x

Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XII зөвлөлдөх уулзалтын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, БНСУ-ын Цагаачлал, гадаадын иргэдийн бодлогын газрын дарга Ча Юн Ху нар Сөүл хотноо энэ сарын 23-ны өдөр албан уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр улсын цагаачлал, визийн бодлогын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, иргэдийн зорчих асуудлаар санал солилцов.

Монголын талаас БНСУ-ын визийн хянан шалгах үйл явцыг хялбаршуулах, эрүүл мэндийн аяллын визийн нөхцөлийг хөнгөвчлөх, мөн хууль бусаар оршин суух зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавив. Түүнчлэн Монгол Улсын иргэд хүчин төгөлдөр визтэй боловч хил дээрээс буцаагдаж буй шалтгаан, нөхцөлийг судалж, хил дээрх шалган нэвтрүүлэх үйл ажиллагааны уялдаа, мэдээлэл солилцоог сайжруулах, урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ боловсруулах асуудлыг онцлов.

Уулзалтын хүрээнд хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөнийг хууль ёсны, аюулгүй, үр ашигтай байдлаар дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улс болон БНСУ-ын Цагаачлалын байгууллага хоорондын яриа хэлэлцээний механизм "Immigration dialogue"-г нэвтрүүлэхээр болов.

Тус яриа хэлэлцээний механизм нь хоёр улсын хил, цагаачлалын салбарын системийн шинэчлэл, мөн хоёр орны иргэд харилцан зорчиход үүсэж буй асуудлыг харилцан зөвшилцөх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд чухал ач холбогдол өгөх юм.

Үүнээс гадна хоёр байгууллага хоорондын төрийн албан хаагч нарын харилцан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцов гэж ГИХГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Grusso Lucas (152.233.20.7)
    HOW TO RECOVER YOUR LOST CRYPTO FROM SCAMMER INVESTMENT → CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER Did you misplace Bitcoin, USDT, or other crypto? It happens. GEO COORDINATES RECOVERY HACKER can help you get it back. He recovered over €1.2 Million USDT for me. The process was smooth and quick. GEO COORDINATES RECOVERY HACKER is a recovery agent you can trust. His dedication is clear in his work. He understands the stress of lost digital assets. Cryptocurrency recovery can be complex. It often needs expert knowledge. GEO COORDINATES RECOVERY HACKER has the skills and experience for this task. Contact GEO COORDINATES RECOVERY HACKER for help with your lost crypto. Email him at Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack He will help you recover your funds. Don't give up. I will forever be grateful for there service
    2026 оны 02 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top