x

Ерөнхий сайд коронавирустэй “хөтлөлцөх” гэж байна!

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, коронавирусын уршгаар эдийн засагт бий болоод байгаа нэмэлт хүндрэл (Засгийн газрын популист арга хэмжээнүүдээс болж гадаадын хөрөнгө оруулалт дайжсан, донор байгууллагуудын үйл ажиллагаа саарсан, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулт буурсан гэх зэргээс үүдэлтэй өмнөх хүндрэлүүд дээр коронагийн хүндрэл нэмэгдсэн гэдгийг мартаж болохгүй!)-ийг, төсвийн тодотгол хийхгүйгээр давж гарна гэдгээ хэвлэлийн бага хурал хийлгэж зарлалаа. Ингэх учраа “бүтээн байгуулалтуудыг явуулж ажлын байраа хамгаална” хэмээн тайлбарлав.

Тийм дээ, доорх хоёр зүйлийг эс тооцвол аргагүй зөв бодлого!

Нэгдүгээрт: энэ жилийн тендер, концессийн бүтээн байгуулалтын ажлуудын зонхилох хэсгийг хятадын компаниуд гүйцэтгэж, хятад ажилчид ажиллана.

Хоёругаарт: тендер, концессийн ажлын шалгаруулалтын авилгаар “мөнгө босгож”, тэгээд 60 тэрбумаас хол давсан, магадгүй “300 тэрбумын” гэх ч юм уу нэгэн “шинэ хэрэг” үйлдэгдэх магадлалтай.

Энэ хоёр зүйл үгүй байж чадах тийм бүтээн байгуулалт явагдвал Ерөнхий сайд Хүрэлсүх алзахгүй. 

Гэтэл, эсрэгээрээ, МАН-ын дарга Хүрэлсүхийн бодлогын цаана уг хоёр зүйл “тооцоонд нь орчихсон” байвал яана?!

Коронавирусын халдвараас үүссэн нөхцөл байдалд, нэн тэргүүнд эдийн засагчид болоод тэдэнтэй мэргэжил нэгт Р.Амаржаргал, М.Энхсайхан зэрэг ерөнхий сайд асангууд маш их санаа зовж, яаралтай төсвийн тодотгол хийх шаардлагатай гэж хоёр долоо хоногийн өмнөөс л анхааруулсан. Ардчилсан Намаас төсвийн тодотголыг хийхийг гурвантаа шаардан бичиг явуулсан. Дөрөв хоногийн өмнө Ерөнхийлөгч мөн төсвийн тодотгол хийх шаардлагатай гээд хямралын эсрэг сан байгуулах санал гаргасан.

Коронавирусын тархалт цар тахлын хэмжээнд очлоо хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдэгдэхэд, олон улсын том хөрөнгийн биржүүд дээр “хар хун” хэмээх үзэгдэлтэй нүүр туллаа хэмээн хөрөнгө оруулагчид паникдаж эхэлсэн юм.

Хөрөнгө оруулагчдыг тайвшруулахын тулд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай АНУ, түүхэндээ байгаагүй, хоёр их наяд долларын нэмэлт хөрөнгө гаргах төсвийн тодотгол хийж байна. Барууны орнууд бүгдээрээ л уралдан ийм арга хэмжээ авч байгаа.

Тэд эрсдэлийн үнэлгээ хийх чадвараараа тэргүүлэгч орнууд шүү дээ. Корнавирусээс ирэх аюулыг сайтар тооцоолон үнэлсэн л байлгүй.

Ийнхүү дотоод, гадаад талаасаа төсвийн тодотгол хийх шаардлагатайг харуулаад байхад Ерөнхий сайд зөрүүдлээд байна. Ингэж зөрүүдлээд байгааг нь сонгуульдаа ямар ч үнээр хамаагүй мөнгө босгон ялж, өөрийнхөө болон эрх баригч “ангийн” бизнесийг аврах явцуу сонирхолдоо улайрчээ хэмээн тайлбарлахаас өөр аргагүй. 

Үнэхээр тийм ахул Ерөнхий сайд маань коронавирустэй “хөтлөлцөөд” авч байгаа нь тэр дээ. Монголчууд бид ч том аюулын өмнө ирлээ гэсэн үг шүү!

Өдийд Итали, Испанид байгаа чийглэг дулаан уур амьсгалтай цаг уур манайд зуны эхэн сартай хамт хүрээд ирнэ. Монгол нутгийн хаврын салхи, хүйтэн жавар зэрэгт дарагдаад тархаж чадахгүй байсан коронавирус хүчээ аван европынх шиг догширч мэднэ. Тэр үед, тодотгол хийгдээгүй төсөвтэй эдийн засаг маань дотоод, гадаад орчиндоо маневарлаж чадахгүй байх болно.

Газрын хөлдүүс гэсэж бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэг авсан тендер, концессын ажлуудаа хийхээр Хятадын компаниуд ажилчдаа дагуулан орж ирнэ. Коронавирусын гайгаар бизнес болон ажлын байраа алдаад, төрөөсөө 200000 төгрөгийн тэтгэлэг аван амиа зогоож байгаа монголчууд үүнийг хараад уурсана. Зарим газар ажлын байраа булаацалдан мөргөлдөөн ч гарч мэднэ.

Мөн коронавирусын халдвараас сэргийлж олон улсын нислэгүүдээ хязгаарлаад зөвхөн гадаадад байгаа монгол иргэдээ тусгай нислэгээр татаж байхтай зэрэгцээд хятад ажилчид бөөн бөөнөөрөө орж ирэхүйд манай иргэд сэжиглэж эгдүүцнэ.

