x

"Андын зам констракшн" ХХК төслөө дуусгахын тулд хөрөнгөө дуудлага худалдаагаар борлуулна

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Е хэсэгчилсэн талбайд хэрэгжиж буй "Андын зам констракшн" ХХК-ийн төслийг бүрэн дуусгахад шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор компанийн эзэмшилд байгаа зарим үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Нээлттэй дуудлага худалдааг ирэх сарын 11-ний өдрийн 11:00 цагт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Б байрны хоёр давхрын 205 тоотод зохион байгуулна.

Энэ үеэр нийслэлийн Орон сууцны бодлогын газрын Дэд бүтцийн хэлтсийн дарга Г.Ганхүү "Андын зам констракшн" ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг 2021 онд хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар зургаан орон сууцыг ашиглалтад оруулсан бол зургаан орон сууцны барилга удааширч, зогсонги байдалд байна. Бид иргэд болон компанитай тогтмол уулзаж, төслийн явцын талаар мэдээлэл солилцож ажиллаж байгаа. Тус компанийн худалдах үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудаар үнэлүүлсэн бөгөөд уг үнэлгээнд үндэслэн дуудлага худалдааг зохион байгуулна. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг дуудлага худалдаанд оролцохыг урьж байна" гэв.

"Андын зам констракшн" ХХК-ийн захирал Э.Лхагвасүрэн "Төсөлд нийт 320 айлын газар хамрагдсан. Үүнээс 139 өрх ашиглалтад орсон орон сууцанд орсон амьдарч байна. Төсөл өнөөдрийн байдлаар 25 хувийн гүйцэтгэлтэй, нийт 39.9 га талбайд хэрэгжиж байна. Төслийг 2027 оны хоёрдугаар улиралд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Шаардлагатай хөрөнгийг бүрдүүлж, төслийг хугацаанд нь дуусгахын тулд компанийн зарим үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэсэн" гэлээ.

Дуудлага худалдаагаар борлуулах үл хөдлөх хөрөнгө:

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top