x

Да…Да…Даваадоржийн Ганболд

Найзууд нь хүндлэхээрээ “Да дарга”, цаашлуулахаараа “Ха дарга” гэж түүнийг авгайлна. Да нь яахав, овгоор нь дуудаж байгаа хэрэг, харин “Ха”нь мань эрийг халзнаар нь дайруулсан явдал. Мань хүнд алинд нь ч үл ажран муухан инээчихээд сууж байна. Тэр хачин нэгэн. Хүүхдийн морь, номхон тэмээ шиг. Надад түүний нэг юм огт таалагддаггүй. Найз нартаа элдвээр хэлүүлээд тоодоггүй шигээ гөрдөөч, хутгаач нарыг ч уучилдаг нь ёстой илүү зан санагддаг.

Чамайг тэгээд бичсэн байна гэхэд “Тэгсэн л байна лээ. Уг нь ч тийм биш дээ, чи мэднэ ш дээ” гээд духаа гялтайлгана. Жинхэнэ үнэнийг нэг ч болов хүн мэдэж байгаад ханачихна. Ерээд оны Монголын эдийн засгийн шинэчлэлийн гол авторуудын нэг, өнөөдөр бүгдээрээ үр шимийг нь хүртэж яваа зах зээлийн эдийн засгийн үрийг суулгалцсан нэгэн. Шинэтгэлийн олон алхмыг удирдаж, хэрэгжүүлсэн эдийн засагч. Яриад барахгүй олон ажлыг тэр хийсэн, бас хийлцсэн. Дараа нь янз бүрийн салбарт зүтгэсэн.

Нэлээн сүүлд л гэхэд, Америкчуудын мөнгөөр монголд төмөр замын зүтгэх бүрэлдэхүүнийг шинэчлэх төсөл, хөрөнгө мөнгийг шийдүүлчихсэн явсан. Одоо байгаа дизелээр ажилладаг илчит тэргэнд зориулан 60 км.цагаас илүү хурдлах боломжгүйгээр тахирлуулан барьсан, нэвтрүүлэх чадвар нь хүрэлцэхээ больсон төмөр замтай зэрэгцүүлж 120 км.цагийн хурдтай цахилгаан зүтгүүрт зориулсан шинэ төмөр замын төслийн ТЭЗҮ-ийг Монгол Улсаас нэг ч төгрөг гаргалгүйгээр хийлгэсэн хүн.

Гэвч иймэрхүү юм яаж дуусдаг билээ тэр л замаар төмөр замын шинэчлэлүүд нь жилийсэн. Шинэ юм, шинэ алхам эзэндээ сайн нэр дагуулдаггүйн жамаар үсээ дуустал хэлүүлж яваа нэгэн. Анх түүнийг алт дилер гэх хэргийн эзэн хэмээн жаал гүтгэв. Үнэн хэрэгтээ хэсэг мэргэжилтэн, залуус дилер хэмээх банк хоорондын валютын арилжаа маягийн бизнест оржээ.

Гэхдээ Да.Ганболдын заавраар биш, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэрээр 1987 онд эхэлсэн ажил байжээ. Хэрэг явдал ардчилсан хувьсгалаас өмнө болсон хэрэг бөгөөд 1991онд шинэ Засгийн Газрын үед илэрсэн юм билээ. Харин алт худалдсан явдал Да.Ганболд санхүү, эдийн засаг хариуцсан тэргүүн шадар сайд байх үед тохиожээ. Олж ирсэн мөнгө нь Монголд яаж буянаа өгснийг харин хэн ч ярьдаггүй.

Харин Да.Ганболд болсон явдлыг тайлбарлахыг хичээсэнгүй, яг л найз нартаа халзан мулзнаараа дуудуулсантай адилд болоод өнгөрсөн юм. Буруугүй зүйлд буруутнаар ойлгогдож хохь нь болсон доо. Та нар одоо ч түүнийг улсын хамаг алтаар гараа угаагаад барчихсан, тэрнээс нь болоод миний байж байгаа царай энэ гэж бодож суугаа байлгүй. Дараа нь хэн нэгэн нь Да.Ганболд “Монголчуудыг элгээр нь мөлхүүлнэ” гэсэн гээд цуурчихаж. Аанай л үнэн учрыг мэдэх хүн зөндөө л байгаа юм чинь гээд орхиж.

Хэдэн жил дараалан, хурал болгон дээр голдуу улаан дээлтэй нэг өвгөн босоод “Тэр Ганболд биднийг элгээр нь мөлхүүлнэ гэсэн болохоор” гээд л тамхины галаар түлчихсэн энгэрээ ширтэн ширтэн ярьдаг болчихсон байж билээ. Нэг удаа Баабар бид хэд Завханд явж байгаад тэгж ярьсан хүнээс “Та маш ноцтой мэдээлэл хэллээ. Наадах чинь Монгол Улсын эдийн засгийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна. Бид цагдаагийн газарт хандаж Да.Ганболдод эрүүгийн хэрэг үүсгүүлнэ. Харин та наад баримтаа яг гэрчлээд очоорой” гэсэн чинь бажгадаад “Би үзээгүй ээ. Улс л тэгж яриад байгаа юм. Худлаа ч болов уу гэж бодоод байсан юм. Тэгж таарлаа” гэсгээд суучихаж билээ.

Одоо танай наагуур чинь өнөөх домгууд хөгжөөд “Улсын алт мөнгөөр бус алмаз шүрээр дилэрдсэн”, “монголыг элгээр нь хэвтүүлэх биш дагзаар нь савуулах” болчихсон яваа биз. Гол нь хэн юу гэх нь яах вэ? Өөрөөс нь л асуугаад үзээрэй, хэн минь. Өөр зүйлгүй ээ.

Б.Цэнддоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 9 цаг 46 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 10 цаг 6 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 10 цаг 9 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 10 цаг 13 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 10 цаг 20 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 11 цаг 9 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 11 цаг 10 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 11 цаг 12 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 13 цаг 6 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 14 цаг 3 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 14 цаг 9 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 14 цаг 14 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 14 цаг 30 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 14 цаг 38 мин Түүх бол сургамж-багш 14 цаг 40 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 14 цаг 46 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 14 цаг 51 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 14 цаг 53 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 16 цаг 17 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 16 цаг 23 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top