x

Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?

Хэн ийм болгочихсон юм бэ? -хэзээ ч дуусдаггүй хилэнт асуулт. Тэр тийм болгочихсон гэвэл тэр нөхрийн цусыг үзэж байж сэтгэл ханах сэтгэхүйтэй. Цаад нөхрийг цаазалчихвал өргөс авсан аятай Монголын нийгэм сайн сайхан болчих мэтээр гэнэн сэтгэнэ.

Ингэж буруутгахыг бишгүй нэг сонсож байна. Бид өмнөөс нь сөргөж чаддаггүй. Анхлан миний буруу гэж юу байхав, би ямар шийдвэр гаргалцаж байсан биш, төр-засгийн өндөр албанд байсан биш гээд би хавьтуулдаггүй байлаа. Үнэндээ арчиллын 30 жилд ардчилал нь авилгажиж, байгаль орчноо хайр найргүй цөлмөж, ард нийтээрээ ядуурсны бурууг ганц надад тохох нь, би түүний төлөө нүүрээ ширлүүлэх нь юу ч билээ гэж хэн ч боддог юм билээ.

Гол асуудал үе үеэрээ, үе тэнгийнхнээрээ нийгэм айхтар хуваагдаж зааглагдсаны уршиг л яригдаад байна гэдгийг би хожуухан олж харсан хэрэг. Манай нийгэмд том ангал буй болжээ.

Би бол 1950-1960-аад оны, одоогийнхоор бол ахмад үеийн төлөөлөл мөн. Бидний үеийнхэн социализм байгуулна гэж хөөрцөглөж, эвлэлийн илтгээлт (МХЗЭ) өвөртлөн мал дээр гарч, Эрдэнэт рүү явж, Монгол-Зөвлөлтийн найрамдлын үр шимийг амсаж, орос ах нар гэж өсч бойжсон. Бидний үеийнхэн бол социализм хүч нөөцөө бүрэн шавхаж барлаа, нурлаа гэдгийг мэдэрч, ардчилсан хувьсгалыг хийлцэж, хуучин коммунист тогтолцоог нураасан гавьяатнууд (тухайлан би яг биш!) мөн. Бидний үеийнхэн дотор Цагаан морин жилийн хувьсгалыг хийлцсэн, оройлсон, тугч явсан зөндөө нөхөд бий.

Гэрэл зургийг С.Цацралт


1990-ээд онд дэлхийн коммунист эвсэл задраад уналаа, СССР тарлаа, Монголд өгдөг, олгодог, зээлүүлдэг мөнгөний хүүдий хоосорлоо. Ажлыг нь хийж өгдөг орос ах нар хөөгөөгүй байхад нутаг буцлаа. Үүнд бидний үеийнхний буруу гэж байсан уу? Үүнд би “Хэн ийм болгосон юм бэ?” гэдгүүдээс хариулт авмаар санагддаг юм.

Оргүй хоосон дээр зах зээлийн нийгэм байгуулах гэж эрх чөлөөт ардууд ганзагын наймаанд гарцгаалаа. 1970-1980-аад оныхон өвөө эмээтэйгээ гэр сахиад өлөн зэлмүүн үлдлээ. Тэд өөрсдийгөө хэлмэгдсэн үеийнхэн гэж нэрлэдэг. Хүүхэд нас нь аз жаргалгүй өнгөрчихсөн, дөнгөж хөлөө олоод амьдралд ороод иртэл ардчилал хийлцсэн, ардчиллын үр шим амссан гавьяатнууд хамаг албан тушаалыг өмчлөөд авилгадаад суучихсан, одоо ч сууцгааж байна. Ингээд 1970-1980-аад оныхноос цүнх баригч (цүнхчид) цөөхөн залуус дээшээ гарч ирээд бас авилгачин болцгоосон. Тэдэнд итгэл үнэмшил, ёс зүй, дэлхийн боловсрол гэхээсээ хар прагматизм л байна. Гэхдээ тэдний ихэнхи нь ардчиллын үр дүнг үзсэнгүй явсаар хөгшрөх нас руугаа орчихсон. 

