x

Ойрын нөхөд холын дайсан болох нь

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр “G” цаг нэртэй нэгэн сонирхолтой нийтлэлийг baabar.mn сайтад нийтлүүлсэн байна. Ерөнхийлөгч аснаас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад хаягласан уг нийтлэлд экс, эдүгээгийн Ерөнхийлөгч нарын “зам салсан” буюу ойрын нөхөд холын дайсан болж хувирсан шалтгааныг нэлээд дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Экс Ерөнхийлөгч маань эдүгээгийн Ерөнхийлөгчийг нэлээд хэдэн зүйлд буруутгасан байна.

-Улс оронд олдсон боломжийг үгүй хийж, өөртөө болон харьд ашиг гаргасан, гаргаж байгаа,

-Хууль шүүхийн бүрдэж ядаж байсан бие даасан байдлыг устгах,

-Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн нэр хүндийг зориудаар унагаж, эрүүжүүлэн барьцаалах, улмаар түүгээр дамжуулан хувийн харалган бодлоо гүйцэлдүүлэх гэж оролдож байгаа зэрэгтэй нь санал нийлэхгүй байгаа гэдгээ хэлжээ.

Харамсалтай нь иймэрхүү зүйлүүд дээр монголчууд энэ хүний саналыг асуухаа больсоор удаж байна л даа. Даруй гурван жил өнгөрч. Цагийн юм цагтаа гэж үг бий. Яг одоо энэ хүн ямар ч үнэн, шударгуу зүйлийг ярьсан хэлсэн тэр нь хууль шүүхээс зугтаж яваа хувиа хичээгчийн биеэ өмөөрсөн шалтаг шиг л сонсогдоно. Үг гэдэг үнэн байхаас гадна үнэ цэнэтэй байх ёстой. Тэр үнэ цэнэ нь цаг хугацаанд оршдог гэдгийг эндээс харж болно.

Ц.Элбэгдоржийн яриад буй “Ардчилал” гээч нь олонхиороо засагладаг зүйл. Х.Баттулга гэдэг хүнийг Монголын сая сонгогчийн 53 хувь нь сонгосон. Тэгэхээр өнөөдөр Х.Баттулгын цаг үе гэсэн үг. Үлдсэн 47 хувь нь энэ хүнийг гурван жил зүхэж байна. Бүр Ц.Элбэгдоржоос ч өмнө. Ц.Элбэгдоржийн энд хэлээд байгаа зүйлийг гурван жил ярьсан, хэлэлцсэн, цөхөрсөн цөөнхөд одоо түүний үг хань болохоосоо өнгөрсөн.

Өөрийнх нь хэлсэнчлэн Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрт “андын тангарагтай” явсан үе бий. Гэхдээ тэр нь Х.Баттулгын гахай үүрч, Ц.Элбэгдоржийн Сүхийн талбай дээр өлсгөлөнд хэвтэж байх үеэс эхлээгүй гэдэг нь бол үнэн. Нэлээд хожим, Х.Баттулга мөнгөтэй, Ц.Элбэгдорж эрх мэдэлтэй болсон үеэс эхлэлтэй гэдгийг өөрийнх нь бичсэнээс ойлгож болно. Хэзээ ч юм, хэн ч юм нэг нөхөр Х.Баттулгыг “сайн залуу” гээд өрөөнд нь дагуулж орсон үеэс.

Харин бидний мэдэх зүйл бол тэд нэгэн үед төрийн жолоог цуг атгалцаж байлаа. Ц.Элбэгдоржийн хаанчлалын жилүүдэд /2008-2014 он/ онд Х.Баттулга гэдэг хүн хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ажилласан байдаг юм. Эхний удаа Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын төмөр замын бодлого гээч зүйлийг УИХ-аар батлуулж, улсын хилийн доторх төмөр замыг өргөн царигаар тавихаар болсон нь Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг зогсоосон. Хоёр дахь удаагаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон өөрийн хүүхэлдэй А.Гансүхээр дамжуулан Сайншандын төмөр замын суурь бүтцийг барих төслийг авч байлаа. 280 сая ам.долларыг “шороонд булсан” хэргээр АТГ-ын өмнө чулуу няслаж суухдаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон биз дээ. Ерөнхийлөгч болж чадаагүй бол шоронд суух байсан гэдэг нь ийм учиртай.

