x

Василий Шукшиний “Анхны хайрын захиа”

Энэ захиагаа Шукшин анхны эхнэр Мария Шумскаяд зориулжээ. Арван тавтай байхдаа төлөв төвшин зантай тосгоны бүсгүй Мариятай танилцсан Шукшин цэргээс халагдаж ирээд сэтгэлт бүсгүйтэйгээ гэрлэсэн бөгөөд Москвагийн Кино урлагийн дээд сургуульд элсээд хоёр тийш болсон юм.

Ингээд түүний бичсэн Анхны хайрын захиа-г хүргэе.

Арван тавтайдаа би анхны хайрын захиагаа бичиж билээ. Захиагаа бичиж суухад толгой эргэж, нүүр халуу дүүгэж байсан ч бичээд л байлаа.
Манай тосгонд ирсэн тэр охиныг би шууд л анзаарсан. Үс гэзэг, нүд хөмсөг, алхаа гишгээ нь хүртэл нэг л дотно... Намуун дөлгөөн зантай, сургуульд сурдаг, комсомолын гишүүн байсан нь ч таалагдана (тэгэхэд би сургуулиасаа гарчихсан байлаа). Сургуулийнх нь хөвгүүн түүнээс болж амиа хорлохоор завдсан гэдгийг дуулаад бүр тэвсгэл алдав (хожмоо тэр хөвгүүн худлаа жүжиглэсэн нь ил болсон гэнэ билээ).

Нэгэнтээ клубээс гэрт нь хүргэж өгөхөөр хамт алхдаг юм байна.
Хавар цаг шиг билээ... Хэлэх ч юм олдохгүй дуугүй л явлаа. Зүрх минь буцалсан усанд бөмбөрөх төмс шиг дэлсээд тогтох биш. Мариятай хамт алхаж байна гэдэгтээ итгэж чадахгүй л байж (нэр нь хүртэл жигтэйхэн таалагдсан юмдаг). Эр зоригтойгоо гайхавч “Хүргэж өгөх хэрэггүй ээ. Би өөрөө харьчихна” гэж хэлэхээс нь эмээгээд л явлаа. Ядаж байхад ярих юм олддоггүй шаналахыг яана. Уг нь гайгүй яриа хөөрөөтэй, худлаа хэлбэл ч хэлчихдэг атал энэ удаад яагаад ч юм бэ үг эвлэдэггүй...

Гэрт нь хүргэж өгөөд Марияг нэг чанга тэврээд, гэрээдээ нисэх мэт л харьсан. “Одоо ч алзахгүй ээ!” гээд ихээ сэтгэл хангалуун. Өөрийгөө ч хайрлах шиг. Ер нь хэн нэгэнд хайртай болсон хүн өөрийгөө бас хайрлаад эхэлдэг жамтай.

Дараа нь гурав хоног Мариятай таарсангүй. “За яах вэ, зориг орж л байя” гэж зүрхээ чангалаад, тэр хооронд яаж зүгээр суух вэ, нэг залуутай гар зөрүүлээд амжлаа.

- Чи Марияг гэрт нь хүргэж өгөө юу? гэж асуухаар нь:
- Тэгсэн, тэгээд юу гэж? гэж хариу хэдэрлэвэл:
- Одоо болно оо, хө. Миний бүсгүй гээд янз муутайхан мушийж байна.
Надаас биерхүү боловч сайн мөргөдөгтөө найдаад савраа сарвалзуулах зуур нь хэд хүчтэй мөргөтөл зугтаад явчихлаа.
Марияг үзэгдэхгүй болохоор дүлий дүмбэ царайлаад таалагдсангүй дээ, эсвэл хулиган зантай намайг уулзсангүй гээд дайрч давшилж мэднэ гэхээс эмээж дээ гэж бодсон юмдаг (дараа нь аав нь гаргахгүй байсныг олж мэдсэн л дээ). Манай тосгоныхон таалагдсан бүсгүй нь зугтаад байвал гар далайхаас буцдаггүй эрээ цээргүй улс байсан даа.

Чухам тэр үед л надад захиа бичих санаа төрж:
“Мария, аан гээч. Чи тэр Иван П.-тэй арай үерхэж байгаа юм биш биз? Галзуураагүй л байлтай. Чамаар тоглоод л хаях хүн гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэднэ шүү дээ. Түүн шиг эвдэрсэн амьтнаас хол л яваарай, бурхан минь. Чи бол эелдэг зөөлөн зантай бүсгүй хүн шүү дээ. Гэтэл түүний эцэг ардын дайсан, өөрөө ч үл бүтэх амьтан. Болгоомжтой л байгаарай. Сургуульд сурдаг даруу төлөв залуу олж аваад үерхвэл дээрсэн. Би ч бас бүтэхгүй нөхөр дөө. Сургуулиа хаясан аюултай этгээд. Яагаад хаясан гээч? Ахуй амьдрал ядуу тарчиг байсандаа ч биш. Хот орж хамаа намаагүй хүмүүстэй холбогдчихсондоо л тэр. Удахгүй шоронгийн хаалга ч татаж мэдэхээр нөхөр шүү. Клубт хамт бүжиглэж байтал шүүхээс таван жилийн ял тулгасан бичиг гардуулбал гайхалтгүй. Тэгсэн хойно чи яах вэ? Яаж хүн амьтны нүүр харах вэ? Ичиж үхнэ биз дээ? Аав, ээж чинь ч юу гээ билээ? Ямар ч байсан шоронд суух нь тодорхой болсон хүн дээ, би. Хулгай зэлгий, дээрэм тонуул л бодож явдаг хүн. Чамд бол гэм хүргэхгүй ч сайнаар нөлөөлөхгүй нь лав. Тэгсэн цагт чиний нэр нүүр яах вэ? Залуухан байна шүү дээ, чи минь. Харин миний хувьд хэдийнэ өнгөрсөн хорвоо болсон. Тэгэхээр болгоомжлоод холуур явах нь зүйтэй. Танайхыг юу ч үгүй тонох айхтар хүмүүсийг таньдаг болохоор аюултай байгаа биз? Яаж ч мэднэ. Аягүй бол өнөөх хүмүүс нь та нарыг алчихыг хэн байг гэх вэ? Гэхдээ би нэрээ бичихгүй ээ. Ямартаа ч чамд үргэлж сайн сайхныг л хүсэх болно” гэж бичсэн юм.

Олон жилийн дараа анхны эхнэр Мария маань гунигтай нүдээр өөдөөс ширтээд намайг амьдралыг нь үрэн таран хийсэн гэж хэлж билээ. Архи дарсаа багасгавал алзахгүй гэж захихад нь яагаад ч юм бэ сэтгэл хөндүүр, Марияг, өөрийгөө жигтэйхэн өрөвдөж, гуниглаж билээ. Тэгэхэд би хариу хэлсэнгүй. Тэр захиагаа илгээгээгүйдээ харамсах шиг болсон доо.

Анандгэрэл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 3 цаг 16 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 3 цаг 36 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 3 цаг 41 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 4 цаг 31 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 4 цаг 33 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 4 цаг 45 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 4 цаг 47 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 6 цаг 56 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 8 цаг 42 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 8 цаг 45 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 8 цаг 57 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 9 цаг 49 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 11 цаг 7 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 11 цаг 12 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 11 цаг 18 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 11 цаг 38 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 11 цаг 44 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 11 цаг 51 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 57 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 12 цаг 5 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого
Top