x

iPhone 11-ийг Монголд албан ёсоор худалдаалж эхэллээ

Гуравласан өргөн өнцгийн камераараа олны анхаарлыг татаад байгаа iPhone 11 төрлийн гар утас нь технологийн төсөөлшгүй олон боломжийг нэг дор багтааснаараа дэлхий дахинаа шуугиан дэгдээж байна. Харин өнөөдрөөс эхлэн Монголын хэрэглэгчид iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max гар утсыг Мобиком Корпорациас албан ёсны эрхтэйгээр худалдаж авах боломжтой боллоо. 

Та албан ёсны борлуулагч болох Мобиком Корпорациас сонголтоо хийснээр уян хатан зээлийн нөхцөл, бүтэн жилийн баталгаат засварын үйлчилгээнд хамрагдах боломжтой юм. Онлайн худалдан авалт хийх бол энд дарна уу.

ПРО КАМЕР, ПРО ДЭЛГЭЦ, ПРО АЖИЛЛАГАА

Хэрэв Та iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max гар утаснаас сонголтоо хийж амжаагүй бол доорх мэдээлэл танд туслах болно.

Батарей

iPhone 11 утас нь iPhone XR-аас 1 цаг илүү удаан ажиллах бол   iPhone 11 Pro утас iPhone XS-ээс 4 цаг илүү удаан ажиллах чадамжтай. Харин iPhone 11 Pro Max утас нь iPhone XS Max-аас 5 цаг илүү удаан ажиллах боломжийг бүрдүүлжээ.

Усны хамгаалалт

iPhone 11 утас нь 2 метр, iPhone 11 Pro болон iPhone 11 Pro Max утас нь 4 метр гүн усанд 30 минут ажиллах чадвартай. Та усан дотор зураг авахаас гадна бичлэг хийх бүрэн боломжтой.  

Камер (Бүх утсанд)

Өмнөх загваруудын нүүрний камер 7 Megapixel байсан бол iPhone 11 төрлийн бүх утасных 12 Megapixel болжээ. Мэдээж зургийн чанар сайжрахаас гадна нүүрний камераа ашиглан гайхалтай сайхан удаашруулсан сельфи бичлэг хийх боломжтой.

Арын камеруудын гол онцлог нь шөнийн горим идэвхэжсэн үед ч лааны гэрэлд  гайхалтай зураг дарах боломжтой. Мөн өргөн цар хүрээтэй зураг дарах бол хэт өргөн өнцөгт камер тань ажиллаж таны хүссэн бүхнийг зурагт багтаах чадалтай юм.

Харин iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max утсанд байрладаг гурав дахь камер нь холын, байгалийн болон хөрөг зураг авах зориулалттай юм.

Био хэмжүүрт таних систем (Бүх утсанд)

“3D Face ID” буюу царай таних систем нь өмнөх загвараасаа 30%-иар илүү хурдан ажиллагаатай.

iPhone 11-ийн хувьд хөнгөн зөөлөн өнгөний сонголттойгоороо ялгаатай.

iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max утасны хувьд

 

iOS 13 үйлдлийн систем нь бичлэгийг эргүүлэх, тайрах, авто сайжруулалт хийх, “filter” өгөх гэх мэт бичлэг засах маш олон боломжуудтай.

Мобикомын iPhone 11 төрлийн гар утасны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 15 цаг 4 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 15 цаг 41 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 16 цаг 7 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 16 цаг 18 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 16 цаг 24 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 16 цаг 30 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 16 цаг 35 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 16 цаг 39 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 20 цаг 11 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 20 цаг 14 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 20 цаг 15 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 20 цаг 20 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 20 цаг 23 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 20 цаг 26 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 21 цаг 37 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 31 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top