x

Хүн нь байвал хэрэг нь олдоно: М.Энхсайхан

Ерөнхий сайд асан М.Энхсайхан өнгөрөгч долоо хоногт шүүхээс ял сонслоо. Түүнд “албан тушаалаа урвуулан ашигласан” хэргээр нийтийн албан томилогдох эрхийг нь дөрвөн жилээр хасч, дөрвөн жил зургаар сарын хугацаатай хорих ял шийтгэсэн байна. Манай голоор нэг найр наадам...

Баярлаагүй, бачуурч байгаа хэсэг нь “ял нь хөнгөдчихлөө” л гэж хорсож байх шиг. Харин ямар хэрэг үйлдсэн учраас ийм ял шийтгүүлсэн бэ, оноосон ял нь үйлдсэн хэрэгтэй нь тохирч байгаа юу гэдгийг сонирхож байгаа нь хэтэрхий цөөн.

Сануулахад, М.Энхсайханы “Үндэсний аюулгүй байдлыг хорлон сүйтгэсэн” буюу Татантолгойн гэрээг боловсруулахдаа бусдад давуу байдал олгосон хэрэг нь нотлогдоогүй, уг хэрэг дээр АТГ-аас томилогдож ажилласан шинжээч нь өөрөө гаргасан дүгнэлтээсээ буцсан юм байна. Гэрээний заалтыг унших чадваргүй шинжээч Ерөнхийлөгчийн хэлсэн “100 жилээр худалдах заалт нь яг аль нь юм бэ?” гэж М.Энхсайханаас өөрөөс нь асуусан тухай тэр өмнө нь ярьж байсан даа. Хэргийн мөрдлөг нэг тиймэрхүү л хэмжээнд явсан юм шиг байна. Яалт ч үгүй “ял өг” гэдэг даалгаврыг дээрээс өгсөн нь үнэн байна.

Гэхдээ бас яаж ч бодсон шүүх баримт, нотолгоогүй зүйлээр яллаж чадаагүй учраас “хорлон сүйтгэсэн” хэргийг дахин шалгуулахаар прокурорын хяналтад буцаасан юм байна. (өмнө нь хоёр жил гаруй шалгачихсан хэрэг л дээ. Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны хоердугаар сард прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ энэ хэргийг шалгах үүрэг даалгавар өгсөн байдаг)

Тэгээд арга мухардахдаа нөгөө нэг хуучин машины хэргийг тохсон юм байна. Ядаж л цаасан дээр нэг тоо, баримт гэхээр зүйл байгаа учраас шүү дээ.

Түүнийг Монгол Улсын сайдаар ажиллаж, Тавантолгойн төслийн ажлын хэсгийг ахалж байхад Эрчим хүчний яам “Төслийн нэгжийн албан хэрэгцээнд зориулж” автомашин худалдаж авахаар тухайн үеийн зах зээлийн ханшаар 160 сая төгрөг төсөвлөж өгсөн юм байна. М.Энхсайхан 130 саяар нь машин худалдаж авсан юм байна. Өнөөдөр тэр машиныг нь үнэлэхээр  75 сая төгрөг болсон юм байна. Тухайн үед худалдаж авсан машин нь таван жилийн ашигласны эцэст хуучирч үнээ алдсан учраас М.Энхсайханд “Эрчим хүчний яаманд хохирол учруулсан” гэж прокурор дүгнээд, шүүх түүнийг нь нотлох баримт болгосон байна.

Хэрвээ уншигч 20 сая төгрөгөөр “приус” машин худалдаж аваад таван жилийн дараа 10 сая төгрөгөөр зарвал “өөрөө өөрийгөө хохироосон” буюу өөрөөсөө хулгайлсан хэрэг болох нээ дээ.

Энэ бол М.Энхсайханы хэр сайн эдийн засагч болох, эсвэл “хорлон сүйтгэгч” мөн эсэхтэй огт холбоогүй зүйл. Зүгээр Монголын шүүх, хуулийн байгууллага хэр зөв, шударга ажиллаж байна вэ? гэдэгт л үнэлэлт дүгнэлт өгч буй хэрэг юм. Х.Баттулгын дараачийн дайсан, дараачийн хохирогч нь хэн болох бол?

М.Энхсайхан цагдан хоригдохынхоо өмнө телевизийн ярилцлагад орохдоо “Танаас байцаагч чинь яг ямар асуудлаар мэдүүлэг авсан, ямар асуулт тавьсан бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Энэ гэрээг боловсруулахад Ц.Элбэгдорж оролцсон уу, танд ямар үүрэг даалгавар өгсөн бэ?” л гэж асуусан. Би “Энэ бол Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу боловсруулсан төсөл” гэж хариулсан... гэсэн байдаг. Тэгэхээр уг хэргийг үүсгэсэн гол зорилго нь Ц.Элбэгдорж гэдэг хүн байсан бололтой. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн чуулганы индэр дээрээс “Ардчилсан намынхан тэр Элбэгдоржийгоо олж ирээрэй” гэж хэдэн сар загнасан. Одоо тэр хүн нь ирчихсэн, эв эрүүл, сав саруул ангалзаад явж байна. АТГ-аас нэг ч удаа дуудсан юм алга. Нөгөө сүрхий “Интерполоор эрэн сурвалжилна”, барина гээд байсан ч яалаа.

