x

Ерөнхий сайдын толгой хаана вэ?

Уг нь ухаан бодол гэж асуух ёстой байх. Гэвч уг хүн нь өөрөө ийм мэтийн зүйлээс ангид хэмээн үнэлэгддэг учраас зүгээр “мөрөн дээр толгой бий юу?” л гэж асууж буй хэрэг.

Өчигдөр “Улаанбал”-ын сэтгүүлч Монгол Улсын Ерөнхий сайдыг “амьд уу?” хэмээн эрэн сурвалжлав. Хүнд хэцүү энэ үед ачааны хүндийг үүрэх ёстой Ерөнхий сайд хаана явна аа? гэж. Сэтгүүлчийн лайв явснаас хоёр цагийн дараа мэдээллийн сайтууд ХӨСҮТ-өөс шууд мэдээ дамжуулж эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх коронавирусын халдвараас сэргийлэх ажилтай анхны “танилцах уулзалтаа” хийв. Яаж ингэж тааруулдаг байна аа, Ерөнхий сайд аа?

Гэвч харамсалтай нь манай Ерөнхий сайдын тус эмнэлэг дээр очоод шийдсэн зүйл нь тун "жижиг" л дээ. Тэр “Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа эмч ажилтнуудад илүү цагийн мөнгө олгоно. Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулна” гэв. Энэ бол коронавирусын халдвараас сэргийлэх ямар нэг арга хэмжээ биш. Зүгээр манай эрүүл мэндийн салбарын байж байгаа байдал л юм. Эрүүл мэндийн үйлчилгээ нь хүн амдаа хүрэлцдэггүй, эмч ажилтнуудынх нь цалин амьдрал ахуйдаа хүрэлцдэггүй. Ядаж байхад илүү цагаар ажилласан мөнгөө ч бодуулж авч чаддаггүй.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Ерөнхий сайдын хэлсэн үгний хариуд нэг үг хэлсэн. “Энгийн үед зарцуулсан нэг доллар ийм үед зарцуулсан 10 доллартай тэнцдэг юмаа” гэж. Ухаантай хүн бол ойлгохоор хэлэв. Эрүүл мэндийн салбартаа яаж хандаж ирсний чинь үр дүн энэ өдрүүдэд гарна аа гэж анхааруулж буй хэрэг. Харин манай “ЕС” юу гэж ойлгосныг бүү мэд.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ч бас сэтгүүлчид цугласан завшааныг ашиглаад ХӨСҮТ-д гурвын зэрэг УАЗ-фургон автомашин өгөхөөр болсноо эмнэлгийн хамт олонд дуулгалаа. Өчигдөр санадаг нь ч бас л сонин.

Ерөнхий сайдын “танилцах аяллынхаа” үеэр хэлсэн бас нэг зүйл нь “Мэргэжлийн байгууллагын зохион байгуулалт, зөвлөгөөний дагуу  Засгийн газар, УОК оновчтой шийдвэр гаргаж ажилламаар байна” гэв. Хэн хэнд үүрэг өгөөд байгааг тааварлах ч арга алга. Уг нь бол хөрш оронд халдварт өвчний нөхцөл байдал илэрсэн үеэс эхлэн Ерөнхий сайд өөрөө удирдлагыг гартаа авч ажиллах ёстой хүн. Парламентын засаглалтай аль ч улс оронд гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн нь энэ үүргийг өөртөө авдаг. Харин манай Ерөнхий сайд үйл явдал дундаа орчихоод байхад “хэзээ мөдгүй хаалга тогшоод орж ирэх нь байна шүү” хэмээн хэнд анхааруулаад байгаа нь мэдэгдэхгүй харайлгаж явна. Атал энэ хооронд Ерөнхийлөгч хэдэн удаа иргэдийн өмнө гарсан билээ. Ингэхэд энэ хоёр хүний байр солигдчихоод байна уу? Эсвэл Монгол Улс хоёр Ерөнхийлөгчтэй, эсвэл хоёр Ерөнхий сайдтай болсон уу?

Шинэ коронавирусийн халдвар авсан иргэнийг эмчлэх эмчилгээний явцад хоногт 20-25 ширхэг нэг удаагийн халдвар хамгааллын иж бүрэн хувцас хэрэглэл шаардагдах бөгөөд энэ нь их хэмжээний нөөцийг шаардаж буй тухай Эрүүл мэндийн сайд өчигдөр дуулгалаа. Гэхдээ үүнд хэдий хэмжээний төсөв хөрөнгө шаардлагатай талаар, Засгийн газарт тэр хэмжээний нөөц хөрөнгө байгаа эсэх талаар мөн л яригдсангүй. Эрүүл мэндийн сайд хэдийгээр "олон улсын байгууллагуудаар дамжуулж ирэх долоо хоног гэхэд бүрэн хангалт хийнэ" гэж байгаа боловч энэ ч гэсэн эргэлзээтэй. Тэр байтугай маскныхаа хангалтыг хийж чадахгүйд хүрээд байхад шүү дээ.