Завсрын үеийн тэд л биднийгээ ёстой нэг харааж хэмлэж зэмлэж өгөх аж. Одоо яалтай билээ. “Та нар, тухайлбал Та төр бариагүй, УИХ-д сонгогдоогүй, сайд дарга байгаагүй байж болно. Энэ авилгачин, хулгайч улс төрчдөө яагаад өөгшүүлээд, эвлэрээд сууж байсан юм бэ? Эд чинь Танай л үеийнхэн шүү дээ!” гээд л нүд ухаад байх нь тэр. 

“Тэр ямар хамаатай юм бэ? Эд чинь 30 жилийн туршид ард түмнээсээ сонгогдсон, ард түмний сонголтын тусгал болж гарч ирээд одоо ч байж байна” хэмээн би өмнөөс нь дуугүй суухгүй яринаа. “Та нар ард түмнийг мунхаг харанхуй байлгасан, Та нарын буй болгосон ардчилал л ард түмнийг ядууруулсан, Та нар ард түмнээ шувтан мэхлэсэн, ерөөсөө Танай үеийнхэн бол Монгол орныг балласан, хайран ч 30 жил минь” гэж ирээд завсрын үеийннөгөөдүүл маань ам шүдээ билүүднэ. 

Ингээд хэлмэгдэж хохирсон 1970-1980-аад оныхон маань бидэнтэйгээ хариуцлага тооцож яллах дээрээ тулчихаад байна. Тэдэнд “2020 он” эцсийн ганц боломж болчихсон юм болов уу гэж би харлаа. Мэдэрлээ. Энэ онд УИХ-ыг сонгох сонгууль л 1970-1980-аад оныхны үхэх сэхэхээ үзэх эцсийн тулаан юм шиг тэд цухалдан дэвхцэнэ. Би буруутгаж чадахгүй. УИХ-д 30 жил,28 жил, ерөөсөө 10-аас дээш жил сууж байгаа улс төрчдөө л сонгохоо больчих, тэднийг сонгуулихгүйн төлөө сонгогчидтойгоо ажилла, өөр надад хэлэх үг, зөвлөх арга алга!

Завсрын үеийнхэн дуусчээ дуусч. Хэлмэгдэж хохирсон 1970-1980-аад оныхны дараагийн үе рүү орж хайлт хийе. 1990-2000-аад оныхон гэж цоо шинэ үе гараад иржээ. “Икс” (X) үе, “Зет”(Z) үе гээд нэрлэчихсэн ч байх шиг. Монгол нь монгол мөн. Монгол хүн яалт ч үгүй мөн. Гэхдээ тэс өмнөө, цоо шинэ, XXI зууны мэдээллийн эриний монгол залуус ярайж байна. Монгол ёс заншил, уламжлал, өвөг дээдэс, ахас ихэс тэдэнд ер нь хамаатай болов уу гэж эргэлзэх үе бишгүй таарч байна.

Тэд аз жаргалыг, тайван амьдралыг, тааваараа жаргалаараа, зоргоороо байхыг хүсэх нь тэдний буруу огтоос биш ээ. Даяаршлын эринд тэд дайрагдсан, мэдээллийн технологийн давуу талыг олж мэдээд хэрдээ хүртэж яваа (гар утас, цахим ертөнц), түүнд нь Монголын дундболовсролын тогтолцоо бүрэн ялагдсан, бүр гараа өргөж бууж өгөх дээрээ тулсан, тэд бол дээрхи бүх үеийнхнээсээ бүрэн салж гэрвэшсэн, ийм нийгэм Монголд буй болчихжээ. Хүлээн зөвшөөрөх цаг нь болсон.

