x

"Хотол төгс" хэмээх "Төмөр хулгана" жилийн үхэр хөтөлсөн хүн

Та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе! Дэлхий даяар Chinese new year хэмээгдэх азиудын шинэ жилийг монголчууд бид мөн ч бахтай өөрийнхөө тооллоор тэмдэглэдэг билээ. Маргааш битүүний орой. Цагаан сарын шинийн нэгний өмнө дэлхий тэр аяараа цэмцийх шиг болно. Гэвч энэ жил аюулт өвчний заналхийлэл дор хотлоороо гэр гэртээ шинэлж, хамаатан садантайгаа онлайнаар золгоорой. Тоглоом наргианы завсар шүүмжлэл зэмлэл хавчуулан үхэр хөтөлсөн хүнээ хэрхэн шинжсэнийг харцгаая. (Яг яаж шинжсэнийг нь уншиж чадаагүй ч зургийг нь олсон тул энэ хавиараа шинжчихлээ)

Юуны түрүүнд тэр гутал нүдэнд туслаа. Би одоо хэд хэдэн үхэр шинжихэд дандаа өрөөсөн гутлаа сугандаа гавчуулж гүйсэн хүн байсийм даа. Энэ жилийн “хэмээх” нь арай Гутал төгс гэж байсныг нь андуурсым биш байгаа, нэг эргээд харчихад гэмгүй л юм. Мөн тэр өвдөгний хамгаалалттай байгаа нь анхаарал татав. Сонгуулийн жил гээд дарга нар нь хоёр өвдгөөрөө хорвоог туулахыг бэлгэдсэн байж болох юм. Ногоон дээлтэй байгаа нь одоо нойлын ногоон тэг гэдгийг ёгтлон харуулсан болов уу, бурхан. Цагаан бүстэй байгаа нь бүсээ близнагаар угаасныг тод илэрхийлжээ. Гартаа шилбүүр барьсан нь мань эр хөлөөрөө барьж чаддаггүйг нотолсон байна. Үс нь одоо яах гээд ч байгаан. Зүгээр үсчин орку удцымуу, зориуд каакраад байгаамуу. К-поп шиг л харагджийнэ. Нээх зохисон нтр гэхээргүй л юм.

Харин тэр үхрийн царай эвгүүмаа. Ам нь инээгээд байгаа хэрнээ нүд нь аймар юм. Эсвэл тэр хүнийг шархдуулж хаячаад зугтаж чадахгүйг нь мэдээд хараад зогсоод ч байгаамуу. Хүн нь ч бас эвгүй нугараад базаахгүй л харагджийнэ. За тэр үхрийн бие цэнкэр байгаа нь жийнстэй хамт угаалгын машинд угаагдсанаас болж. Харин тэр эвэр сүүл чих гурав нь ягаан юм. Хамар нь ч бас ягаан. Дэрчийтлээ даарчаад байгаам болуу. Гэдэс хөл нь шар байгаа нь жинхэнэдээ шар үхэр байсныг илтгэжээ. Тэр боожгойтой хэрнээ төмсөггүй байгааг л хар (би хоёр шар хольчих шиг боллоо).

Энэ бүхнээс харвал энэ жил хулгана жил гарах нь тун тодорхой байна. Зургийн улаан жааз дажгүй.

Харин одоо миний зурсан үхрийг сонжицгооё

/зураг дээр даран томруулж үзнэ үү/

Шууд харахад энэ зургийн зураач нь гараар зурдаг байснаа больж поверпоинт оролддог болсон нь илт. Гүүглээс баахан зураг цуглуулжээ. 

Зураг дээр яагаад ч юм хоёр хүн байна. Энэ жилийн гол дуулиан болох сонгуультай л холбоотой болов уу, сайн мэдсэнгүй. Нэг нь цэнхэр, нөгөө нь улаан зангиатай бөгөөд мөн өнгөтэй самбарууд барьжээ. Улаан самбартай нь нэлээн далайлгасан шинжтэй харагдана. Харин цэнхэр самбартай нь ер нь юм бодож байнуу гэмээр царайлжээ. 

Самбар дээрээ амлалтууд бичиж. Цаана нь тэнгэр дээр одоо попын хааны сүнс үзэгджээ. Тэрээр ёстой л үгээ хэлж байх шиг. Харин наагуур нь цаасан онгоцнууд хэрэн ниссэн нь аналын... бишээ саналын хуудас юм шиг байгаан. Мөн тэнгэрт нь долоон нар манджээ ☹. Байгалийн давагдашгүй хүчин зүйл юмсанж. 

Тэр цаана нь бас гартаа самбар барьсан зомбинууд салгалаад явж байна. Н.Энхбаяр, Ж.Батзандан, Но.Алтанхуяг гурав болуу хэмээн таалаа. Сайн харвал самбар дээрээ бас л амлалтууд бичсэн харагдана. 

Одоо үхэр лүүгээ оры. Үхэр нь үнээ байх бөгөөд нээх хүнд хөтлөгдөж барисан зүйл алга. Мөн шууд харахад л хулхин дээр нь цэцэг ургасан үхэр байх нь илт мэдэгдэж байна. Нэг нь цэнхэр дэлбээт, нөгөө нь улаан дэлбээт аж. (Энэ хоёр ямар ядаргаатай өнгөнүүд вэ!) Царай нь мансуурч, манарсан байх бөгөөд гартаа хадаг барин цагаан сардахаар улайрсан байгааг анзаарлаа. Корона вирус тэнгэр эзэлчээд байхад гол зэвсэг болох сум, элдүүр нтрээ хөсөр хаяжээ. Үхэр нь хэдийгээр маасаг зүүсэн авч хамраа сартайлган ил гаргасан нь түүнийг юу ч үл зогсоохыг илэрхийлэх аж. Туурайнуудыг нь сайн харвал хадаас хадсан байх бөгөөд Төр засгаас хөл хорьсон тул байрнаасаа хөдөлж эс чадахыг харуулжээ. Үхрийн хар цагаан зүс нь амьдралын хар цагааныг илэрхийлсэн байж магадгүй. Эсвэл хар цагаан дуугүй суугаад байдаг үхэр ч байж болно. Ер нь юугаа бодож хар цагаан үхэр тавьдаг байнаа. 

Дэргэд нь хулгана жил ирцэн “хувьтай хүн л үзнэ” гэж хөөрөөд ТТ хувьцаа тэврээд зогсож байна. Ишш тэр царайг нь хараад байгаарай.

Самбарт бичсэн “Уулыг нураана” гэсэн бичигнээс болж Уул тийм байгаам байна. Хүн нь сүх кармаалжээ. Мөн самбарт бичсэн усыг эргүүлнэ гэсэн бичигнээс болж Ус юу гэснийг хар. Тэгсэн хүн нь нэг блэндэр хармаалсан юм уу даа. Эргүүлбэл эргүүлчих л болтой юм. 

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 13 цаг 35 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 13 цаг 55 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 13 цаг 59 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 14 цаг 3 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 14 цаг 10 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 14 цаг 59 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 15 цаг 0 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 15 цаг 2 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 16 цаг 56 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 17 цаг 53 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 17 цаг 58 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 18 цаг 3 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 18 цаг 20 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 18 цаг 27 мин Түүх бол сургамж-багш 18 цаг 30 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 18 цаг 36 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 18 цаг 40 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 18 цаг 43 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 20 цаг 7 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 20 цаг 13 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top