргаж ашиглах ёстой баймаар юм.

  2. Нийт хөрөнгө оруулалт 81.4 сая ам.доллар. Төсөвт өртгийг бууруулах талаар ямар ажил хийж байна вэ? Наанадаж импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, материал, бодис болон газар, усны төлбөр, татваруудаас хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх замаар зардлыг багасгах арга хэмжээг Засгийн газар, УИХ авч хэрэгжүүлэх боломжтой.

  3. Ажиллагсдын нийт тоо 78

  4. Бүтээн байгуулалтын хугацаа 1 жил. 

  5. 1 трой унци алт цэвэршүүлэх зардал 13.58 ам.доллар! Монголбанкны алт цэвэршүүлэх үйлдвэртэй байгуулсан гэрээгээр бол 1 трой унци алтны тээвэрлэлт, даатгал, цэвэршүүлэлтийн зардал бүгд нийлээд 1 ам.доллар. Гэтэл яагаад “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ТЭЗҮ-д энэ зардал 13-15 ам.доллар байхаар тусгагдав? Эдийн засгийн үр ашиггүй юм биш үү?

  6. “Найзууд аа!”, жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулахад нийт 81 сая ам.доллар шаардлагатай. Энэ санхүүжилтийн 30 хувь буюу 24.4 сая ам.долларыг 2019 онд, санхүүжилтийн 70 хувь болох 57 сая ам.долларыг 2020 онд хөрөнгө оруулалт хийнэ гэж төлөвлөсөн байна. Тэгээд хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хугацаа 8 жил!!! Эдийн засгийн өгөөж нь хаана байна?
    Яагаад Монголын ард түмэн энэ төслийг мэдэхгүй өнгөрөх ёстой вэ? Яагаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж өгч, Засгийн газар 196 тоот тогтоол баталж энэ төслийг Төрийн болон албаны нууцын хүрээнд стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад оруулав? Илтэд алдагдалтай учраас мэдэж болохгүй юу?

ҮАБЗ-ийн Тэргүүн энэ төслийн гэрээг мэдэх үү? 

ҮАБЗ-ийн “зөвлөмжийн дагуу” Ерөнхий сайд, Хотын дарга нар Казахстанд зургаан одтой зочид буудалд урвасан генералтай сэм уулзаж зурагаа татуулсны нууц нь энэхүү алдагдалтай төслийн гэрээнүүдийг баталгаажуулахад байсан юм уу? Энэ бүхнээ нууцлан Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Алт цэвэршүүлэх үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж Алт цэвэршүүлэх үйлдвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад албан тушаалтанд даалгав уу? 2018 оны гуравдугаар сарын 29,30-ны өдрүүдэд Казахстан улсын Астана хотноо Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын долдугаар хуралдаан болсон. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Казахстаны Хөрөнгө оруулалт, хөгжлийн сайд Ж.М.Касымбеков болон Самрук казына сан, “Таукен Алтын” алт цэвэршүүлэх үйлдвэрийн удирдлагатай танилцаж үйл ажиллагаатай танилцсан байдаг. Дахиад танилцах уу? Бусад орны ижил төстэй үйлдвэрүүдтэй танилцаад судлаад Засгийн газарт танилцууллаа гэхэд бараг эхэлчихсэн энэ үйлдвэрийн төслөө яах болж байна? 

Яг одоо харагдаж байгаа дүр зурагаар бол хоёр хөрш ч, манай улс ч Швейцарьт 1 ам.доллараар алтаа цэвэршүүлдэг байхад 81.4 сая ам.доллараар үйлдвэр барьж 13-15 ам.доллараар алтаа цэвэршүүлэх гээд байгаа нь мөнгө угаахын дайтай хохиролтой төсөл гэж харагдаж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүнээс “нууцаар” хийгээгүй л бол Ерөнхийлөгч Х.Баттулга Та энэ талаар сайн мэдэж байгаа. Та иргэддээ тодорхой хариулт өгнө үү! 

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ган (59.153.115.138)
    Алтаа өөрсдөа цэвэршүүлж чададгүйм уу
    2020 оны 07 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 7 цаг 30 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 7 цаг 50 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 7 цаг 54 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 7 цаг 57 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 8 цаг 5 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 8 цаг 54 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 8 цаг 54 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 8 цаг 57 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 10 цаг 51 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 11 цаг 47 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 11 цаг 53 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 11 цаг 58 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 12 цаг 15 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 12 цаг 22 мин Түүх бол сургамж-багш 12 цаг 25 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 12 цаг 30 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 12 цаг 35 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 12 цаг 38 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 14 цаг 2 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 14 цаг 7 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top