x

Америкийн компаниудад “Huawei”-тэй хамтран ажиллахыг зөвшөөрчээ

Америкийн компаниуд гар утасны тав дахь үеийн 5G стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд Хятадын харилцаа холбооны “Huawei” корпорацтай тодорхой чиглэлээр хамтран ажиллах боломжтой болсон тухай АНУ-ын Худалдааны яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Үүний зэрэгцээ Америкийн пүүсүүд “Huawei” компанийг өнгөрсөн онд хар жагсаалтад оруулахаас өмнө хуваалцаж болох байсан өөрсдийн технологийг тус компанид ил болгож магадгүй байна. 

"Энэхүү шийдвэр нь “Huawei”-г 2019 оны тавдугаар сард хар жагсаалтад оруулсан нь АНУ-ын компаниудыг гар утасны стандарт нэвтрүүлэх чухал үйл ажиллагаанд оролцоход саад болохгүй байхад чиглэгдсэн" гэж Худалдааны яамны мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. Энэ нь “Huawei” компани "гар утасны стандарт боловсруулдаг байгууллагуудад өргөн оролцоотой" байдагтай холбоотой гэж тус яам тайлбарлав.

АНУ-ын Худалдааны сайд Вилбур Росс хэлэхдээ, эрх баригчдын энэхүү шийдвэр нь "харилцаа холбооны салбарын стандартыг боловсруулахад Америкийн аж үйлдвэр илүү их хувь нэмэр оруулах боломжийг олгоно" гэжээ.

АНУ-ын мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг гадаадын аюул заналаас хамгаалах зорилгоор онц байдал тогтоох тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны тавдугаар сард гарын үсэг зурсан билээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын Худалдааны яам “Huawei” компанийг "үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна" гэж үзэн 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн  хар жагсаалтад оруулсан юм. Харин  “Huawei” корпорац нь хуулийн дагуу арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг гэдгээ мэдэгдсэн билээ.

2019 оны тавдугаар сарын 20-нд АНУ-ын Худалдааны яам “Huawei”-д 90 хоногийн хугацаатай түр лиценз олгож, сүлжээнд үйлчилгээ эрхлэх, программ хангамжийн шинэчлэл хийх эрхийг нь сэргээсэн. Үүний дараа АНУ-ын эрх баригчид лицензийг хэд хэдэн удаа сунгасан юм.

2018 оны наймдугаар сард Трамп АНУ-ын Засгийн газрын харьяа байгууллагуудад “Huawei” компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглосон тогтоолд гарын үсэг зурсан билээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 8 цаг 6 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 8 цаг 12 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 8 цаг 14 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 8 цаг 16 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 8 цаг 17 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 8 цаг 18 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 8 цаг 20 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 12 цаг 8 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 12 цаг 9 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 12 цаг 10 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 12 цаг 10 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 12 цаг 10 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 12 цаг 11 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 12 цаг 12 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 14 цаг 6 мин Аюулгүй байдал эхний дүрэм 14 цаг 54 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 15 цаг 45 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 15 цаг 48 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 15 цаг 49 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 15 цаг 49 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top