x

3334 тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр болж Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд болон дулааны цахилгаан станцуудын галлагаанаас гарч буй үнсийг агаар орчны бохирдлыг бууруулах, хөрсний бохирдол үүсэхээс сэргийлэн судалгаа шинжилгээнд оруулах, ангилан ялгах, тээвэрлэх, дахин ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын танилцуулав.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд нэмэлтээр ашиглах тохиолдолд шатаалтыг бүрэн явуулсан, хог хаягдал шатаагаагүй, стандартын шаардлага хангасан үнс байх шаардлагатай. Дутуу шатсан нүүрсний хэмжээ стандарт үзүүлэлтээс давсан үзүүлэлттэй байгаа тул үнсийг ашиглахын өмнө заавал шигшүүрээр шигшиж, дутуу шатсан нүүрс, хогийг ялгасны дараа дутуу шатсан нүүрсний агуулгыг тодорхойлох хэрэгтэй. “Барилга архитектур корпораци” барилгын материалын сорилт шинжилгээний лабораторитай хамтран энгийн, төслийн, нам даралтын зуухны шатаалтаас гарсан гэх гурван төрлийн үнсний дээжид физик механик үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийлээ. Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хорооны 7684 хашааны 11845 өрхийг сонгон туршилтын үнс ангилан тээвэрлэх ажлыг эхлүүлсэн. Гэр хорооллын айл өрхүүдийн сайжруулсан шахмал түлшнээс гарах үнс болон Дулааны цахилгаан станцуудын хаягдал үнсийг дахин боловсруулж ашиглана. Мөн өрхийн түвшинд үнсийг хөргөн, хогийг шигшин ангилан ялгалт хийж үнсийг тээвэрлэлт хийхэд бэлэн байх туршилтыг хийсэн. Айл өрхүүдэд хяналт тавин бүртгэл хөтлөн ангилсан үнсийг тээвэрлэн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт цуглуулалт хийж байна” гэв.

Түүнчлэн цахилгаан станцын үнсийг дахин уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах, авто замын барилгын ажилд дүүргэгчээр ашиглах зэрэг туршилтуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Үнсийг шууд байгальд нь хаяж болохгүй. Буцааж ашигтай бүтээгдэхүүн болгох боломж байгаа учраас холбогдох дүүрэг, газрууд энэ чиглэлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах шаардлагатай” гэлээ. .

3334 тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлжээ

Мөн хурлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой санал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийсэн ажлын тайлан, сайжруулсан түлш нөөцлөх ажлын хүрээнд цаашид авах арга хэмжээний талаарх танилцуулав.

Д.Мөнхжаргал: “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 2, 3 дугаар бүст харьяалагдах айл өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж тараах ажлыг зохион байгууллаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан сайжруулсан түлшний агуулахаас Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Улаанчулуутын агуулахад 1279 тонн, Баянзүрх дүүргийн 21 дүгээр бааз буюу Ганц худгийн ойролцоо агуулахад 30 тонн, нийт 1309 тонн түлш нөөцөлж эхлээд байна. Нэмэлтээр “Тавантолгой түлш” ХХК-ийн Баянзүрх дүүргийн ШШГЕГ-ын хорих 441 дүгээр ангийн байранд 205 тонн, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт дундын баазад 738 тонн, бусад дөрвөн дүүргэд байрлах 10 дундын саравчинд 1082 тонн, нийт 2025 тонн түлш нөөцөлсөн. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 3334 тонн түлшийг тээвэрлэж нөөцөллөө” гэв.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах явцад төрийн албан хаагч нар, түлш борлуулагч, тээвэрлэгч, айл өрх, аж ахуйн нэгжид тулгамдаж байсан асуудал, дэвшүүлэх санал санаачилгыг нутгийн захиргааны нийт байгууллагууд, төрийн өмчит байгууллага, дүүргүүдээс авч нэгтгэлээ. Үүнд нийт 47 байгууллага давхацсан тоогоор нийт 404 саналыг ирүүлсэн. Үүнээс 323 нь дэвшүүлж буй санал, 81 нь тулгамдсан асуудлын талаарх санал байсан. Цаашид энэ хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон төрийн өмчит байгууллагуудаас ирүүлсэн саналыг тус байгууллагад хүргүүлж хэрэгжүүлсэн ажлын тайланг сар бүр танилцуулах үүрэг чиглэлийг өгөх нь зүйтэй гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа 1 цаг 8 мин “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 4 мин Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 2 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2 цаг 28 мин Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ 2 цаг 33 мин Монгол-Японы Байгаль орчны яамдын бодлогын зөвлөлдөх XVI уулзалт болж байна 2 цаг 37 мин Дулааны шугамын ажилд стандарт мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна 2 цаг 41 мин Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2 цаг 46 мин Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон 2 цаг 50 мин Замын зорчих хэсэгт машин дээр гарч бие зассан иргэнийг шалгаж байна 2 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа 3 цаг 0 мин Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ирээдүй айсуй 6 цаг 5 мин Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон 6 цаг 23 мин Нийслэлийн өдрөөр улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно 6 цаг 32 мин Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаар няцаалт хийв 6 цаг 45 мин Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ 6 цаг 50 мин Мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албандан авчирлаа 6 цаг 56 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв 7 цаг 4 мин Ирэх сард нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна 7 цаг 7 мин Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурманд орууллаа 8 цаг 11 мин
iИх уншсан
Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ... Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын... Трамп: Израиль, Иран хоёр “бүрэн зогсолт” зарласан гэж мэдэг... “Хурд”-ын дараагийн алхам юу вэ???? Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэ... Нар хүчтэй тусч, аадар бороо орох тул иргэд болзошгүй эрсдэл... Оросын агаараас өгсөн довтолгоонд Киевт есөн хүн амиа алдав Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтр... Өнөөдөр зарим дүүрэгт цахилгаан хязгаарлагдана Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ
Top