x

Ялахгүй гэсэн сонгуулиасаа ялж гарах нь улс төр юм

Хорио цээрийн ямар ч дэглэм, хилийн хорио, бүр коронавирус хүртэл зогсоож чадахгүй зүйл бол хүний тархи буюу оюун ухаан юм. Хүн унтаж байхад, бүр үхэж байхад хүртэл тархи ажилласаар л байдаг гэсэн. Үүнтэй адил хорио цээрийн дэглэмийг дахиад нэг сараар сунгасан хэдий ч манай улстөрчдийн тархинд ирэх сонгууль “ид дундаа” явж байна. Зарим нь бүр шантраад, ялагдаад эхэлчихсэн ч байх шиг...

Шинэ вирусийн халдвараас болж хөл хорио тогтоосны дараа УИХ-ын гишүүд тойрог руугаа очих эрхгүй хашигдсан, сар шинийн баярын золголтыг хориглосон зэргээс болж хөл тушигдсан нөхдийн хийж чадах ганц зүйл нь тархиа ажиллуулах. Тиймээс улс төрийн өрөг дээрх нүүдэл ид дундаа явж байна. Эрх баригч намын дарга гишүүддээ өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нэг ч үг дуугарахыг хориглосон зэргээс үзвэл түүнд гэсэн нэг бодол бий байх. Мөнгө байхад бүгдийг шийднэ... Бараг л.

Ирэх сонгуулийн хамгийн том өрсөлдөгчид яалт ч үгүй АН, МАН хоёр. Гэвч хөрөнгө бэлийн хувьд тэнгэр газар шиг зөрүүтэй харагдана. АН-ын дарга дэнчингийн 100 саяа цуглуулж чадахгүй байхад Ардын намын генсек “Манай нам нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөг татахгүй” гэж хэлсэн явдал тархинд “шар ус” хуруулж байгаа. МАН хэдийн сонгуулийнхаа санхүүжилтийн босгочихжээ гэсэн үг. Ийм хүч тэнцвэргүй сонгуульд оролцох хэрэг байна уу?

Гэвч ялахгүй гэсэн сонгуулиасаа ялж гарах нь улс төр юм. Анхнаасаа хариу нь тодорхой байдаг бол бодлого бодохын хэрэг юун. Эцсийн хариуг намууд биш, сонгогчид тавина.

Яг үнэнээ яривал хамгийн том бэрхшээл АН-д биш, МАН-д бий. Өнгөрсөн гурав, дөрвөн жилийн хугацаанд МАНАН, МАНАН биш хэмээн талцаж, тал дундуураа тас үсэрсэн нам ирэх сонгуульд амь нэгтэй, дуу нэгтэй орно гэдэг үлгэр. Тэр дундаа олон мандаттай томсгосон тойрог дээр бие биенийхээ бөгсийг хамгийн “сайн” ухдаг нь МАН-ынхан. Ухуулах зүйлээ ч өнгөрсөн дөрвөн жилд сайн амжуулсан.

ЖДҮ зээл, 60 тэрбумын сүлжээ гээд нийтэд ил болсон нэг хоёрхон фактаар бөмбөгдөхөд л нийтээрээ хэвтээд өгнө. Нэр дэвшигчээ солилоо гээд нийлбэрийн чанарт өөрчлөлт гарахгүй. Түүн дээр өнгөрсөн хугацаанд бизнесээ булаалгасан, аж ахуйнхаа амыг бариулсан, ашиг орлогоо хаалгасан бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид босоод тэмцвэл намаараа хэвтээд өгөх нь бараг л зүйл тогтол. Мэдээж үүний тулд АН-ын мөрийн хөтөлбөр МАН-ын мөрийн хөтөлбөрөөс ялгаатай л байх ёстой. Яг адилхан хоёр зүйл яриад орвол илүү мөнгө төлсөн нь барианд орж таарна. Тэгээд дээр нь нэр дэвшигчдийн өнгө төрх.

2012 оны сонгуулиар АН яагаад хамгийн олон суудлыг авсан бэ? Мэдээж хувь тэнцүүлсэн буюу нам сонгох тогтолцоог сонгуулийн системдээ оруулж ирсэн нь нөлөөлсөн байх л даа. Өмнөх дөрвөн жилд АН МАН-ын Засгийн газарт хамтрахдаа ачааны хүндийг үүрсэн учраас хийсэн ч юмтай, хэлэх ч үгтэй байлаа. Хоёрдугаарт, цөөхөн ч гэсэн нэр цэвэр, мэдлэг боловсролтой залуусаа өмнөө түлхсэн явдал. Мөн мөрийн хөтөлбөр буюу бодлого нь маш тодорхой байсан. МАН шиг уриа тунхгийн шинжтэй хий хоосон үгээр хөөцөлдөөгүй.

Ийм жижигхэн (их мөнгөний дэргэд өчүүхэн харагдах байх л даа) зүйлээр АН МАН-ын өмнө гарч чадсан байдаг юм. Ардчилсан сонгуулийн түүхэнд анх удаа (1996-2000 оны Ардчилсан холбоо эвслийг оруулахгүйгээр).

Гэвч харамсалтай нь яг өнөөдрийн МАН шиг төсөөлөөгүй байсан ялалтдаа бэлэн биш байсны балгаар эрх мэдлээ булаалдан хоорондоо тэмцэлдэж, намын даргаа Засгийн газартайгаа огцруулснаар унал руугаа буцсан билээ. 2016 оны сонгууль МАН-ын хувьд бас л төсөөлөөгүй үр дүнг авчирсан билээ. Ялагдчихлаа гээд архи уугаад явж байсан нэр дэвшигч нь хоёр хоногийн дараа УИХ-ын гишүүнд сонгогдчихсоноо мэдэж байх жишээтэй. Олон ч тойрог дээр ийм зүйл болсон байх.

Гэтэл дараа нь юу болсон билээ? Ялсан намын дарга нь хөөгдөж, Засгийн газар нь огцорсон. Нам нь хоёр хуваагдсан. Энэ бол МАН-ын хамгийн том сул тал, АН-ын хувьд боломж. Ер нь бол МАН өнгөрсөн дөрвөн жилд юу ч хамаагүй хийж, юу ч хамаагүй ярьж явсан нь угаасаа 2016 оны сонгуульд ялалт байгуулна гэдгээ төсөөлөө ч үгүй байсантай л холбоотой. Ялахгүй гэсэн сонгуулиасаа ялж гарах нь улс төр юм.

Б.ЗАЯА

 

 

 

 

  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 13 цаг 34 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 13 цаг 54 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 13 цаг 57 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 14 цаг 1 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 14 цаг 8 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 14 цаг 57 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 14 цаг 58 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 15 цаг 0 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 16 цаг 54 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 17 цаг 51 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 17 цаг 57 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 18 цаг 1 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 18 цаг 18 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 18 цаг 26 мин Түүх бол сургамж-багш 18 цаг 28 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 18 цаг 34 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 18 цаг 39 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 18 цаг 41 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 20 цаг 5 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 20 цаг 11 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top