x

“Алтан бөмбөрцөг”-ийн шилдгүүд тодорлоо

“Алтан бөмбөрцөг” наадмын 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Беверли Хиллз хотноо болж байна.

Шилдэг кино зохиол 

Америкийн найруулагч Квентин Тарантино “Холливудад нэг удаа” киногоороо “Шилдэг кино зохиол” төрөлд Алтан бөмбөрцөг шагналыг хүртжээ.

Лос Анжелес дахь 1969 оны үеийн үйл явдлыг дүрсэлсэн уг кинонд телевизийн од байсан Рик Далтон, түүний орлон тоглогч Клифф Бут нарын тухай өгүүлдэг байна. Цуврал алуурчин Чарльз Мэнсонтой холбоотой үйл явдал болон найруулагч Роман Поланскийн гэргий Шэрон Тейтийн амийг хөнөөсөн хэрэг гарах үед үйл явдал өрнөдөг байна.

Тус кинонд Леонардо Ди Каприо, Брэд Питт, Марго Робби, Аль Пачино, Курт Рассел, Тимоти Олифант, Дакота Фаннинг, Люк Перри зэрэг алдартай жүжигчид дүр бүтээжээ.  

Тарантинотой хамт энэ төрөлд найруулагч Ноа Баумбакийн “Гэрлэлтийн түүх”, Өмнөд Солонгосын найруулагч Пон Жун Хоны “Шимэгч”, Шинэ Зеландын найруулагч Энтони МакКартений “Хоёр пап лам”, Америкийн кино найруулагч Стивен Зеллианы “Ирланд хүн” зэрэг кино тус бүр өрсөлдсөн байна.

Шилдэг инээдмийн цуврал кино

“Шилдэг инээдмийн цуврал кино төрөлд” Их Британийн жүжигчин Фиби Уоллер-Бриж зохиолыг нь бичиж, гол дүрд нь тоглосон “Өөдгүй амьтан” кино “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорчээ. Жүжигчин Фиби Уоллер-Бриж “Инээдмийн цуврал киноны шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд мөн шалгарсан байна.

Шилдэг зурмал, хөдөлгөөнт кино 

Шилдэг зурмал, хөдөлгөөнт кино төрөлд  “Laika” студийн “Алдагдсан хэсэг” хүүхэлдэйн кино шалгарсан байна. Энэ төрөлд өрсөлдөгчдийг “Frozen 2”, “Араатны хаан арслан”, “Тоглоомын түүх 4”, Лууг хэрхэн сургах вэ 3” зэрэг орлогоороо дээд амжилт тогтоосон үзүүлэлтээр нь сонгожээ.

Телевизийн шилдэг цуврал 

Энэ төрөлд “Чернобыль” богино хэмжээний цуврал кино “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорчээ. Америкийн "HBO" телевизийн Их Британийн "Sky" телевизтэй хамтран бүтээсэн "Чернобыль" таван ангит цуврал кино нь Чернобылийн Атомын цахилгаан станцад 1986 онд болсон осол болон түүний хор уршгийг арилгаж, ослын учир шалтгааныг олох тухай өгүүлдэг юм. 9 дүгээр сард энэ кино “Emmy” олон улсын шагналыг хүртсэн байна. 

Шилдэг эрэгтэй дүр

“Драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд найруулагч Тодд Филиппсийн “Жокер” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Хоакин Феникс “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон байна.  

“Богино хэмжээний цуврал болон телевизийн киноны шилдэг эрэгтэй дүр” төрөлд Америкийн жүжигчин Рассел Кроу “Хамгийн чанга дуу хоолой” кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” шагналын эзэн болсон байна. Энэ төрөлд “Чернобыль” кинонд дүр бүтээсэн жүжигчин Жаред Харрис, "Фосси/Вердон" киноны гол дүр Сэм  Рокуэлл, “Тагнуул” кинонд дүр бүтээсэн Их Британийн жүжигчин Саша Барон Коэн нар өрсөлджээ. “Драм цуврал киноны шилдэг эрэгтэй дүр” төрөлд “Өв залгамжлагчид” кинонд бүтээсэн дүрээрээ Шотландын жүжигчин Брайан Кокс шалгарчээ.

Түүнчлэн “мюзикл юмуу инээдмийн цуврал киноны шилдэг эрэгтэй дүр төрөлд” Америкийн жүжигчин Рами Юссеф "Рами" цуврал кинонд бүтээсэн дүрээрээ, “Богино хэмжээний цуврал кино болон телевизийн киноны шилдэг эрэгтэй туслах дүр” төрөлд Шведийн жүжигчин Стеллан Скарсгард "Чернобыль" богино хэмжээний цуврал кинонд бүтээсэн дүрээрээ тус бүр шагнал хүртжээ. 

Шилдэг эмэгтэй дүр

Их Британийн найруулагч Бенжамин Кароны “Титэм” хэмээх цуврал кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Оливия Колман “Драмын цуврал киноны шилдэг эмэгтэй дүр” төрөлд “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорчээ. Түүнчлэн “Богино хэмжээний цуврал кино болон телевизийн киноны шилдэг эмэгтэй дүр” төрөлд жүжигчин Патриша Аркетт “Дүр эсгэлт” кинонд бүтээсэн дүрээрээ, харин “Уран сайхны киноны шилдэг эмэгтэй туслах дүр” төрөлд Америкийн жүжигчин Лора Дерн “Гэрлэлтийн түүх” кинонд бүтээсэн дүрээрээ тус бүр шалгарсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 3 цаг 16 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 3 цаг 36 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 3 цаг 42 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 4 цаг 32 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 4 цаг 34 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 4 цаг 46 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 4 цаг 48 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 6 цаг 57 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 8 цаг 42 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 8 цаг 45 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 8 цаг 58 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 9 цаг 50 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 11 цаг 7 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 11 цаг 13 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 11 цаг 19 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 11 цаг 39 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 11 цаг 45 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 11 цаг 51 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 58 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 12 цаг 6 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого
Top