x

Үндсэн хуулийн өөрчлөлт: Цэцийг ч гэсэн сэгсрээд үзье

Өнөөдрөөс /2020.05.25/ эхлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилнэ. Нэмэлт өөрчлөлтөд бичигдсэн, өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөх олон заалтын нэг нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудал. Бүр тодорхой хэлбэл, Засгийн газрын нийт гишүүдийн 4-өөс бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй тухай “давхар дээлний” хязгаарлалт.

Тиймээс МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдөр танхимынхаа сайд нарын дөрвөөс бусдыг нь шинээр томилох, эсвэл тэд нь УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх ёстой. Ингэж байж Үндсэн хуулийн хүчин чадал оршино.

Гэвч харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Шалтгаан нь ердөө гүйцэтгэх засаглалын тэргүүний тав тух, дур зорго юм байна. МАН-ын дарга зүгээр л “сонгууль болохоос ганцхан сарын өмнө сайд нараа солиод яах юм бэ?” гэнгүүт УИХ түүнд нь зориулаад хууль батлаад өгчихсөн. Одоо тэгээд “Хэрвээ сая Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд УИХ өөрчлөлт оруулаагүй бол яах аргагүй дээр хэлсэн нөхцөл байдал үүсэх байлаа. Гэхдээ бид хуулиа өөрчилчихлөө, та нар яах юм” гэж хэлээ гаргачихаад тараад явчихлаа.  

Уг нь бүр Цагаан сарын өмнө, хаврын чуулган эхэлсэн цагаас л хуульч, судлаачид “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болно шүү. Хууль энэ тэрээ гаргаарай” гэж өдөр өнжихгүй сануулж, шавхуурдсан. Зөвхөн тэд тэгж үзсэн ч юм биш. Оны өмнө УИХ өөрөө ҮХНӨ-ийг батлахдаа “энэ зүйл заалтыг 2020 оны тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөнө” гээд биччихсэн юм. Тэр дагуугаа холбогдох хуулиудад нь өөрчлөлт оруулж, Үндсэн хуульдаа /Үндсэн хуулийн нөмөлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэг адил хүчин чадалтай/ нийцүүлэх л асуудал байлаа. Гэтэл манай нөхөд “Сонгуулийн дараа гарч ирсэн шинэ засаг нь хуулиа мөрдөнө биз” гээд тараад явчихсан.

Гэхдээ нөгөө талаас улс төрийн хүрээнд болон хуульчдын зүгээс энэ нөхцөл байдалд ч гэсэн бэлэн байсан. “Хэрвээ Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй бол тавдугаар сарын 25-наас хойш танай Засгийн газар Үндсэн хуулийн бус болно шүү” гэж сануулсаар байсан шүү дээ. Үндсэн хуулийн бус болно гэдэг нь Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүснэ ээ л гэсэн үг.

Тэгээд ч ингэж хэлж, сануулж байсан маш олон хуульч өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явж байгаа. Тэд одоо л жинхэнэ “улс төрөө” хийдэг газар. Үндсэн хуулийн бус гэж нэрлэсэн Засгийн газартайгаа эвлэрээд, тэндээс гаргасан тогтоол, шийдвэрийг нь хэрэгжүүлээд явах нь хуульч хүний мөн чанар мөн үү? Эсвэл нэгэнт Үндсэн хуулийн бус буюу эрх зүйн чадамжгүй болсон Засгийн газрын шийдвэрийг иргэд ч гэсэн дагаж мөрдөхгүй байж болох уу?

Ядаж л энэ удаа Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн манаачаар үлдэж чадах эсэхийг, Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Үндсэн хуулиасаа давсан зохицуулалт хийж болдог эсэхийг Үндсэн хуулийн Цэцээр нэг удаа шүүлгээд үзье л дээ. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 9 цаг 47 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 10 цаг 7 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 10 цаг 10 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 10 цаг 14 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 10 цаг 21 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 11 цаг 10 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 11 цаг 11 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 11 цаг 13 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 13 цаг 7 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 14 цаг 4 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 14 цаг 10 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 14 цаг 15 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 14 цаг 31 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 14 цаг 39 мин Түүх бол сургамж-багш 14 цаг 41 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 14 цаг 47 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 14 цаг 52 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 14 цаг 55 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 16 цаг 18 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 16 цаг 24 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top