x

“Уртын дуунд түүх, соёл, хэл бүгд багтсан”

Г.Тамир Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрж өссөн. Тэрээр одоо хувиараа бизнес эрхэлж байгаа нэгэн. Тэрээр уртын дууг багаасаа сонирхдог байжээ. Эрийн гурван наадмаар бөхөө үзээд сууж байхад ард нь уянгалдаг  уртын дуу түүнийг өөрийн эрхгүй татсан гэж байлаа. Г.Тамир шашны ном зохиол унших дуртай бөгөөд анх говийн Догшин хутагт Данзанравжаагийн зохиолыг уншиж байгаад тэндээс уртын дууны шүлэг, яруу найргийг олон удаа уншсан байна. Тухайн үед найруулга, үгийн баялгыг биширч байсан нь түүнийг уртын дуунд дурлуулсан гэв. Дуунд дуртай тэрээр өөрийнхөө хэмжээнд богино дуу дуулдаг байсан ч уртын дууг төдийлөн аялж зүрхэлдэггүй байсан гэж байлаа.

Хүмүүс уртын дуугаа сонсдог хэдий ч төдийлөн дуулах гэж эрмэлздэггүй. Мөн уртын дууны сургалт ч ховор байдаг гэлцдэг.  Гэхдээ Г.Тамирын хувьд өөрийн сонирхлыг хөгжүүлэхийн тулд 2013 онд гавьяат жүжигчин Б.Батболдын уртын дууны сургалтад суусан байна. Тэр цагаас хойш уртын дуу дуулах дуртай болжээ. Түүний хувьд уртын дууг сурахад  хамгийн хүндрэлтэй байсан зүйл нь амьсгаа авч гаргах байсан гэлээ. Уртын дуу бол амьсгааны урлаг гэв. Нэг амьсгаагаар хэдэн авиа гаргахад л дуусдаг аж. Амьсгаагаа зөв авдаггүй уртын дуучин ямар ч дууг хүчээр дуулдаг гэсэн. Тиймээс уртын дуу дуулахыг хүссэн хүмүүс хамгийн түрүүнд амьсгаагаа зөв авч гаргаж сурдаг байна. Уртын дуу сурч байгаа хүн дуугаа цээжлээд амьсгалаа удирдаж  сурахаас гадна сайн морин хуурчгүй бол сайн дуучин болж чадахгүй. Морин хуурчийнхаа тоглож байгаа аялгууг сонсохгүй буруу өнгөөр дуулах  алдааг анх суралцаж байгаа хүмүүс их гаргадаг гэв. Тэрээр өөрийнх нь морин хуурч,  СУИС-ийн багш Соёлын тэргүүний ажилтан Т.Алтанбат их зүйл зааж зөвлөдөг гэсэн юм.  Уртын дууны сургалтад яваад долоон жил болж байгаа ч түүний хувьд энэ нь дөнгөж эхлэл ажээ.

Тэрээр энэ хугацаанд 30 гаруй дуу дуулж сурсан байна. Нутаг, нутгийн дуу өөрийн гэсэн онцлогтой байдаг болохоор одоо болтол бүрэн сурсан гэж боддоггүй гэв. Г.Тамир нийслэл, хөдөө орон нутагт болдог уралдаан тэмцээнд байнга оролцдог бөгөөд анх дүүргүүдийн дунд зохион явуулдаг “Хууртай мөнхөд аялгуу”-д оролцож гуравдугаар байр эзэлж байжээ. Г.Тамир ”Тэмцээнд оролцохдоо их сандарч байсан. Их сандарснаас болоод шүүгчид хаана сууж байгааг ч харж амжаагүй. Өвдөг чичрээд хэцүү байсан” хэмээн ярьж байсан. Энэ нь түүний анхны тайз бөгөөд сэтгэлд нь хоногшсон хамгийн сайхан үйл явдал байжээ. Түүнээс хойш олон уралдаан тэмцээнд оролцож чамлахааргүй амжилт  гаргасан байна.