Тэр залуус ба тэдний ах эгч, аав ээж бас буруутай, буруутныг хайя гэвэл шүү. Ардчиллын 30 жилд хувь хүний эрх чөлөөг чөлөөтэй тавьж, юу хүссэн, юу дурласныг нь хийлгэсний (уг нь ажил хийх ёстойсон!) гор гараад ирж байна. Уг нь ард түмнийг залж чиглүүлэх ёстой байжээ. Бидний үеийнхний хамгийн том алдаа тэр гэнээ. Залж чиглүүлээгүй, хувь заяаг нь өөрсдөд нь даатгаад орхичихсон, хувь заяагаа шийдэх эрхийг нь УИХ-ын сонгууль ба Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуулиудаар олгочихсон нь одоо бидний үеийнхнийг буруутан болгочихоод байна.

Өнөө үеийнхэн буюу нийгмийн ихэнхи нь аз жаргалын эрэлчид, гэхдээ түүндээ зовохгүй хүрчих санаатай, өдөр хоног, цаг минутыг ууж идэж, бааж шээж, унтаж хэвтэж, зурагт үзэж, гар утсаар тоглож, зүгээр цаг нөхцөөж яваа, гэхдээ аз жаргал хайж яваа бүхэл бүтэн нийгмийн анги давхарга буй болжээ. 1950-1960-аад оны бидний үеийнхнээс ч долоон дор. Бид чинь ажил хийхгүй бол ам тосдохгүй гэдгийг залуу халуун насаараа мэдэрчихсэн улс. Харин өнөө үеийнхэнд тийм хууль үйлчилсэнгүй. Ажил хийхгүй ам тосдоод болоод байдаг, ажил хийхгүйгээр амьдраад болоод байдаг тийм зүй тогтлыг өнөөгийн Монголд дэлгэрүүллээ. Ард нийтээрээ энэ рүү хуйларч явна. Ямар том гамшиг айсуй вэ?

Бүх ялалтын дотроос хамгийн аугаа нь өөрийгөө ялах хэмээн сургадаг. Хүн өөрийгөө бүтээх ёстой гэж сургадаг. Бидний үеийнхэн үүнийг мэднэ, мэдэрнэ, хэрэгжүүлж ч байсан. Гэтэл өнөөгийн үеийнхэнд тэр нь алга. Хүн өөрийгөө болон аж амьдралаа бүтээн босгохоос шууд халшран зугтаалаа. Зугтагсдад амьдрах орон зай их байна. Тосоод авах хамт олон, найз нөхөд үй түмээрээ холхиж явна. Наад зах нь архи амлууллаа, согтлоо, мартлаа, нэг жаргалтай нөхөр нийгэмд буй болж байгаа нь тэр. Турж үхнэ гэж гонж! Түшээд авах хань нөхөд хааяагүй бялхаж байна.

“Амьдрах чадвараас зайлсхийсэн иргэншлийн үе ирж байна” хэмээн миний сэтгүүлч найз Г.Бадамсамбуу хэлээд тавьчихсан. Ямар үнэн үг хэлж вэ хэмээн би олзуурхаж байна. 

Юу ч хийхгүй байж чаддаг тийм хүмүүжлийг суулгаж өгсөн өнөө үеийнхэн Та нар ингэхэд хэнсэн билээ дээ? Түүхэнд яаж үнэлэгдэх юм бэ? Ерөөсөө түүхэнд яаж үлдэх юм бэ?

Монголчууд минь сэртүгэй!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.118.142)
    bid nar yamar ch buruugui.
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 50 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 12 цаг 10 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 12 цаг 14 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 12 цаг 18 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 12 цаг 25 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 13 цаг 14 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 15 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 13 цаг 17 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 15 цаг 11 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 16 цаг 8 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 16 цаг 13 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 16 цаг 18 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 35 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 42 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 45 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 51 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 16 цаг 55 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 16 цаг 58 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 18 цаг 22 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 18 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top