x

Халдварын тохиолдлыг бүртгэх нь хяналтандаа авсан хэрэг биш

Тусгаарлалтад байгаа монголчуудын тоо аль хэдийн 2000 шахжээ. “Хүндэтгэн үзэх шалтгаантай” гэж үзсэн 1000 шахам иргэнээ тусгай үүргийн нислэгээр авчирснаас хойш энэ тоо хоёр дахин нэмэгдэв. Халдварын таван тохиолдол бүртгэгдээд байна.

Ердөө хэдхэн хоногийн өмнө, халдварын анхны тохиолдол бүртгэгдэх хүртэл “айгаарай, болгоомжлоорой” гэж байсан албаны хүмүүсийн зан ааш ч гэсэн өөрчлөгдөж “айх аюулгүй, сандрах хэрэггүй” болоод явчихлаа. Усанд унасан хүн бороонд норохоос айдаггүй гэдэг болж байна.  

Ердөө хэдхэн хоногийн өмнө “Монгол Улс коронавирусын халдваргүй Азийн цөөхөн орны нэг” байлаа. Азиуд, дэлхий нийтээрээ “сайн тэсдэг юм шүү” гэж ерөөж байлаа. Хөгжил буурай, ядуу эдийн засагтай энэ орныг “нэг мөсөн бүү хиарчихаасай” гэсэндээ тэр. Харин манайхан өөрсдөө гүйж очоод зөөгөөд, тээвэрлээд аваад ирэх нь тэр. Өвчтэй зовлонтой, гачигдал бэрхшээлтэй иргэдээ нэг удаа татаж авах нэг хэрэг. Харин тэгж байна гээд хэдэн зуу, мянган хүний хоёр сар зүтгэсэн зүтгэсэн зүтгэл, чармайсан чармайлтыг уландаа гишгээд, халдварыг голомтоор нь тээвэрлээд аваад ирнэ гэдэг өөр хэрэг. Яаж ч бодсон энэ хоёр зүйл яг адилхан зүйл биш.

Франц эрээс коронавирус илэрснээс хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа тусгай үүргийн нислэлийг үйлдсэн. Өөрөөр хэлбэл, нислэг зохион байгуулсан нөхөд “ер нь Монгол хүнд тусдаггүй юм шиг байна” гэж “омогшсон” бололтой юм. Тэгээд л тахлын голомтоос иргэдээ авч ирсэн бас нэг “баатарлаг түүх” бүтээх гэж яарч л дээ. “Херо интертайнмент”-ийн залуус хамт явсан гэж байгаа. Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын ээлжит “попрол”... Хоёр хүний ашиг сонирхлын төлөө хорио цээрийн дэглэмийг цуцалж байгаа УОК-ийг ч өмөөрөх аргагүй. Эрүүл мэндийн сайд нь яагаад дуугараагүй юм?

Нэгэнт халдвар хаалга даваад ороод ирсэн хойно бид урьдчилан сэргийлэх талаар мянга давтаад нэмэргүй, оройтсон асуудал. Харин эмчлэх тухай ярих хэрэгтэй болж байна. Харин манай эмнэлэг, эмч нарт тийм бололцоо бий юу?

Тусгаарлагдаад байгаа 2000 шахам хүний тухайд сануулахад тэднийг “эмчлээд” байгаа юм биш шүү дээ. Зүгээр цоожтой хаалганы цаанаас харж, хянаж байгаа туршилтын туулайнууд. Хэрвээ хэн нэгнээс нь халдварын шинж тэмдэг илэрвэл тэгээд гүйцээ. Эмчилгээний арга зүйг нь манайх байтугай дэлхий олоогүй байна. Хятад, Солонгос гээд цөөхөн орон халдварын тархалтыг хяналтандаа авч, нас баралтын тоо буурч байна гэх боловч батлагдсан эмчилгээ санал болгож чадахгүй л байна. Харин манай эрүүл мэндийн салбарынхан юу бодож санаж явна вэ, Эрүүл мэндийн сайд аа? Одоо л нөгөө олон улсын өмнө “алгаа тосох” цаг ирлээ. Гэтэл энэ цаг ирэхээс өмнө алгаа тоосоод дуусчихсан уу?

Хятад улсад халдвар анх гарах үед доктор Ж.Амарсанаагаа “Эмч нарын сайн дурын баг авч явья” гэдэг санаачлага гаргаад, хүмүүсээ цуглуулсан байдаг юм. Тэгэхэд нь ЗГХЭГ-ын дарга ноён Л.Оюун-Эрдэнэ “өвчнөөр улс төр хийлээ. Попорлоо” энэ тэр гэж загнаад хил нэвтрүүлээгүй. Тэгвэл одоо хэн нь “попорсон” болж байна даа. Хэрвээ эмч нарын баг Хятадад ажиллаад ирсэн бол өнөөдөр манай эмнэлгүүд туршилтын ч гэсэн эмчилгээний аргачлалтай болчихсон байх байлаа. Аль ч салбар ингэж хөгждөг. Хойноос нь хөөж гүйцнэ гэж хэзээ ч байдаггүй, дагаж, чаргуулдаж байж урагшилдаг.

Хэрвээ муу юм болсон бол Монголын анагаахын шинжлэх ухааны нэг докторыг Хятад улс хүндэтгэлтэйгээр оршуулах байсан биз. Харин сайнаар төгсвөл Монгол Улс цар тахлыг эмчлээд эхэлчих байлаа.

Сая онгоцоор авч ирсэн 1000 шахам иргэний хувьд ч ялгаагүй. Сайнаар яривал Монголын төр иргэдээ авлаа. Муу талаас нь харвал 1000 хүний эрх ашгийн төлөө гурван сая иргэнийхээ эрүүл мэнд, амь насыг хутганы ирэн дээр тавилаа. Харин үүнийгээ У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр гүйцэд харж чадсан юм болов уу? Эсвэл эхлэл хэсэг нь, ялалтын марш, цэцгийн баглааг л харсан байх нь уу?

УОК-ийн дарга, Эрүүл мэндийн сайд нар “Бүү айгаарай, битгий сандраарай. Бид халдвар орж ирж болзошгүй эрсдлийг тооцоолсны үндсэн дээр энэ нислэгийг хийсэн. Бүх юм хяналтанд байгаа” гэж хэлсэн. Үнэхээр тийм бол эмчилгээгээ эхлэх хэрэгтэй байна. Нэг ч хүнийг эмчилж, эдгэрүүлж чадахгүйгээр халдварын тохиолдлоо бүртгээд суугаад байж болохгүй ээ. Үүнийг “хяналтандаа авах” гэдэггүй.

Б.СЭМҮҮН  

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 53 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 12 цаг 13 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 12 цаг 17 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 12 цаг 20 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 12 цаг 28 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 13 цаг 17 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 17 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 13 цаг 20 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 15 цаг 14 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 16 цаг 10 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 16 цаг 16 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 16 цаг 21 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 38 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 45 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 48 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 53 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 16 цаг 58 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 17 цаг 1 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 18 цаг 25 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 18 цаг 30 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top