x

Samsung компани Galaxy S20, S20 Plus загварын утаснуудаа танилцуулав

Өнгөрсөн шөнө Samsung компани Сан-Франциско хотод уламжлал ёсоор "Unpacked" нэртэй шинэ бүтээгдэхүүний танилцуулгын арга хэмжээгээ зохион байгуулж,  Galaxy S20, S20 Plus, S20 Ultra гэсэн гурван шинэ загварын ухаалаг утас албан ёсоор танилцууллаа.

Samsung компани хэрэглэгчдийн өндөр хэрэгцээнд нийцүүлэн хиймэл оюун ухаан, цоо шинэ мэдрэгчтэй камерын систем зохион бүтээжээ. Тухайлбал, Samsung Galaxy S20, S20 Plus загварууд нь 64 MP камертай бол S20 Ultra загварт 108 MP камер суулгаж өгснөөр дээд зэргийн чанартай зургууд дарах боломж бүрджээ.

Мөн S20 ба S20 Plus ухаалаг утаснууд 10 MP селфи камертай болсон бөгөөд харин S20 Ultra загвар нь 40 MP селфи камертай юм байна.

Түүнчлэн сайжруулсан мэдрэгч, хиймэл оюун ухааны тусламжтай одоо харанхуйд ч өндөр чанартай зураг авах боломжтой болжээ.

Шинэ ухаалаг утаснуудын камерын бас нэгэн гайхалтай үйлдэл нь "Single Take" гэх горим юм. Энэхүү үйлдлийн тусламжтай нэг удаа товчлуур дээр даран өргөн өнцөг, Live Focus зэрэг олон төрлөөр зэрэг зураг дарах боломж бүрджээ.

Мөн шинэ загварууд 100 дахин "Zoom" хийх чадвартай болсон байна.

Samsung компани сүүлийн жилүүдэд зурагтууддаа 8К технологийг нэвтрүүлж эхэлсэн бол тэд одоо үүнийг ухаалаг гар утаснууддаа суулгаж байна. Тодруулбал одоо Samsung Galaxy S20, S20 Plus, S20 Ultra ухаалаг утаснууд бүгд 8K чанартай бичлэг хийдэг болжээ. Мөн 8K чанартай бичлэгээ зогсоон, хүссэн дүрснээсээ 33 MP чанартай зураг гарган авч болох юм. Түүнчлэн хиймэл оюун ухааны тусламжтай гүйж байхдаа ч өндөр чанартай, тогтвортой бичлэг хийж болно.

Харин дэлгэцний хувьд Galaxy S20 (6,2 инч), S20 Plus (6,7 инч), S20 Ultra (6,9 инч)-ийн хэмжээтэй ба Amoled дэлгэц нь өмнөх загваруудаас хамаагүй хурдтай болжээ.

  • Samsung Galaxy S20 загвар нь $999
  • S20 Plus нь $1,199
  • Samsung Galaxy S20 Ultra загвар нь $1,399-оор зарагдаж эхлэнэ. 

Шинэ ухаалаг утаснуудыг 2020 оны гуравдугаар сарын 6-наас эхлэн худалдаанд гарна. 

Samsung компани Galaxy S20, S20 Plus, S20 Ultra загварын ухаалаг утаснууд танилцууллаа (фото 3)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 15 цаг 3 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 15 цаг 40 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 16 цаг 6 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 16 цаг 17 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 16 цаг 23 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 16 цаг 29 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 16 цаг 34 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 16 цаг 38 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 20 цаг 9 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 20 цаг 13 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 20 цаг 14 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 20 цаг 19 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 20 цаг 22 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 20 цаг 25 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 21 цаг 36 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 30 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top