Тэгэхээр М.Энхсайханыг ялласан явдал нь үнэн хэрэгтээ түүний хийсэн хэрэгт бус, өөр бусад хүмүүст өгч буй анхааруулга, сануулга бололтой. "Ингээд чи үгэнд орохгүй байгаарай" л гэж байна. Магадгүй “Элбэгдорж үүрэг өгсөн” гэж мэдүүлээд гарын үсгээ зурчихсан бол өнөөдөр эрх чөлөөтэй явж байх ч байсан юм бил үү?

Улстөрчдийн өс хонзон, бие биенээ замаасаа зайлуулах, доош нь хийх нэг хэрэг. Харин түүнд нь хууль, шүүхийн байгууллага ашиглагдана гэдэг өөр хэрэг. “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гээд яллаж байгаа хууль, шүүхийн байгууллагын шийдвэрийг иргэд өөрсдөө өөгшүүлэх, "балешиглах" нь бүр ч өөр хэрэг. “Өнөөдөр хөршийг чинь чирээд явсан бол маргааш таны ч ээлж ирнэ” гэдэг байх аа.   

Өнөөдөр яахав, М.Энхсайхан “Би хэлмэгдчихлээ” гэж байна, маргааш өөр хэн ингэж хэлэх вэ? Би юу, та юу?

Х.Баттулгыг Ерөнхийлөгч болох үед олон хүн Ц.Элбэгдоржийн хаанчлалын үед амссан хохирлоо төлүүлэх, түүнээс өш хонзонгоо авахын тулд дэмжсэн байдаг юм. Ийм аргаар шударга ёсыг тогтооно гэж тэд итгэсэн. Харамсалтай нь Х.Баттулга гэдэг хүн огт өөр, зөвхөн өөрт нь үйлчлэх “шударга ёсыг” л тогтоож байна. Хүнд итгэх нь ийм аюултай.

Тиймээс хүнээс хамаарахгүй хуулийн засаглал, процессийн (хэрэг мөрдөлтийн) шударга ёсны тухай сүүлийн 10 гаруй жил ярьж байна. Эрх мэдэлтэй байхдаа энэ ярианд ач холбогдол өгөлгүй, чихний хажуугаар өнгөрөөж ирсэн зарим нь эхнээсээ тэр “хонгилоороо” яваад эхэлчихлээ. Араас нь С.Баяр, Да.Ганболд, С.Баярцогтын шүүх хурлууд болно. Тэрний дараа хэн нь юу ярих нь ч бараг тодорхой.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нэг удаагийн ярилцлагадаа хэлсэн байсан. “Энэ хүмүүс сүүлийн гурван жил л шүүх, хуулийн байгууллагын хаалгыг татаж байна. Гэтэл жирийн иргэд чинь гучин жил энэ “хонгилоор” чинь явчихсан юм шүү дээ" гэж. 

Шүүх, хуулийн байгууллагаар зөвхөн авилгачид, албан тушаалтнууд явдаг юм биш. Жирийн иргэд хамгийн их хаалгыг нь татдаг. Маргааш хүүхэд чинь, ах, дүү чинь, аав, ээж чинь гэмт хэрэгтэн болдоггүй юм гэхэд хэргийн хохирогч болоод шүүхийн хаалга татаж болно. Тэр тохиолдолд шүүх хэнийх нь талд шийдвэр гаргах вэ? Ийм болчихсон хууль, шүүхийн байгууллагаас шударга ёсыг нэхэх эрх бидэнд байна уу?    

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ajaa taij (202.9.46.132)
    AN ni bahgui bolchihvol helmegduuleh nam surug namiin gishuun ni oldohgui zovoh baihdaa. Ezengui umchuu sorchlon hussan komunistuud nuuree nuusan hulhi ardchlagchid.
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 9 цаг 42 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 10 цаг 2 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 10 цаг 6 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 10 цаг 10 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 10 цаг 17 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 11 цаг 6 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 11 цаг 7 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 11 цаг 9 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 13 цаг 3 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 14 цаг 0 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 14 цаг 5 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 14 цаг 10 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 14 цаг 27 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 14 цаг 34 мин Түүх бол сургамж-багш 14 цаг 37 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 14 цаг 43 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 14 цаг 47 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 14 цаг 50 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 16 цаг 14 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 16 цаг 20 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top