Тэгвэл, манай Ерөнхийлөгчийн хичээл зүтгэлээр олж аваад байсан хоёр орны найрсаг харилцааны нэр хүндэд сэв суугаад зогсохгүй “Хөх”, “хар” тодотголтой “монголчууд” хэмээх янз бүрийн хөдөлгөөнүүд “галзуураадахвал” бүр түвэгтэй байдал бий болно.

Энэ мэтээр; коронавирусын халдвар хүчээ авчихсан, хятадуудад ажлын байраа алдчихсан, эдийн засаг бүр шалчийгаад зах зээл тодотголгүй, тодорхойгүй байдлаас болоод үймэрчихсэн байх үед МАН тендер, концессынхоо авлигаар их хэмжээний хөрөнгө мөнгө босгож, мөнгөний хүчээр сонгуульд орж ялбал “юун 7-р сарын 1” гэдэг шиг юм болж мэднэ.

Мэдээж, сонгуульд оролцож байгаа этгээдүүд болон дэмжигчид сонгуулийн дүн гарах хүртэл тээсэн горьдлогодоо хөтлөгдөөд одоохондоо аядуу байгаа л даа.

Нэр дэвшигч бүр ялна гэдэг хүслээ, ялна гэдэг итгэл болгочихсон буй. Хүний хүсэл нь оюун ухаанаа удирдаад байдгийг сэтгэл судлаачид тогтоосон шүү дээ! 

Гэтэл, сонгуулийн дүн гараад “нам тавиулснаа” мэдэхтэй зэрэг намууд, нэр дэвшигчид, дэмжигчид гэх мэт бүгдээрээ эхэр татуулан орилж, талбай дээр гарна. Жагсана, цуглана, үймнэ, самуурна, бужигнана, тэмцэлдэнэ!

“Шударга ёс”-ыг шаардана, “300 тэрбумын хэрэг”-ийг сөхнө, “МАН төрийн эрхийг хууль бусаар авсан” хэмээн зарлана. Ер нь ямар нэг шалтаг, шалтгаанаар сонгуулийн үр дүнг унасан бүхэн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл, сонгуульдаа цуглуулан “бордсон хэдэн шараа” тавиад туучихсан учраас! 

Сонгуульд ялагдсаны гомдол болон коронавирусын цар тахлаас болж бизнес, орлогоо алдаж ядуурсан иргэдийн бухимдалтай нийлэхээр намууд мөргөлдсөн улстөрийн ноцтой хямралд хүргэх өндөр магадлалтай.

Ерөнхий сайд Хүрэлсүх, энэ улстөрийн хямралыг яаж ийгээд даваад гардаг юмаа гэхэд туйлдаа хүрчихсэн пандемийн эдийн засгийн хямрал тосоод байж байх болно.

Энэ хямрал Монголыг юунд хүргэхийг өнөөдөр хэлэхэд хэцүү. Ерөнхийлөгчийн уриалгын улстөрийн хэсгийг нь харахад дарангуйлал руу л явж мэдэхээр байна. Ерөнхийлөгч дарангуйлал тогтоох санаатай биш юмаа гэлээ гэхэд, захиргаадалтын үеийн сэтгэлгээнээс улбаатай дарангуйлалын аргаар коронавирусын уршигтай тэмцэх л санал гаргаад байгаа билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хямралдаа анхаараад төсвийн тодотгол хийчихийн оронд коронавирустэй хөтлөлцөхийн аюул ийм байна! Энэ аюулын эсрэг Ардчилсан Нам бүх улстөрийн хүчнүүдийг манлайлан тэмцэх хэрэгтэй дээ!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • albaker (77.81.167.242)
    Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Zochin (202.179.24.212)
    Ene UULen ust boloogui boloh ch ugui yumni talaar yu geed tsetserheed bgaa yum. Harinhni tolgoigoor yvdag tsag tur ch gelee ard hotsorson bhad. Tal talaas ni blansluulaad batlachihaan tusuvt todotgol hii gej samrah geed bdag davarsan erguu ve.
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • зочин (64.119.18.13)
    Батүүл үнэн юм бичжээ. Төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Энэ цар тахлын үеэр арай хятдуудыг оруул ирэхгүй биз дээ, арай. Бодит байдлыг бодитоор үнэл. Хөрсөн дээрээ буу. Дараа мөрөөд.
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • Өлзий (202.126.89.217)
    Бат-Үүл одоо өөрийгээ хичээ. Сүүнд халсан хүн тараг үлээнэ гэдэг шиг. Баатар гээд байгаа.
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • ТУНГААЖ БОД (202.131.232.202)
    БАТ-ҮҮЛ БААБАР ХОЁР ОДОО БОЛИО ТА 2 ЫН ЯРИА ДУНД СУРГУУЛЬД ЦЭЭЖЛҮҮЛЖ БАЙСАН ӨВГӨН ПАРТИЗАНЫ ЯРИАГ САНАГДУУЛЧИХЛАА.ККК
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.143.124)
    АН ынхан ажил хийлгэхгүй гэж саад болохоор бүх л сувгаар хичээж байна.Амьдрал зогсоогүй цагт бүтээн байгуулалт явж л таараа, сонгууль болдогоороо болоод л өнгөрнө.
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 52 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 12 цаг 12 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 12 цаг 16 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 12 цаг 19 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 12 цаг 27 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 13 цаг 16 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 16 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 13 цаг 19 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 15 цаг 13 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 16 цаг 9 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 16 цаг 15 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 16 цаг 20 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 37 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 44 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 47 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 52 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 16 цаг 57 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 17 цаг 0 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 18 цаг 24 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 18 цаг 30 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top