x

Г.Занданшатар: Мод бол амьдрал. Хамгийн гол нь тарьсан модоо арчлах

Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай даруй 9 жил болжээ.  

Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч дарга Б.Дэмбэрэл нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээнд оролцож, мод тарилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Зөвхөн Монголчууд төдийгүй дэлхий даяараа мод тарихыг буянтай ажил гэж үздэг. Мод бол амьдрал гэж үздэг юм байна. Хамгийн чухал нь тарьсан модоо эргэж тойрч, арчлахаа мартахгүй байх хэрэгтэй байна. Энэ бол таны ургуулж байгаа бас нэг “амьдрал”. Тарьсан модны 97 хувь нь ургаж байгаа гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүд хэлж байна. Яг өнөөдөр өөрсдийн модоо шалгаж үзээрэй. Мод тарих үйлсдээ бүгдээрээ нэгдэцгээе. Жилд нэг ирдэг биш өдөр бүр ирж модоо арчилдаг байгаасай хэмээн уриалж байна” гэлээ.

“Хүн бүхэнд цэвэр агаар, мод бүхэнд ус” уриатай энэ удаагийн мод тарих үндэсний өдөрт УИХ-ын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Фантастик” продакшн, “Эрдэнэс-Таван Толгой” компани зэрэг 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож, 9 зүйлийн 1500 орчим мод, сөөг тарижээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 2025-06-06 Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 2025-06-06 Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 2025-06-06 Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 2025-06-06 НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 2025-06-06 Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 2025-06-06 ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 2025-06-06 Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 2025-06-06 Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 2025-06-06 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 2025-06-06 Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 2025-06-06 Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 2025-06-06 Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 2025-06-06 АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 2025-06-06 Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 2025-06-06 Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 2025-06-06 “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 2025-06-06 Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 2025-06-06 Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 2025-06-06 Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 2025-06-06
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Хаан яг ингэж төрдөг Их Наран улсад Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл...
Top