x

Чингэлтэй дүүрэгт “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” үүдээ нээлээ

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийн нээлт энэ сарын 29-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. 

Шинэ төвийн нээлтэд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан болон өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэд оролцлоо. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уг төвийг байгуулахыг санаачилсан бөгөөд өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих, үйлдвэрлэлээ тогтворжуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн яамтай хамтран Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулж байгаа юм. Энэ төвд Чингэлтэй дүүргийн иргэд түрээсийн төлбөргүйгээр эрүүл, аюулгүй орчинд өрхийн үйлдвэрлэлээ эрхлэх боломжтой болжээ.

Тус төв нь зоорийн давхартайгаа нийлээд 4 давхар барилга бөгөөд нэг давхартаа сургалтын танхим, үзэсгэлэн худалдаа эрхлэх заалтай. Хоёр, гурван давхартаа түрээсийн өрөөнүүд болон оёдлын заалтай аж. Оёдлын зааландаа иргэд өөрсдөө оёдол хийж, бүтээгдхүүнээ борлуулах боломтой юм байна. 

Нээлтийн үеэр УИХ-ийн гишүүн М.Оюунчимэг: “Хөдөлмөрлөж буй хүнийг дэмжиж байж улс орон хөгждөг. Чингэлтэй дүүргийн онцлог бол өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүд маш их байдаг. Энэ дүүрэгтээ нэр дэвшээд ажиллаж байхад хамгийн их ажигдлагдсан, мөн иргэдээс хүсэлт их ирдэг байсан зүйл нь “Бид хашаандаа л үйлдвэрлэл эрхлээд байна, өрхийн үйлдвэрлэлээс, үйлдвэрлэгч хүртлээ хөгжмөөр байна аа” гэсэн хүсэлт байсан. Тэгээд тойрогтоо нэг ийм өрхийн үйлдвэрлэл төв барья гэж шийдээд улсын төсөвт 1.2 тэрбум төгрөгийг суулгаж чадсан юм. Ингээд дүүрэг, хороо, ХХААХҮ-ийн яамтай хамтраад нэг жил хагасын дотор энэ өрхийн үйлдвэрл дэмжих төвийг амжилттай барьж, өнөөдөр нээлтээ хийж байна. Бид хашаа, подволоосоо гарч үйлдвэрлэл үйлчилгээний төв дотор үйл ажиллагаагаа явуулж өсөн дэвжих зайлшгүй шаардлага байгаа. Тийм ч учраас бид хамтраад энэ сайхан өргөөг Чингэлтэй дүүргийнхээ өрхийн бизнес эрхлэгчиддээ зориулж байгаа юм” хэмээн хэллээ.

ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан “Энэ төвийг нээхэд УИХ гишүүн, ӨБХ-ны дарга М.Оюунчимэг 2017 оноос газрын асуудлын хөөцөлдөж бүтээж, хөрөнгийн улсын төсөвт суулгуулаад өнөөдөр дөрвөн давхар барилга маань ашиглалтад орж байна. Энэ барилга ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн иргэдэд маш хямдхан ажлын байр бий боллоо. Хоорондоо туршлага солилцох, хамтраад зах зээлд бүтээгдхүүнээ гаргах, нэгдэж ажиллах боломж бүрэн бүрдэж байгаа юм. Мөн төр засгаас бодлого шийдвэрүүд гаргахад өрхийн үйлдвэрлэгчиддээ хурдан хүрнэ гэсэн үг. Жишээ нь, зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд нэг газар дээр очоод  хоёр, гурван сар болдог бол энэ газрыг нэг үйлдвэр гэж үзээд олон арван үйлдвэрлэгч нартаа нэгэн зэрэг зөвлөх үйлчилгээ үзүүлээд явах юм. Ингэснээр бүтээгдхүүнээ сайжруулах, тайлан тооцоогоо хэрхэн хийх, яаж гадны зах зээлд гарах вэ гээд нэгэн зэрэг үйлчилгээ аваад явах боломжтой болж байгаа юм. Нөгөө талдаа бүтээгдхүүнээ худалдаж авахад тал тал тийшээ явахгүйгээр, монгол гар урлалын бүтээгдхүүнээ нэг доороос худалдаж авах боломжтой болж байна. Мөн гадны үзэсгэлэн худалдаанд оролцохдоо энэ хүмүүс маань нийлээд, арван хүн явж, арван зардал гаргадаг бол нэгдээд бусдынхаа бүтээгдхүүнийг нэг нь төлөөлөөд аваад явчихаж болно. Ингэснээрээ зардлаа хэмнэж, орлогоо ахиулах боломжтой болж байна. Нэгдсэн нэг зохион байгуулалтай болох юм” гэсэн юм.

“Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа “Амуу Фүүдс” ХХК-ны ерөнхий менежер Д.Нямдорж: “Шинэ төв байгуулагдахаас өмнө бид түрээсийн байруудаар явдаг байлаа. Ер нь их үнэтэй түрээслэнэ. Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүнд түрээс өндөр байх нь маш хэцүү байдаг. Энэ төв маань зах зээлийн ханшнаас давуу бага байгаа юм. Бид цаашид тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэн ажиллана гэж бодож байгаа. Анх эхлэхдээ нэг машинтай, их удаан, минутанд 25 ширхэг үйлдвэрдэг байсан бол одоо минутанд 60 ширхэгийг үйлдвэрлэдэг машинтай болсон байгаа. Цаашаа улам л өргөжин ажиллана. Энэ төв маань үйлдвэрлэгчдийг нэг дор бөөгнүүлж байна. Бид нэг нэгнээсээ суралцаад цааш явах болно” гэсэн юм.

“Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг нээснээр:

  • Хөнгөлөлттэй ажлын байраар хангах бодлогыг хэрэгжүүлэх;
  • Ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгчдийн нөхөрлөл бүлэг байгуулах, цаашлаад жижиг дунд үйлдвэрлэгч болгох хөгжүүлэх;
  • Сургалт, сурталчилгаа явуулах мэдээллийн танхимтай;
  • Тусгай зориулалтын тоног төхөөрөмж дээр оёдлын чиглэлээр кластерийн сургалт явуулах боломж бүрдэж байгаа юм.

Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүсэлтийн дагуу БНСУ-ын “Койка” олон улсын байгууллагын санхүүжилтээр “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төсөлтэй хамтран мэдээлэл сургалтын чиглэлээр иж бүрэн кабинет өрөөг тохижуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.236)
    Ажлын байраар хангадаг уу Хайлаастын инкубатор зурагтад ирсэн уу
    2021 оны 10 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 14 мин Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ 18 мин Монгол-Японы Байгаль орчны яамдын бодлогын зөвлөлдөх XVI уулзалт болж байна 23 мин Дулааны шугамын ажилд стандарт мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна 27 мин Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 31 мин Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон 35 мин Замын зорчих хэсэгт машин дээр гарч бие зассан иргэнийг шалгаж байна 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа 46 мин Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ирээдүй айсуй 3 цаг 51 мин Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон 4 цаг 9 мин Нийслэлийн өдрөөр улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно 4 цаг 18 мин Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаар няцаалт хийв 4 цаг 31 мин Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ 4 цаг 36 мин Мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албандан авчирлаа 4 цаг 41 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв 4 цаг 49 мин Ирэх сард нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна 4 цаг 52 мин Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурманд орууллаа 5 цаг 57 мин Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна 6 цаг 23 мин Алтанбулаг сумын "Хазай" гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цаг 46 мин
iИх уншсан
Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ... Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын... Трамп: Израиль, Иран хоёр “бүрэн зогсолт” зарласан гэж мэдэг... Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ “Хурд”-ын дараагийн алхам юу вэ???? Нар хүчтэй тусч, аадар бороо орох тул иргэд болзошгүй эрсдэл... Оросын агаараас өгсөн довтолгоонд Киевт есөн хүн амиа алдав Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтр... Өнөөдөр зарим дүүрэгт цахилгаан хязгаарлагдана Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэ... Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ
Top