x

Ирэх л байсан "цохилт" буюу Ерөнхий сайдын "тахал дуудсан" мэдэгдэл

Хүссэн юм хүзүүгээр татлаа гэдэг болов. Европын холбооны улсуудад суугаа монгол иргэдээс Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Улсын онцгой комисс, Монгол Улсаас ХБНГУ-д болон бусад улсад суугаад ЭСЯ-дад шаардлага ирүүлжээ. Тэд Монгол Улсын Засгийн газраас яаралтай тусгай үүргийн онгоц нисгэж, Европын холбооны улсуудад суугаа иргэдээ татан авахыг шаардсан байна. Ингэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн “Монгол Улсын иргэд эх орондоо хүссэн цагтаа очих эрхтэй” гэдэг үгийг дөрөөлжээ.

Түүгээр ч зогсохгүй “Засгийн газар, Улсын онцгой комисс коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд хангалттай нөөц бололцоог дайчлахгүй, шаардлагатай төсөв хөрөнгийг гаргахгүй, хувийн байгуулллагууды дайчлахгүй байна” хэмээн шүүмжлэв. Тусгаарлах байрууд хүрэлцэхгүй байгаа энэ үед зочид буудлуудыг дайчлах хэрэгтэй гэв.

Мөн түүнчлэн УОК-оос хийсэн “ХБНГУ онгоц хүлээж авахаас татгалзсан” гэдэг мэдэгдэл ч гэсэн хуудуутай, тухайн улс иргэдээ татаж авахаар захиалгат нислэг буулгах бүрэн боломжтойг ХБНГУ-ын Тээврийн яамнаас олж мэдлээ хэмээн “зэмлэсэн” ч байна.

Нэг үгээр гадаадад суугаа монголчууд шийдвэр гаргагчдыг шахаж эхэллээ. Хүссэн юм хүзүүгээр татлаа гэдэг болов. Эхний үйлдсэн тусгай үүргийн нислэгүүд нь хангалттай хэмжээний аюул авчраагүй гэж үзэж байгаа бололтой. Берлинээр дамжин буцах боломжтой нийт 466 монгол иргэд нэн яаралтай буцах хүсэлтээ "Монголчууд Германд" мэдээллийн порталд ирүүлсэн гэнэ. Сүүлийн хоёр өдрийн дотор ирүүлсэн гэснээс үзвэл тэндэх байгууллагаас санаачлаад, бүртгэл явуулаад эхэлсэн бололтой. Шаардлага нь шахалт болж эхэллээ гэсэн үг. Хэрвээ энэ маягаар үргэлжилбэл гадаадад оршин суугаа 200 мянган иргэнээ бүгдийг нь татаж авах шаардлага үүснэ гэсэн үг.

Тиймээс энэ асуудал дээр ядаж төр засаг нэг амтай, нэг үгтэй байж халдварын эрсдлийг давж гарах болов уу? Ядаж эх орондоо байгаа гурван сая иргэнийхээ эрүүл мэнд, амь насыг эрсдүүлэхгүй гэсэн хүсэл зориг байвал шүү дээ.

Өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбар коронавирусийг ялна гэдэгт итгэл төгс байна” гэж мэдэгдсэн. Гэвч энэ бол дан ганц итгэлээр, эсвэл зөвхөн эрүүл мэндийн салбарынхаа хүчээр шийдчих асуудал биш. Нийтээрээ нэг чигтэй, нэг үгтэй байж, хамгийн гол нь хорио цээрийн үед баримтлах дэглэмээ яг тас мөрдөж байж аюулын ард гарч чадна. Үүнд нь хамгийн түрүүнд шийдвэр гаргаж байгаа нөхөд туслах ёстой. Ядаж л алба, амины аливаа шалтаг зааж, халдварын голомтоос хүн тээвэрлэж ирээд баймааргүй байна.

