x

Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг онцгойлон анхааруулав

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр мэдээлэл хүргэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар “Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд гол дагуу амралтаа өнгөрүүлдэг. Ялангуяа амралтын өдрүүдэд бага насны хүүхдүүдээ дагуулан явж голын усанд тоглуулах, амрах нөхцөл байдал үүсдэг. Үүнтэй холбогдуулан иргэдийг усанд осолдохоос сэргийлж тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна. Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул, Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт эргүүл гарч ажилласан. Энэ хугацаанд бид давхардсан тоогоор 2,145 албан хаагч, 760 техник хэрэгсэлтэйгээр гол дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг өгч ажилласан.

Голын уснаас нийт 85 иргэний амь насыг авран хамгаалсан. Энэ жил зургаадугаар сарын 10-наас эхлээд НЗД-ын захирамж гарч, НЦУГ, НОБГ, НГБХЗХГ хамтран Туул гол болон Тэрэлжийн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлийг хийж ажиллахаар төлөвлөж байна” гэв.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг “2017 онд хоёр мянга орчим хүүхэд гэмт хэрэг, ямар нэгэн ахуйн ослын улмаас болон бусад шалтгаанаар хохирч байсан гэсэн статистик мэдээлэл бий. 2018 онд 1,126 хүүхэд, 2019 онд 996 хүүхэд, 2020 он гараад 225 гэх мэтчилэнгээр сүүлийн гурван жилийн байдлаар хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөх нөхцөл байдал буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь нэг утгаараа эцэг, эхчүүдийн анхаарал болгоомж нэмэгдэж байгаатай холбоотой боловч хүүхэд аюулгүй нөхцөл байдалд байна уу гэдэгт хариулт өгөхөд хэцүү. Тийм учраас эцэг, эхчүүдэд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг онцолж хэлмээр байна. Сүүлийн гурван сарын хугацаанд Төрийн байгууллагаас хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор цэцэрлэг, сургуулиуд ажиллахгүй байгаа.

Тэгэхээр эцэг, эхчүүдийн 100 хувийн хараа хяналт, асрамжинд хүүхдүүд байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн гурван сарын байдлаар  хүүхэдтэй холбоотой осол гэмтэл 45 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Монголчууд бид яридаг усны хор гараагүй байхад усанд орж болохгүй гэж. Тийм учраас эцэг, эхчүүд маань хүүхдүүддээ сайн хэлж, захих шаардлагатай байна. Өнөөдрийн цаг хугацаанд эцэг, эхчүүдийн хараа хяналт нэн чухал. Цаашлаад хуулиар үүрэг хүлээсэн Төрийн албан хаагчид хүүхэд аюулд өртөж болзошгүй газар орчинд хяналт шалгалтыг хийж, зөвлөмж сэрэмжлүүлгээ хүргэж ажиллаж байна” хэмээлээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав “Хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагаа их чухал байна. Хүүхэд хамгааллын тухай хуулинд нийгмийн бүхий л орчинд хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх гэдэг асуудлыг хуульчилан заасан байдаг. Нийгмийн бүхий л орчинд гэдэгт иргэд, эцэг, эх, олон нийт, аж ахуйн нэгжүүд бүгд ордог. Хүүхэд хамгааллын хууль гэхээр зөвхөн хүүхдийн салбарын хууль гэж битгий хараасай. Энэ хуулинд эцэг, эхчүүд, олон нийт, аж ахуйн нэгжийг хүүхдийг яаж хамгаалах үүрэг чиглэл хариуцлагыг зааж өгсөн байдаг. Тийм учраас хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил нь өөрөө бүх нийтийн ажил юм” гэдгийг эцэг, эх, иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүдэд онцгойлон анхааруулж хэлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 19 мин Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ 23 мин Монгол-Японы Байгаль орчны яамдын бодлогын зөвлөлдөх XVI уулзалт болж байна 28 мин Дулааны шугамын ажилд стандарт мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна 32 мин Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 36 мин Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон 40 мин Замын зорчих хэсэгт машин дээр гарч бие зассан иргэнийг шалгаж байна 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа 51 мин Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ирээдүй айсуй 3 цаг 56 мин Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон 4 цаг 14 мин Нийслэлийн өдрөөр улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно 4 цаг 23 мин Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаар няцаалт хийв 4 цаг 36 мин Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ 4 цаг 41 мин Мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албандан авчирлаа 4 цаг 46 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв 4 цаг 54 мин Ирэх сард нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна 4 цаг 57 мин Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурманд орууллаа 6 цаг 2 мин Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна 6 цаг 28 мин Алтанбулаг сумын "Хазай" гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цаг 51 мин
iИх уншсан
Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын... Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ... Трамп: Израиль, Иран хоёр “бүрэн зогсолт” зарласан гэж мэдэг... “Хурд”-ын дараагийн алхам юу вэ???? Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ Нар хүчтэй тусч, аадар бороо орох тул иргэд болзошгүй эрсдэл... Оросын агаараас өгсөн довтолгоонд Киевт есөн хүн амиа алдав Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтр... Өнөөдөр зарим дүүрэгт цахилгаан хязгаарлагдана Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэ... Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ
Top