x

Попууд сонгуулийнхаа шоуг “Итгэлийн зээл” хэмээх өрийн санаачилгаар эхлүүллээ

Хөшгөө нээгээд удаагүй намрын ээлжит чуулган нэг зүйлийг эс тооцвол өмнөхөөсөө ялгарахааргүй унжгар уйтгартайгаас гадна олон түмэнд урт хугацаанд хэрэг болчихоор том юм төдийлөн хийхгүй нь тодорхой болоод явчихлаа.

Ингэж хэлсний учир нь чуулганы хөшиг нээгдэнгүүт улс төр дэх попууд ил гарч эхэлсэнд юм. Сонгуулийн улирлаар бол энэ чуулган хийгээд ирэх хэдэн cap УИХ-ын гишүүдийн хувьд яах аргагүй юугаар ч хамаагүй попрох, юухнаар ч болов ард олноо дэмнэх цаг нь. Үүний түрүүч гэж болох нэгэн үйл явдал өчигдөр өрнөлөө.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нар “Итгэлийн зээл олгох тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Өнгөрсөн гурван жилд ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ итгэл үзүүлээд банкны зээлийн хүү битгий хэл өндөр настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулаагүй, бүр ярих юм бол ЖДҮХС-гийн зээлийг ч ном ёсоор нь өгчихөж чадаагүй атлаа иргэддээ итгээд, ямар ч барьцаагүй зээл олгохоор хууль санаачилсан нь нэг талаар “Энэ хэд ингээд ч болов хуулийн төсөл боловсруулалцаж суугаа нь овоо доо” гэгдэж болох ч нөгөөтэйгүүр маш том даажигнал билээ.

Тэгээд ч сонгуулийн өмнөхөн амжиж боловсруулсан хийгээд баталсан хуулийн төслүүд дараагийн УИХ бүрэлдэхтэй зэрэгцээд цаасан дээрх хууль болж, тоосонд даруулаад гээгддэгийг мартаж болохгүй.

Гэхдээ төсөл санаачлагчдыг ямар үндэслэл, судалгаанд суурилан энэхүү хуулийн төслөө боловсруулсныг хамтдаа сөхье. Тэд “Монгол Улсын иргэдийн багагүй хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур буюу тогтмол бус, бага орлоготой байгаа тул тэдний орлогыг нэмэгдүүлэх, өрхийн болон бичил бизнесийг төрийн зүгээс дэмжих шаардлагатай байгаа юм.

Гэвч бизнес эрхлэх сонирхолтой тэдгээр иргэдэд зээлийн хүрэлцээ бага, хүү өндөр, барьцаа хөрөнгө байхгүй зэрэг хүндрэлүүд тулгардаг. Тиймээс бага хүүтэй, барьцаа хөрөнгө шаардахгүй, санхүүгийн уян хатан нөхцөлтэй бага дүнтэй зээлийг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх зорилгоор Итгэлийн зээл бий болгох эрх зүйн орчин бүрдүүлэх ажлыг 2016 оноос эхлүүлсэн.

Улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлт бий болгон, нийгмийн салбаруудыг дэмжих, иргэдийн амьдралыг сайжруулах Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангаж, зорилтот бүлэгт хөнгөн шуурхай, чирэгдэлгүй зээлийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бий болгох бүтээгдэхүүн гаргахын тулд энэхүү хуулийн төслийг боловсруулсан. Монгол Улсын хэмжээнд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20.0 сая төгрөг хүртэлх зээл авсан байна.

Итгэлийн зээлийн дээд хязгаар 20.0 сая төгрөг тул нийт зээлдэгчийн 90 хувь буюу давхардсан тоогоор 3.0 сая иргэн, хуулийн этгээдэд урт хугацаатай, бага хүүтэй, барьцаагүй зээл авах боломж бүрдэх юм” гэжээ.