Харин “улсаа хорлон сүйтгэсэн” хэргээр яллагдаад явж байгаа М.Энхсайхан нь Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа 280 сая доллараар овоолсон шороог нь хөрөнгө оруулагчийн зардалд оруулах /улсыг хохиролгүй болгох/ гэж нэлээд юм болсон тухай ярьсан байна лээ. Гэвч энэ гэрээг ч гэсэн зогсоосон, гацаасан хүн нь Х.Баттулга. Одоо ч гэсэн түүнийг нь ЕТГ-ын дарга асан үргэлжлүүлээд явж байна.

Нэг үгээр хэлэхэд Тавантолгойн ордын үнэ цэнийг 10 дахин бууруулах /Ц.Элбэгдоржийн өөрийнх нь тооцоолсноор/ ажил бүр экс Ерөнхийлөгчийн үеэс эхэлсэн. Харин түүнд нь саад хийгээгүй буюу далдуур дэмжсэн нь хүн нь Ц.Элбэгдорж өөрөө.

“Би олны нүдэн дээр Х.Баттулгыг загнаж зандарч байсан” гэдэг нь түүнээс бүр сүүлд юм л даа. Төмөр замын цариг УИХ-аар батлагдаж, Сайншандын төмөр замын суурь бүтцийг барихад зориулж Х.Баттулгын байгуулсан компанид бондын мөнгөнөөс 280 сая доллар олгосноос бүр хойно. Бондоос авсан 280 сая доллараа дуусгачихаад Ч.Сайханбилэгийн Засгийн газраас мөнгө нэхэж, шантаажны нэвтүүлэг хийлээ гэж нэг удаа дуудаж загнасан байх. Яг үнэндээ хайрлаад байгаа, хатуурхаад байгааг нь ч тухайн үед ч ойлгоогүй.

Х.Баттулгатай хамт Н.Алтанхуягийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин сүүлд тэр тухай ярьсан. Сайншандын төмөр замын суурь бүтцийг барихад бондын мөнгөнөөс 280 сая ам доллар олгохыг Засгийн газар эхнээс нь дэмжээгүй. Гэтэл Засгийн газар дээр дэмжигдээгүй төслийг ҮАБЗ дээр барьж ороод, дэмжүүлээд мөнгөө авсан гэж. Тэр үед Х.Баттулгад хэн тусалсан байх вэ? УИХ-ын дарга байсан, ҮАБЗ-ийн нэг гишүүн З.Энхболд ганцаараа ийм шийдвэр гаргасан уу? Үнэн хэрэгтээ ҮАБЗ-ийг хэн удирддаг билээ дээ.

Х.Баттулга гэдэг хүн өнөөдөр ҮАБЗ нэрийн дор УИХ, Засгийн газрын бүх эрх мэдлийг авсан. Шүүхийн, шүүгчийн хараат бус байдлыг үгүй хийсэн, хуулийн байгууллагуудын удирдлагуудыг хурууныхаа үзүүрээр хөдөлгөж байгаа нь үнэн. Гэхдээ түүнд энэ их эр зоригийг хэн өгсөн, хаанаас эхтэй байх нь вэ?

Үргэлжлэл бий.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.181.159)
    Хэрүүл дээр гарамгүй ажилдаг Эвагын аым
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • зочин (64.119.18.13)
    Энэ бүх нөхдүүдээс сонгуулиар салах н зөв. Юун сонгуул хойшлуулах.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Монгол Иргэн (139.5.217.144)
    ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХЖ, МАШ ЯАРАЛТАЙ ӨЧИГГҮЙ ЦААЗААР АВАХЫГ ШААРДАЖ БАЙНА.
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • hun biah chanaraa ulandaa gishigej horongo mongotoi bi chadna gej bod bgaa um bizdee an in demjlegeer eronhiilegch bolchiheed ar nuruu ni shaah ni mongol hunii chanar mon uuarai l bisheeo (202.9.47.27)
    h
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 50 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 12 цаг 10 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 12 цаг 13 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 12 цаг 17 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 12 цаг 24 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 13 цаг 13 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 14 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 13 цаг 16 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 15 цаг 10 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 16 цаг 7 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 16 цаг 13 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 16 цаг 18 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 34 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 42 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 44 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 50 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 16 цаг 55 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 16 цаг 57 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 18 цаг 21 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 18 цаг 27 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top