Халдвар тархсан орнуудын хувьд тэртэй тэргүй тухайн улсын эрүүл мэндийн байгууллага нь, дээр нь ДЭМБ-аас арга хэмжээ аваад, заавар зөвлөгөөгөө өгөөд, аль улсын иргэн байхаас үл хамааран эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Тийм атал тэндэх улсынхаа ч дүрэм журмыг ч үл ойшоогоод, энд тогтоосон хорио цээрийн дэглэмээ ч зөрчөөд, цар тахлыг эх орондоо сайн дураараа импортлоод баймааргүй. Гадаадад суугаа монгол иргэд ч гэсэн энд байгаа эцэг, эх, үр хүүхдээ бодоод ч болтугай хувийнхаа байдлыг жаахан хойш нь тавих хэрэгтэй болов уу.  

Хорио цээрийн дэглэм, хөл хорионы үйлчлэх хүрээ тэлж, үргэлжлэх хугацаа уртсах тусмаа эх орондоо байгаа монголчуудын амьдралын боломж нөхцөл уруудаж, сургууль, боловсрол хүртэл дампуурч байна. Эрүүл байхад бүх зүйл болж бүтнэ гэдэг ч эрүүл байгахын тулд маш их хүчин зүтгэл хэрэгтэй гэдгийг хаа хаанаа л ойлгох ёстой байх.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (59.153.87.203)
    Попрох ийм үртэй...
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • МБ (89.135.198.32)
    3 сарын 19-нд Москвагаар нисэж, Улан-Үүд ороод Монгол орох гэж байсан хүн би байна. Харамслтай нь 18-нд Орос хилээ хаагаад, одоо хаашаа ч хөдөлж чадахгүй сууж байна. Битгий юу ч мэдэхгүй байж өрөөсгөл юм бичиж байгаач. Орос гэнэт хилээ хааснаас бол ийм байдалд орсон хүмүүс их байгаа. Тэгээд ч энэ өвчнийг бид тараасан юм уу? Яасан гэж нэг нэгнийгээ ингэж байдаг юм бэ?
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • МБ (89.135.198.32)
    3 сарын 19-нд Москвагаар нисэж, Улан-Үүд ороод Монгол орох гэж байсан хүн би байна. Харамслтай нь 18-нд Орос хилээ хаагаад, одоо хаашаа ч хөдөлж чадахгүй сууж байна. Битгий юу ч мэдэхгүй байж өрөөсгөл юм бичиж байгаач. Орос гэнэт хилээ хааснаас бол ийм байдалд орсон хүмүүс их байгаа. Тэгээд ч энэ өвчнийг бид тараасан юм уу? Яасан гэж нэг нэгнийгээ ингэж байдаг юм бэ?
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • МБ (89.135.198.32)
    3 сарын 19-нд Москвагаар нисэж, Улан-Үүд ороод Монгол орох гэж байсан хүн би байна. Харамслтай нь 18-нд Орос хилээ хаагаад, одоо хаашаа ч хөдөлж чадахгүй сууж байна. Битгий юу ч мэдэхгүй байж өрөөсгөл юм бичиж байгаач. Орос гэнэт хилээ хааснаас бол ийм байдалд орсон хүмүүс их байгаа. Тэгээд ч энэ өвчнийг бид тараасан юм уу? Яасан гэж нэг нэгнийгээ ингэж байдаг юм бэ?
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • Irgen (103.212.116.88)
    Hunii umnuus yvchihsiim shig,bolimoor yumaa.Haana ch adil bgaa gazartaa bie ee hicheegeed tahal namdahiig huleetsgee.
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (135.180.6.241)
    Хэн гадаад яв гэсэн юм монголдоо байхгүй. Одоо уйлагнаад
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Zochin (202.21.109.34)
    Eronhii said gadaad yawdliin yamniihan eruul mendiin said oorsdoo tusgai nislegeer n hamt nisch ochood irgedee huleej awmaar bna tegwel l oilgogdono doo
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 53 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 12 цаг 13 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 12 цаг 17 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 12 цаг 20 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 12 цаг 28 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 13 цаг 17 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 17 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 13 цаг 20 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 15 цаг 14 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 16 цаг 10 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 16 цаг 16 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 16 цаг 21 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 38 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 45 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 48 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 53 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 16 цаг 58 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 17 цаг 1 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 18 цаг 25 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 18 цаг 30 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top