x

Улаанбаатарын 9 байршилд үерийн хамгаалалтын суваг байгуулж, шугам сүлжээг шинэчилнэ

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Иймд Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээг барихаар төлөвлөснөөс эхний ээлжинд Дэлхийн банкны санхүүжилтээр 9 байршилд нийт 102.72 км үерийн хамгаалалтын суваг байгуулна. Энэхүү төсөлд шуудуу ухалгүйгээр шугам шинэчлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй. Өөрөөр хэлбэл, 200 мм-ийн голчтой бохир усны шугамыг Pipe Bursting аргаар 250 мм болгон өргөтгөснөөр дамжуулах хүчин чадал 22.3 л/с-ээс 52.5 л/с болж, 2.3 дахин нэмэгдэх ажээ.

"Багц -1" болох дээрх ажлуудын техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын явц 90 хувьтай үргэлжилж буй бөгөөд оролцогч талуудын саналыг тусгасан баримт бичгийг эцэслэн, магадлалд оруулахаар хүлээгдэж байна.

Харин "Багц-2"-ын хүрээнд 150-300 мм-ийн голчтой, нийт 40 км урт бохир усны шугамыг сэргээн засварлана. Ингэхдээ 300-400 мм-ийн голчтой шугамыг Close Fit болон CIPP аргаар доторлон шинэчилсний дараа хүчин чадал 64.8 л/с-ээс 85.6 л/с болж, 32 хувиар өссөн нь гидравлик загварчлалаар баталгаажсан байна.

Нийслэлийн татан зайлуулах бохир усны хэмжээ 2040 он гэхэд хоёр дахин өсөж, хоногт 377 мянган м.куб-д хүрэх төлөвтэй байна. Иймд дээрх шинэчлэлүүд нь хотын ирээдүйн өсөлтийг даахуйц хүчин чадалтай дэд бүтцийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой юм. Мөн Улаанбаатарт тохиож болох үерийн эрсдэлээс хамгаалж, аюулгүй өнгөрүүлэх түвшинд, дамжуулах хүчин чадлыг м.куб/сек нэгжээр тооцон төлөвлөж байгаа нь нийслэлийн аюулгүй байдлыг урт хугацаанд хангах чухал үүрэгтэй төслүүд юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top