Нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт гэр хорооллыг дахин төлөвлөж, 1800 айлын орон сууц барина
Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууц, сургууль, цэцэрлэг бүхий хороолол барихаар болжээ. Одоогоор газар чөлөөлөлтийн ажил 98 хувьтай үргэлжилж байна.
2026-01-23

Халтиргаа гулгаа нэмэгдсэн тул замын хөдөлгөөнд анхааралтай оролцохыг зөвлөлөө
Хүйтний эрч чангарч, халтиргаа гулгаа ихэссэн тул Тээврийн цагдаагийн байгууллагаас жолооч нарт анхаарал болгоомжтой байж, цаг агаарын мэдээг тогтмол шалгахыг анхааруулав.
2026-01-23

Цагаан сараар Хятадтай хиллэдэг авто замын боомтуудыг түр хаана
Монголын Цагаан сарын баяраар буюу хоёрдугаар сарын 17-20-ны өдрүүдэд БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтуудыг хаах боловч төмөр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
2026-01-23

Эрчим хүчний дутагдлаас болж нийслэлд цахилгаан хязгаарлана
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчийг тодорхой хуваарийн дагуу хязгаарлаж болзошгүйг УБЦТС-ээс мэдээлэв.
2026-01-23

Дорноговьд “Их говийн тэмээ-2025” наадам болно
Дорноговь аймагт Монгол тэмээ, түүний соёлыг сурталчлах зорилготой “Их говийн тэмээ-2025” наадам нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-нд зохион байгуулагдана. Наадмын үеэр тэмээний уралдаан, ур чадварын тэмцээн, үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээ болно.
2026-01-23

ОБЕГ: Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Он гарсаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 6 дуудлага бүртгэгдэж, 5 тээврийн хэрэгслийг татан гаргажээ. Иймд мөсний даац хангалттай бэхжээгүй тул иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.
2026-01-23

Хилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь гарлаа
Хилийн боомтуудын 2026 оны хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
2026-01-22

Эрчим хүчний дутагдлаас шалтгаалан зарим байршилд цахилгаан хязгаарлана
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Улаанбаатар хотын зарим байршилд тодорхой хуваарийн дагуу цахилгаан хязгаарлахаар болсныг мэдээлж, иргэдийг эрчим хүчээ хэмнэхийг уриалав.
2026-01-22

Мансууруулах бодис худалдсан бүлэг этгээдүүдийг баривчилжээ
Цагдаагийн байгууллага Улаанбаатар хотод "мөс" гэх нэршилтэй мансууруулах бодис худалдан борлуулж байсан 4 этгээдийг баривчилж, 67.6 грамм бодисыг хураан авчээ.
2026-01-22

Хар тамхины гэмт хэрэг ирэх таван жилд 20 хувиар өсөх магадлалтай
Цагдаагийн байгууллагаас хар тамхины гэмт хэрэг өсөх хандлагатайг анхааруулж, Монголд 30 мянга орчим далд хэрэглэгч байж болзошгүйг мэдээллээ.
2026-01-22

Төрийн албан хаагчдын чадамжийг оношлох судалгааг орон даяар зохион байгуулна
Төрийн албаны зөвлөлөөс төрийн захиргааны албан хаагчдын мэдлэг, ур чадварыг үнэлэх зорилгоор орон даяар цахим судалгаа авч байна. Судалгааны үр дүнг хүний нөөцийн төлөвлөлт, сургалтын бодлогыг сайжруулахад ашиглана.
2026-01-22

Зөрчил мэдээлсэн иргэдэд урамшуулал олгож байна
“102” аппликэйшнээр гэмт хэрэг, зөрчлийг мэдээлсэн иргэдэд урамшуулал олгож эхэлжээ. Иргэд урамшууллаа авахын тулд аппликэйшнд IBAN дансаа холбох шаардлагатайг анхааруулж байна.
2026-01-22

"Хөх сувд-2026" олон улсын мөсний баяр гуравдугаар сард болно
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд-2026" олон улсын мөсний баяр 2026 оны гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Хатгал тосгонд 25 дахь жилдээ зохион байгуулагдана.
2026-01-22

Батлан хамгаалахын сайд Катарын Агаарын цэргийн академийн үйл ажиллагаатай танилцлаа
Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй төлөөлөгчид Катар Улсад айлчилж, тус улсын Агаарын цэргийн академийн сургалтын тогтолцоотой танилцан, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.
2026-01-22

Дүүжин замын тээвэр цахилгаан тасарсан үед нөөц генератороор ажиллана
Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээврийн барилгын ажил үргэлжилж байна. Эрчим хүч тасарсан үед нөөц генератороор зорчигчдыг аюулгүй буулгах бөгөөд хүйтэнд тэсвэртэй, аюулгүй ажиллагааг хангасан гэдгийг албаныхан мэдээлэв.
2026-01-22

Өмгөөлөгчийн үнэмлэхийг E-Mongolia системд нэвтрүүлнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчийн үнэмлэхийг төрийн цахим үйлчилгээний E-Mongolia системд нэвтрүүлэхээр холбогдох байгууллагатай уулзаж, хамтран ажиллахаар боллоо.
2026-01-22

Тэтгэврийн иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлэв
Залилагчид тэтгэврийн иргэдэд их хэмжээний мөнгө амласан хуурамч зурвас илгээн банкны мэдээллийг нь авч, нэр дээр нь зээл аван мөнгийг нь залилж байна.
2026-01-22

"Насны хишиг" үйлчилгээний шинэ ээлжийн бүртгэл эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас ахмад настнуудын нийгмийн баталгааг хангах зорилгоор олгодог 65 нас хүрсэн ахмад настны "Насны хишиг" үйлчилгээний шинэ ээлжийн бүртгэл эхэллээ.
2026-01-22

Жолооч явган хүний гарц дээр хүүхэд мөргөж гэмтээжээ
Баянзүрх дүүрэгт явган хүний гарцаар гарч байсан хүүхдийг машин мөргөж гэмтээсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, жолооч нарт дүрмээ баримтлахыг анхаарууллаа.
2026-01-22

Прокурорууд хязгаарлалт тогтоох арга хэмжээний цахим хяналтын төвтэй танилцлаа
Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнд хяналтын тоног төхөөрөмж ашиглах журмыг баталж, цахим хяналтын дэд төвийг байгуулжээ. Прокурорууд тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцсон байна.
2026-01-22
