x

"Хүүхдэд ээлтэй өрөө"-г гурван байршилд тохижуулж, хүлээлгэн өглөө

АНУ болон Монгол Улсын Засгийн газар хооронд "Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийн хүрээнд гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдээс мэдүүлэг авах зориулалттай "Хүүхдэд ээлтэй өрөө"-г Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын харьяа гурван байршилд бүрэн тохижуулж, өнөөдөр хүлээлгэн өгч нээлт хийлээ.

Үүнд:

-Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын хэлтэс

-108 шуурхай тусламж, хамгааллын төвийн дэргэдэх түр хамгаалах байр

-Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хамгааллын хэлтсийн дэргэдэх түр хамгаалах байр багтаж байна.

Энэхүү нээлтэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын ерөнхий прокурорын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба, АНУ-ын Элчин Сайдын яам, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Боловсролын ерөнхий газар, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв , Баянзүрх дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Баянзүрх дүүргийн прокурорын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Чингэлтэй дүүргийн прокурорын хэлтэс, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Азийн Сан байгууллагуудын төлөөлөл оролцож өрөөний ашиглалтыг улам сайжруулах, хүүхдэд ээлтэй орчны тогтвортой байдлыг хангах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал, зөвлөмжөө хуваалцлаа.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департаментын Хүүхэд хамгааллын компакт түншлэлийн хүрээнд Азийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран "Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийг 2020 оноос хэрэгжүүлж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top