Г.Тамир “Сүүлийн үед залуучууд маань уртын дууг сонирхох нь ховорхон болсон. Энэ нь миний сэтгэлийг эмзэглүүлдэг зүйлийн нэг. Уртын дуунд түүх, соёл, хэл яриа, үндэс угсаа бүгд багтсан байдаг. Уртын дуунд хэрэггүй зүйл нэг ч үгүй. Гүн ухааны шашны дуу ч их байдаг. Мөн монгол ахуйн соёл, нүүдэлчдийн амьдралтай уртын дуу салшгүй холбоотой. Тиймээс залуусаа уртын дуугаа сонсож уярал ухаарлыг түүнээс аваасай гэж хүсдэг гэсэн юм. Миний хувьд өглөө бүр сэрэхдээ өөртөө зориулан нэгэн сайхан уртын дууны түрлэгийг хэлдэг. Энэ нь

Жаа Үүлэн чөлөөний нар мэт

Өчүүхэн энэ явах насаа

Үнэн мөнх дор барьж

Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ та мину зээ

Жаа Идэр цовоо саруул сэргэлэн насандаа

Эс сурсан эрдэм номыг өтөлж харьсан хойноо

Эргэж сурна гэдэг маш бэрх биш шүү дээ та мину зээ хэмээх энэ хоёр түрлэгийг өглөө бүр өөртөө сануулж хэлдэг. Цаг үрэлгүй үргэлж өөдлөх ёстой гэдгийг илүү дутуу зүйлгүйгээр сайн ойлгуулсан гэж боддог. Тиймээс залуустаа хандаж үндэсний баялаг өв соёлоо сонсож, ойлгож хүндлэхийг уриалж байна” гэсэн юм. Түүний бас нэгэн мөрөөдөл нь “Жавхлант сүрэг, Дөрвөн цаг” хэмээх дууг өөрийн хэмжээнд дуулж дүрсжүүлэхийг хүсдэг гэж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.9 МЯГМАР № 112 (6337)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы буцалтгүй тусламжаар эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг бэхжүүлнэ 13 цаг 27 мин Монгол, Япон улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцов 15 цаг 16 мин АНУ-ын цэргүүд Карибын тэнгист дахин нэг хөлөг онгоцыг саатуулжээ 15 цаг 17 мин Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, зарим аймагт цахилгаан хязгаарлана 15 цаг 19 мин "Улаанбаатарын өвлийн наадам" 14 дэх жилдээ болно 15 цаг 20 мин “Анна Каренина” жүжгийг хоёрдугаар сарын 11-нээс тайзнаа толилуулна 15 цаг 23 мин Улаанбурхан нь хамгийн өндөр халдварлах чадвартай өвчнүүдийн нэг юм 15 цаг 25 мин Мөсөнд авиралтын залуучуудын ДАШТ-д Монголын найман тамирчин өрсөлдөнө 15 цаг 27 мин Алтны үнэ 4800 ам.доллароос давлаа 16 цаг 21 мин Авлигыг мэдээлэх тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 16 цаг 22 мин Шинзо Абэг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов 16 цаг 24 мин “Говийн чоно-2026” олон улсын дадлага сургуулилт Увс аймагт болно 16 цаг 24 мин Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд 16 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 31 хэм хүйтэн 16 цаг 29 мин Хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 16 цаг 30 мин “Алтан од” шагналыг “Physical Asia”-д оролцсон Монголын баг тамирчдад гардуулав 18 цаг 22 мин Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ 20 цаг 2 мин Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролцлоо 20 цаг 4 мин Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 20 цаг 6 мин Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хуралдааны дүнг сайшаав 20 цаг 7 мин
iИх уншсан
Зэрлэг капитализм Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Ерөнхий шууд сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаанд а... Д.Трамп: Украинд энхийн хэлэлцээр байгуулахад Зеленский саад... АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл “Монгол сайхан бичигтэн”-... Нийслэл стартап, инновацлаг төслүүдийг бодлогоор дэмжинэ Саран дээр цөмийн реактор барина Дээрэлхэлт үйлдсэн сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэл хөтөлнө... “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага маргааш 17:00–20:00 ц... Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Д.Трамптай уулзаж, Нобелий... “Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зо... Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа АНУ-ын Төрийн департмент 75 улсын иргэдэд цагаачлалын виз ол...
Top