Гадуур эмийн сангуудаар яваад үзээрэй, нэг ч маск байхгүй. Алдаг оног оруулж ирж байгаа цөөн эмийн сангуудад 5-10 мянгаас давсан үнэтэй. Эмийн сангуудад байхгүй маскийг хүнсний мухлаг, ТҮЦ-үүдээр худалдаалж байна. Тэдгээр нь эрүүл ахуй, халдваргүйтлийн наад захын шаардлага хангаагүй, гэрийн нөхцөлд оёсон даавуун маскууд. Нөгөө “алгын чинээ маск хийчих бандааш олдохгүй байна уу?” гэдэг шиг л юм болж байна.

Тийм байхад “Маскаа сайн зүүгээрэй. Иргэд өөрсдөө эрүүл мэндээ хамгаалаарай” гэж мянга хэлээд ямар үр дүн байх билээ.  

Өчигдөр мэдээлэгдсэнээр өнгөрсөн хугацаанд халдвартай улс оронд зорчоод ирсэн манай улсын 132 иргэнийг сэжигтэй тохиолдоор бүртгэж, тусгаарлан шинжилсний 87 нь Улаанбаатар хотод, 45 нь 15 аймагт бүртгэгдсэн байна. Шинжилгээний хариугаар сэжигтэй тохиолдлууд бүгд үгүйсгэгдэж, вирусээр халдварлагдаагүй болох нь тогтоогдсон гэх ч тайвшрах шалтгаан биш. Халдвар тархсан орнуудаас анхааруулснаар уг вирусын шинжилгээгээр илрэх хугацаа улам уртсаж, халдвар тархах замууд нэмэгдсээр байна.

Тиймээс халдвар нэгэнт хаалга өшиглөөд ороод ирсний дараа эрүүл мэндийн байгууллагууд маань энэ өвчний тархалтыг барьж дийлэх үү? гэдэг л хамгийн том асуулт. Тэр цагт “Маскаа зүүгээрэй” гэж мянга хэлээд нэмэргүй.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэл "Болзошгүй эрсдлийн үед /халдвар ороод ирсэн тохиолдолд/ ашиглахаар ХӨСҮТ-д 200 ор, Цэргийн төв эмнэлэгт 50 ор, Нэгдүгээр эмнэлэгт мөн 65 орыг тус тус бэлдсэн" гэж байгаа ч энэ хангалттай юу? Ийм байдлаар хуваагдаж ажиллах эмч, эмнэлгийн ажилтнууд манайд хүрэлцээтэй юм уу? Эдгээр эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа бусад өвчтөнүүдийг яаж халдвараас хамгаалах юм бэ? гэх мэтчилэн олон асуулт хариултгүй байна. Харин манай Ерөнхий сайдын толгой “Эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн мөнгө олгох” дээр л явж байна шүү дээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (66.181.161.76)
    Би өнөөдөр Орбитын тойргийн эмийн сангаас маск авлаа. Чи худлаа бүү солиор. Чамд мөнгө хэрэгтэй бол би чиний захиалагчаас илүү мөнгө өгье. ШУДАРГА л БАЙ Л ДАА. Худлаа гэвэл чи өөрийн биеэр Орбитын тойрог дээр ирээд өөрөө үз. ичих нүүрээ салтаандаа хавчуулж байгаад шалгаарай. зэрэгцээ 5 эмийн сангаар ороод үз. Бүгдэд нь байна лээ. шударга бусаар олсон мөнгө хожмоо хоолойг чинь боомилумуй
    2020 оны 02 сарын 22 | Хариулах
  • О (202.126.89.249)
    EС маань амраад бгаам биш үү. Бас сонгуулиа бодоод. 3 сая хүн нь энэ тэр болчвол сонгууль явагдах уу. Онцгой дэглэм л гэнэ. Тэтгэврийн зээл тэглүүлсэн хөгшчүүд амтшаад банкандаа очeрлоод. Цагаан сард бэлтгэх биш дараагийн зээл тэглэлтэнд бэлтгээд.Ийм ухамсар ёс зүйн доройтолтой хүмүүсийн үр хүүхэд гэж ямар шушмаанууд бдаг бол. Эмчилгээнд хэрэглэх гэж бгаа эсвэл ганц биe хөгшчүүл бол одоо яая гэхэв.
    2020 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.44.116)
    Харин ч овоо ажлаад байгаа юм биш үү. Хэдэн оюутнуудаа аваад л ирлээ. Одоогоор гай зовлон гараагүй л байна. Худлаа улс төр хийхээ болио.
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • Иргэн (66.181.186.70)
    Энэ 4 жилд энэ засгийн газар ажил хийсэн юм шиг л харагдана шүү 20 онд бид ялна дахин шулна энэ бол бичигдээгүй төрийн толгой хууль
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.95)
    Ийм тэнэг юм бичиж л байдаг
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 13 цаг 39 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 13 цаг 59 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 14 цаг 2 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 14 цаг 6 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 14 цаг 13 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 15 цаг 2 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 15 цаг 3 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 15 цаг 5 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 16 цаг 59 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 17 цаг 56 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 18 цаг 2 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 18 цаг 6 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 18 цаг 23 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 18 цаг 31 мин Түүх бол сургамж-багш 18 цаг 33 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 18 цаг 39 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 18 цаг 44 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 18 цаг 46 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 20 цаг 10 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 20 цаг 16 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top