x

Төсвөө яагаад тодотгох шаардлагатай вэ?

Улсын төсөв 2020 онд зэсийн экспортоос 1.1 их наяд төгрөгний орлого олно гэж төлөвлөсөн. Нэг тонн тутмыг нь 5991 ам.доллараар зарна гэж тооцоолсон байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт зэсийн үнэ ханш огцом унаж 5000 ам.доллараас доош орчихлоо. Судалгааны байгууллагууд 2020 оны зэсийн үнийн таамаглалаа өөрчлөөд эхэлсэн. Одоо бид зөвхөн үнийн өөрчлөлтийн тухай ярьж байна. Үүн дээр экспортын тоо хэмжээний бууралт бий болохыг хэн ч хэлж чадахааргүй нөхцөл байдал үргэлжилж байна. Хэрэв зэсийн үнэ ханш, борлуулалтын хэмжээ хоёул унавал манай төсөвт ямар хэмжээний алдагдал үүсэх бол, урьдчилсан арга хэмжээ авч чадах уу, авахгүй ингээд гүрийгээд байх уу?

Мөн нүүрснээс маш их хэмжээний орлого улсын төсөвт төвлөрүүлнэ гэж эрх баригчид тооцоолсон. Энэ жил түүхэндээ хамгийн их хэмжээ буюу 42 сая тонныг экспортлохоор төсөвт тусгасан. Мөн нэг тонн нүүрсийг 75 ам.доллараар экспортлохоор тооцсон.

Үнэ болон экспортын хэмжээ хоёр бол хоёулаа маш өөдрөг төсөөлөл, сансрын тоо. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн том хямрал эхэлчихлээ. Энэ хямралыг ихэнх шинжээчид, том улс гүрнүүд 1-2 жил, зарим нь гурван жил үргэлжлэх эдийн засгийн хямрал гэж үзэж байна. Төсөв батлахын өмнө АНУ, Хятадын худалдааны маргаан, зах зээлээс шалтгаалж  уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурах төлөвийг олон улсын  байгууллагын шинжээчид олон удаа сануулсан. Гэсэн хэдий ч Засгийн Газар нүүрсний экспортын хэмжээ, үнийг маш өндөр байх тооцоотойгоор төсвийн хуулинд батлуулж чадсан.

Хэсэг хугацаанд тасарсан нүүрсний тээвэрлэлт эхэлсэн, гэхдээ нэг хэсэгтээ өмнөх шигээ олон машинаар их хэмжээгээр экспортолж чадах эсэх нь бас л эргэлзээтэй. Асар өндөр хяналтын дор, ариутгал хорио цээрийн үеийн нэмэгдэл зардалтайгаар эхэлсэн нүүрсний экспорт эхний хагас жилдээ хэдэн хувиар тасрах талаар ямар нэгэн таамаг гараагүй байна. Энэ тасралтыг жилийн хоёрдугаар хагаст нөхөх ямар ч боломжгүй. Нүүрснээс олох төсвийн орлого төлөвлөснөөс их хэмжээгээр тасалдах нь тодорхой байна.

Эрх баригчид, ялангуяа Сангийн сайд гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлснээр гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, байгалийн баялгаас татварыг бүрэн хураах боломжтой болно, ингэснээр төсөвт төвлөрөх мөнгө нэмэгдэнэ гэж ярьж байсан. Онцгой нөхцөл байдал үүссэнээс үүдэн манай гадаад худалдааны эргэлт багадаа 3 сар, цаашлаад хэдэн ч сараар тасалдаж мэдэх нөхцөл үүсчихлээ. Байгалийн баялгийн экспорт буурахаас гадна бусад бүх төрлийн бараа таваарын экспорт, импортын хэмжээ ихээр буурна. Энэ шинэчлэлээс олохоор тооцож байсан төсвийн орлого хэдэн хувиар тасалдах бол.

Бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлснээр төсөвт төвлөрөх татварын орлогыг нэмэгдүүлж чадна гэж ярьж байсан. Гэвч үүссэн нөхцөл байдлаас болж энэ хүрээнд төсөвлөсөн орлого огт орж ирэхээргүй болчихлоо. 2020 онд ашгийн татвар төлж чадах аж ахуйн нэгж, иргэн тэр бүр олдохооргүй нөхцөл байдалтай нүүр тулаад байна. Бизнесийн байгууллагууд ахиад хэдэн сар яаж тэсэх вэ гэдэг дээр бүгд ажиллаж байна. Тиймээс бизнесийн байгууллагаас олохоор төлөвлөсөн татварын орлого маш их хэмжээгээр тасалдахаар болчихлоо.

Төсвийн орлого маш их хэмжээгээр тасалдах нөхцөл байдал үүсчихээд байхад яагаад Засгийн газар "сонгуулийн" төсвөө тодотгохгүй гүрийгээд байгаа нь хачирхалтай. Төсөвт тодотгол хийхгүй мөртлөө 5.1 их наяд төгрөгийн нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэнэ. Бас энэ жилдээ ямар ч бэрхшээлийг даван туулах санхүүгийн нөөцтэй гэж мэдэгдлээ.

Бүр 2021 оноос эхлэн төлөх гадаад өрүүдийг төлөх боломжтой гэнэ, гайхамшигтай. Энэ 5.1 их наядын эх үүсвэр тодорхойгүй байна, мөн үүнээс үүдээс хэр хэмжээний өр үүсэх асуудал бас олон нийтийн анхаарлыг татаж байна. Угаасаа орлого их хэмжээгээр тасалдах нь тодорхой үед яагаад сонгуульд чиглэсэн хөрөнгө оруулалтууд, үргүй зардлуудаа танаж чадахгүй байна.

Сонгууль дуустал төсвөө тодотгохгүй гүрийх нь хувийн жижиг амбийц уу, үнэхээр улс орны эрх ашиг уу. Сонгуулийн дүнгээр байгуулагдах шинэ Засгийн газарт дааж давшгүй алдагдал, өр үлдээхээр тэд шийдээд байгаа юм биш биз. 

Дэлхийн улс орнууд хоёр, гурван жилээр энэ хямралыг урьдчилан тооцоолж арга хэмжээ аваад эхэлчихлээ. Манай эрх баригчид гурван сарын дараах сонгуулийг л харж байна. Тэд ганцхан сонгуулийг угтаж ингэж чичирснээрээ улс орноо, аж ахуйн нэгжүүдээ, иргэдээ маш их эрсдэлрүү түлхэж байна.

Эдийн засагч Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • albaker (77.81.167.242)
    АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болтугай. Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • зочин (64.119.18.13)
    Төсвийн тодотгол хийж, илүү зарлагаа тана. Нэг их баян юм шиг.
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 54 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 12 цаг 14 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 12 цаг 17 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 12 цаг 21 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 12 цаг 28 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 13 цаг 17 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 18 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 13 цаг 20 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 15 цаг 14 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 16 цаг 11 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 16 цаг 17 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 16 цаг 21 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 38 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 46 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 48 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 54 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 16 цаг 59 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 17 цаг 1 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 18 цаг 25 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 18 цаг 31 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top