x

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг хэмнэнэ

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг 2023-2027 он хүртэл хэрэгжүүлж байна.

Тодруулбал, төслийн хүрээнд 1077 орон сууцыг дулаалж, дулааны эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэх юм.

Энэхүү төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 18 сая еврогийн буцалтгүй тусламж болон нийслэлийн 14.5 сая еврогийн хөрөнгө  хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа юм.

2025-2026 онд 115 блок угсармал орон сууцыг дулаалах бөгөөд эхний ээлжийн 45 барилгыг дулаалах ажил үргэлжилж байна.

Энэхүү дулаалга нь эрдэс хөвөн, метал фасад, хөнгөн цагаан рамтайгаар хэрэгжиж байгаагаараа онцлогтой.

Фасадаас гадна дээврийн дулаалга хийж, дээврийг мембранаар солих, узелийг солих ажлыг мөн хийх юм.

Энэ талаар Дулаан техникийн засвар, шинэчлэлийн гүйцэтгэл хариуцсан менежер Свен Вернер “Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хуучин орон сууцуудыг дулаалахаар төлөвлөж байна. Дулаалгын зорилго нь эрчим хүч хэмнэх, хүлэмжийн хийг бууруулахад чиглэнэ. Бид сонгогдсон дүүргүүдийн эхний барилгуудыг дулаалаад явж байна. Дулаалга шинэчлэлийн ажил хийснээр агаарын бохирдлыг бууруулах, дулааны эрчим хүчийг хэмнэх, барилгын үнэ цэн нэмэгдэх, барилга байгууламжийн насжилтыг багадаа 30 хүртэл жилийн хугацаагаар уртасгах үр дүнтэй” гэв.

Мөн нийслэл хотод 2018-2025 онд улс, нийслэл, орон нутгийн хөгжийн сангийн хөрөнгөөр нийтдээ 370 блок барилгыг дулаалаад байна.

Төсөлд хамрагдахыг хүссэн иргэд дараах шаардлагыг хангасан байна

  • Улаанбаатар хотод байрлалтай угсармал орон сууцны барилга байх
  • Газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийлгэж, шаардлага хангаж тэнцсэн байх
  • Тухайн байрны оршин суугчид нийт хөрөнгө оруулалтын зардлын 25 хувийг 10 жилийн хугацаанд төлөх нөхцөлийг 100 хувь дэмжиж, зөвшөөрсөн байх,
  • Төсөлд хамрагдах хүсэлтэй орон сууцны оршин суугчид СӨХ-өөрөө дамжуулан төслөөс гаргасан “Зөвшөөрлийн хуудас”-ыг орон сууцны эзэмшигч бүрээр гарын үсэг зуруулж, төслийн оффист хүргэж өгнө.

Иргэд төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг dulaanbair.mn сайтаас авч, бүртгүүлэх боломжтой юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top