Түүнчлэн уг хуулийн төсөл батлагдсанаар “Нэгдүгээрт, Өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэгчдийн орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг болно. Хоёрдугаарт, Өрхийн болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад эергээр нөлөөлөн, эдийн засгийг хөгжлийг дэмжинэ.

Гуравдугаарт, Өрхийн дундаж орлого нэмэгдэхээс гадна санхүүгийн сахилга бат, хувь хүний чадавхийг дээшлүүлж, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулахад эергээр нөлөөлнө.

Дөрөвдүгээрт, Иргэдийн санхүүгийн боловсрол, сахилга хариуцлага сайжирна” гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Тэдний ирээдүйд гарах үр дүнгээ тодорхойлсон байдлаас харахад л амьдралаас хэт хол мөртлөө амьдралтай нь наалдуулж ярьсаар ирсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс нь ялгах аргагүй ижил уншигдаж байгаа биз. Бүр цаашлуулбал, дараагийн ЖДҮ-чдыг төрүүлэх зам мөрийг хуульчилж, хамгаалж өгч байгаа хэрэг ч байхыг үгүйсгэх аргагүй.

Үүнээс гадна санхүүгийн боловсрол, сахилга бат муутай, хадаасаа ч үйлдвэрлэдэггүй иргэддээ хавтгайруулан зээл олгоод тэр аяар нь банкны өрийн дарамтад хатаах эрсдэлтэй. Ийм хуультай хуульгүй өнөөдөр монголчуудын бараг 99 хувь нь өндөр хүүтэй банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард, дэлгүүрийн өрийн дэвтэрт давхар давхар өртэй байгааг сануулах нь зүйтэй. Иргэдийн өрөн дээр өр нэмэхээс гадна татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэх хэрэг байгаа ч үү, үгүй ч үү.

Өөрөөр хэлбэл, сонгууль дөхөхөөр эрхэм гишүүд иргэдэд таалагдаж, оноо авч л байвал ямар ч хамаагүй хууль санаачлан батлуулахаар зүтгэж эхэлдгийн ойрын жишээ энэ байлаа. Түүнээс энэ хуулийн төслийг битгий батал гэж байгаа юм огт биш. Үүнээс цааш олон нийтэд таалагдаж л байвал юу ч байж мэдэх хуулийн төсөл, амлалт, санаачилгууд шил даран хөврөх нь тодорхой.

Эхэнд дурдсан энэ удаагийн ээлжит бус чуулганы өмнөхөөсөө ялгарах нэг зүйл нь ирэх хэдэн сард УИХ дахь гишүүн бүр борог амьдрал дундаас гарч ирсэн мэт дүр эсгэж, ард түмнээ хамгийн сайн ойлгож, мэддэг нэгэн болж, “Ард түмэн минь” гэж хоолой зангируулан яриад эхэлнэ. Тэд ямар нэг байдлаар олныг халамжилж, хайрласан хууль санаачилж бүр тодруулбал, улстөрчдийн non топ нь ялгагдахаа байтлаа идэвхэжнэ.

Түүнээс бусдаар өмнөх гурван жил гарангийн хэрүүл маргаан, талцал, биестээ тавьдаг чагт хаалт жам ёсоор үргэлжилнэ. Энэ парламентаас том зүйл хүлээх хэрэггүй. Тэд ирэх хаврын сонгуульдаа бэлдээд гарт баригдаж, нүдэнд харагдах олигтой юм огт хийхгүй.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (202.9.43.204)
    Зөв зүйтэй юм бишүү
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.43.204)
    Зээл авна шүү
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 15 цаг 29 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 15 цаг 49 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 15 цаг 52 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 15 цаг 56 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 16 цаг 3 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 16 цаг 52 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 16 цаг 53 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 16 цаг 55 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 18 цаг 49 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 19 цаг 46 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 19 цаг 52 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 19 цаг 56 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 20 цаг 13 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 20 цаг 21 мин Түүх бол сургамж-багш 20 цаг 23 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 20 цаг 29 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 20 цаг 34 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 20 цаг 36 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 22 цаг 0 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 22 цаг 6 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top