Нийгэм

117 дугаар сургуулийн халаалтыг хийн түлшинд шилжүүлж, түүхий нүүрсний хэрэглээг зогсоов
Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн халаалтын зуухыг хийн түлшний системд шилжүүлж, өнөөдөр ашиглалтад хүлээн авсан талаар БОУАӨЯ-наас мэдээллээ.
2026-01-19

Хүч хэрэглэн заналхийлсэн ноцтой хэргийг прокуророос шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 46,968 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
2026-01-19

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд 640 хүүхдийн ширээ, сандал хүлээлгэн өглөө
Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд ажиллаж, 640 хүүхдийн ширээ, сандлыг хүлээлгэн өглөө.
2026-01-19

114 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Нийт дуудлагын 91 нь обьектын гал түймэр, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2026-01-19

117 дүгээр сургуулийн нүүрсэн зуухыг хийн халаагуурт шилжүүллээ
Төслийг “Бороо Гоулд” ХХК татварын 1 хувиараа бүрэн санхүүжүүлжээ. Ингэснээр 117-р сургууль сар бүр 30-40 тонн нүүрс түлэхээ болих юм. Чингэлтэй дүүрэгт нүүрсээр дулаанаа шийддэг долоон ЕБС байна.
2026-01-19

Гал түймрийн аюулаас бага насны 2 хүүхдийг авран хамгааллаа
Өнөөдөр 10:17 цагт Чингэлтэй дүүргийн 19-р хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага иржээ. Гал түймрийг унтраах үед өрөөнд 8 настай эмэгтэй, 4 настай эрэгтэй хүүхэд байсныг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан байна.
2026-01-19

Амралтын өдрүүдэд осгосон 3 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Хоёр иргэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжинд осгож амь насаа алдсан, нэг иргэн ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байна.
2026-01-19

Автобусны буудлын бүх дулаан зогсоолыг ажиллуулах чиглэл өгсөн гэв
Нийслэлийн хэмжээнд 1287 дундын болон эцсийн зогсоол байдгаас 67-г нь дулаан зогсоол болгон тохижуулсан. Долоон зогсоол эвдрэлээс болж нээгдээгүй байсныг яаралтай засуулж, улсын комиссыг ажиллуулах чиглэл өгчээ.
2026-01-19

Төрийн захиргааны албан хаагчид чадамжийн үнэлгээнд заавал хамрагдана
Төрийн албаны зөвлөлөөс Төрийн захиргааны албан хаагчдын чадамжийн хэрэгцээ, өнөөгийн төлөв байдлыг судлан оношлох судалгааг энэ сарын 23-нд орон даяар цахимаар зохион байгуулна.
2026-01-19

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлнэ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баярыг хүлээн авч уулзлаа.
2026-01-19

“Хос дээл оёно” гэх цахим зараар 250 мянган төгрөг залилсан хэрэг бүртгэгджээ
Цахим орчинд “Хос дээл оёно” гэх зарын дагуу холбогдож, 250,000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлж залилуулсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
2026-01-19

Сүхбаатар дүүрэгт нөөцийн махыг 34 дэлгүүрээр худалдаална
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махыг маргаашнаас эхлэн худалдаална.
2026-01-19

Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1041 дуудлага иржээ
108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 1 дүгээр сарын 12- 18 хүртэл нийтдээ 1041 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.
2026-01-19

Өнгөрсөн долоо хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, өнгөрсөн долоо хоногт (2026.01.12-оос 2026 оны 01 дүгээр сарын 18-ны өдрүүдэд) 508 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
2026-01-19

Нийслэлийн дэд бүтцийн 16 мега төслийн хэрэгжилтийн талаар зөвлөлдлөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, мега төслүүдийн явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 19 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 88 хувьтай байна.
2026-01-19

Сангийн яамнаас хуурамч хонжворт сугалаанаас сэрэмжлүүлж мэдэгдэл гаргав
Цахим зарим хуудсаар сүүлийн үед “Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй албан ёсны сугалаа” гэх хуурамч бичиг баримт үзүүлж, эд мөнгөний хонжворт сугалаа борлуулж, иргэдийг хохироосон байж болзошгүй үйлдэл гарч байгааг Сангийн яам сэрэмжлүүллээ.
2026-01-19

Цэргийн бүртгэл энэ сарын 23-нд дуусна
Цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харна. Өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчирахыг анхаарууллаа.
2026-01-19

Өнгөрсөн хоногт ахуйн гал түймрийн 13 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний гал түймрийн дуудлага, мэдээллийн тоо нэмэгдсэн байна.
2026-01-19

Монгол Улсын шилдэг зургаан сурагч Олон улсын өсвөрийн эрдэмтдийн уралдаанд оролцоно
Монголын өсвөрийн эрдэмтдийн анхдугаар уралдаанд 14-18 насны ерөнхий боловсролын сургуулийн сурагчид шинжлэх ухааны зургаан үндсэн чиглэлээр судалгааны бүтээлээ танилцуулсан талаар Боловсролын яамнаас мэдээллээ.
2026-01-19

БГД-ийн зорилтот бүлгийн 1100 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав
Үзлэг, шинжилгээг дүүргийн Эрүүл мэндийн төв болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран, амралтын өдрүүдэд зохион байгуулав. Мөн үзлэгийн үеэр “Ротари” сантай хамтран, ялангуяа доод мөчний саа, саажилттай хүүхдүүдэд зориулалтын тэргэнцэр хүлээлгэн өгчээ.
2026-01-19
