x

У.Хүрэлсүхийн бөгсөн дээр халуун гурилаар жин тавина

Корона вирусын сургаар монголчууд гурил будаа нөөцөлж эхэллээ гэдэг шуугиан дэгдэв. Төдөлгүй “Улаанбаатар гурил” ХХК-аас “Гурилын зохиомол хомсдол үүсч, үнэ нь өсөхвий. Бид үнээ нэмээгүй. Манайх буудайн нөөцтэй учраас үйлдвэрлэлээ таслахгүй. Санаа бүү зов” гэдэг утгатай мэдэгдэл дорхноо хийлээ. Он гармагц гурилынхаа үнийг 30 төгрөгөөр нэмсэн “Улаанбаатар гурил” ХХК бусдаасаа түрүүлж “мэдэгдэл” хийх ямар шалтгаан байв?

ТЭДС-ийн нэг үүрэг

Өнгөрөгч долоо хоногт ХХААХҮЯ-д гурил үйлдвэрлэгч нар хуралджээ. ТЭДС-ийн буудайн нөөцтэй холбоотой асуудал боссон байна. 2005 онд байгуулагдсан “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-ийн нэг үүрэг нь стратегийн бүтээгдэхүүн буудайг намарт нь нөөцөлж хавар гурил үйлдвэрлэгчдэд зарах. Намар гурилын үйлдвэрүүд боломжоороо буудай нөөцөлдөг ч эргэлтийн хөрөнгө, хадгалах сав хангалтгүй учир хүссэн зоргоороо авч чаддаггүй. Харин төр буюу ТЭДС татвар төлөгчдийн мөнгөөр буудай нөөцөлж хавар үйлдвэрлэгч нар нийлүүлснээр гурилын үнэд зохицуулалт хийж татвар төлөгчдөд буян үйлдэх учиртай. Гэтэл ТЭДС кг буудайгүй болчихжээ. 

“Улаанбаатар гурил”

ТЭДС 2018 онд 50 мянган тонн буудай зарсан бол 2019 оны арваннэгдүгээр сард 25 тонныг борлуулсан. Гэхдээ 2018 онд 40 мянган тонныг, 2019 оны буудайн бүх нөөцийг “Улаанбаатар гурил” ХХК ганцаараа авсан байна. Хавар үйлдвэрүүдийн буудайн нөөц барагдахаар зарах ёстой буудайг яагаад өвөл зарсан, яахаараа “Улаанбаатар гурил” ХХК ганцаараа худалдан авсныг дээрх хурлаар тайлбарласан байх. Чухам юу гэж амыг нь тагласан нь тодорхой бус байна. Гурил үйлдвэрлэгчдийн ноднин намар авсан буудай хоёр, гурав, дөрөвдүгээр сард шил шилээ дараад дуусна. 

Нутгийнхан

“Улаанбаатар гурил” ХХК давуу эрх эдлэн ТЭДС-ийн буудайг ганцаараа авсан ч тэр нөөцөөрөө зургаадугаар сар хүртэл л ажиллах аж. Нөөц дуусаж байгаа учир гурилын үйлдвэрүүдэд улаан буудай импортлох квот өгдөг. Гэтэл нөөцийн буудайг бүгдийг нь хамаад авчихсан “Улаанбаатар гурил”-д бусадтай нь адилхан квот өгчээ. “Улаанбаатар гурил” ХХК бусдаас яагаад ийм давуу эрх эдэлдгийг ХХААХҮЯ-ны газрын дарга Ц.Болорчулуунтай холбосон тайлбар явдаг. “Улаанбаатар гурил” ХХК-ийн захирал Ц.Баатарсайхан түүнтэй нэг нутгийн улс юм гэнэ. 

Гурилын үнэ өснө

Квот авсан үйлдвэрүүд нэг тонн буудайг 670 мянган төгрөгөөр оруулж ирэх тооцоотой сууж байна. Энэ намар дотоодоосоо тонныг нь 560-570 мянгаар худалдаж авсан гэнэ. Тэгэхээр тонн буудайг 100 мянган төгрөгөөр илүү үнээр худалдан авах нь. Гурилын үнэ дор хаяж 15 хувиар өсөх нь тодорхой. Гэтэл мууд муухай, муухайд улцангийн үлгэр болох төлөвтэй. Намрын чуулган улстөржсөөр суугаад импортоор авах буудайн гаалийн татвар, НӨАТ-ыг тэглэх шийдвэр гаргаагүй. Энэ чигээрээ явбал импортын буудайн үнэ дахин 15 хувиар нэмэгдэх магадлалтай. Гэхдээ гурилын импортод квот тавихаа больсон. Үүнд Ч.Улаан найдаж суугаа бололтой. Харамсалтай нь өдгөө зах зээл дээр байгаа импортын гурил дотоодынхоос 20 орчим хувь илүү үнэтэй байгаа. Хавар дотоодын үйлдвэрлэгчид үнээ нэмэхэд импортлогчид ч нэмж таарна. Тэгэхээр гурилын үнэ өсдгөөрөө л өснө. 

Лайг нь У.Хүрэлсүх үүрнэ

Монголчуудын хүнсний хэрэглээнд мах, гурил хоёр 1:1 харьцаатай байсаар ч байгаа. Бид цуйван, гурилтай шөлөөр л хооллодог болоод тэр. Энэ жил нийт 60 мянган тоннын квот өгсөн ч хэрэгцээ дор хаяж 100 мянган тонноор дутах нь гарцаагүй болоод байна. Гэтэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ТЭДС-ийн нөөцийн буудайг ганц компанид ямар нь үл мэдэгдэх давуу эрх олгон зарсан, бас яагаад импортын квотыг нэмэхгүй байгаагаа тайлбарлахгүй юм. Гурилын үнэ 30 хувиар нэмэгдчихвэл У.Хүрэлсүх нэгэнт улс төрөөс явах Ч.Улааны “толгойг аваад” ч яалаа. Нэмэрт нь У.Хүрэлсүхийн сайжруулсан түлшийг барьцуулахад хоёрдугаар гурил хэрэглэж эхэлснээр нөөц нь хомсдож байгаа сураг гарах боллоо. Нэгдүгээр гурилын үнийг Ч.Улаан өсгөж, хоёрдугаар гурилаараа сайжруулсан түлш зуурчихвал У.Хүрэлсүх сонгуулиар бөгсөн дээрээ халуун гурилаар жин тавиулах нь гарцаагүй.

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • гурил (202.55.188.45)
    Гурил буудайгаа түлэх ч муу л гэдэг
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 13 цаг 32 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 13 цаг 52 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 13 цаг 56 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 14 цаг 0 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 14 цаг 7 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 14 цаг 56 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 14 цаг 56 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 14 цаг 59 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 16 цаг 53 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 17 цаг 50 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 17 цаг 55 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 18 цаг 0 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 18 цаг 17 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 18 цаг 24 мин Түүх бол сургамж-багш 18 цаг 27 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 18 цаг 33 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 18 цаг 37 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 18 цаг 40 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 20 цаг 4 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 20 цаг 10 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top