Нийгэм

Чингэлтэй дүүрэгт “Эрт илрүүлэг, оношилгооны төв”-ийн барилга ашиглалтад орлоо
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд "Эрт илрүүлэг, оношилгооны төв"-ийг барьж ашиглалтад орууллаа.
2025-11-06

Хүнийг автомашинаар мөргөж, зугтсан этгээдийг цагдаагийнхан илрүүлжээ
Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
2025-11-06

Монголын аж ахуйн нэгжүүд 162 мянган тонн мах экспортлох боломжтой байна
Мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүд 2025-2026 онд нийт 162 мянган тонн мах экспортлох нөөцтэй байна.
2025-11-06

Угаарын хий мэдрэгч дуугарвал агаар сэлгэх нь хамгийн түрүүнд хийх алхам
Нийслэлийн 120.000 гаруй айлын угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээллийг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хянаж, угаарын хий ялгарсан тохиолдол бүрт сэрэмжлүүлэг зөвлөгөө өгч ажилладаг.
2025-11-06

Улсын хэмжээнд зургаан сая орчим мал отроор өвөлжихөөр байна
Улсын хэмжээнд энэ өвөл 16.6 мянган малчин өрхийн 5 сая 724 мянган толгой мал отроор өвөлжинө.
2025-11-06

Чехэд амьдарч буй монгол иргэд жолооны үнэмлэхээ солиулах шаардлагатай болжээ
Бүгд Найрамдах Чех Улсад 2026 оны нэгдүгээр сарын нэгнээс замын хөдөлгөөнтэй холбоотой шинэ зохицуулалт мөрдөж эхлэх гэж байгааг манай улсаас тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.
2025-11-06

Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв
Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв хамтран “2024-2034 оны Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр” (АҮАХ)-ийг хэрэгжүүлэх талаарх зөвлөлдөх уулзалтыг НҮБ-ын байранд энэ сарын 4-нд зохион байгууллаа.
2025-11-05

Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
2025-11-05

Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна
Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байгаа тул бид энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга замын талаарх мэдээллийг тогтмол бэлтгэн ажиллаж байгаа билээ.
2025-11-05

Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна
Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ 32 км урт Туулын хурдны замыг барьж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
2025-11-05

Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ
Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын “Экспорт-Импорт” банкны 1,7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж байна.
2025-11-05

11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны 11 дүгээр сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
2025-11-05

Консулын үйлчилгээний төлбөрийг картын системд шилжүүллээ
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны мэдээлснээр, консулын үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай үзүүлэх хүрээнд иргэний бүртгэл, итгэмжлэл, нотариатын үйлчилгээний төлбөрийг банкны олон улсын аль ч төрлийн картаар хийх “POS” төхөөрөмж ашиглаж эхэлжээ.
2025-11-05

Хүүхэд төрүүлэх нь цөөрч, төрөлт 6.2 хувиар буурав
Улсын хэмжээнд энэ оны эхний 9 сард 40425 эх амаржиж, 40733 хүүхэд төрүүлсэн байна.
2025-11-05

Английн хаан Чарльз Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээлээ
Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Дэвид Бекхэмд олон арван жилийн турш спорт ба буяны үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн хаан III Чарльз Виндзор цайзад мягмар гарагт "Хүлэг баатар" /рыцарь/ цол хүртээлээ.
2025-11-05

Нийслэлээс мал гаргах нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийсэн ногоон байгууламж, тохижилт бүтээн байгуулалтын ажил, нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хохирол учруулах, авто замын осол аваар гарах зэрэг нөхцөлийг бууруулах зорилтын хүрээнд нийслэлийн Засаг даргын 01/6957 дугаар албан бичиг, хотын Ерөнхий менежерийн аравдугаар сарын 29-ний А/161 дүгээр удирдамжийн дагуу нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.
2025-11-05

Дүүжин замын бүтээн байгуулалтын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна
Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр Нийслэлийн Яармагаас Хархорин чиглэлд Дүүжин замын тээврийн төслийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
2025-11-05

Т.Даваадалай: Үндэсний урлагийн их театрын байршил ундны усны эх үүсвэртэй давхцахгүй
2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн НИТХ-ын ээлжит V хуралдаанаар соёлын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд Үндэсний урлагийн их театр барихаар газрыг шийдвэрлэсэн.
2025-11-05

БНХАУ-аас оруулж ирсэн “Евро-5” бензин маргааш нийслэлд бууна
Монгол Улс шатахууны хангамжаа нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-аас “Евро-5” бензин импортолж байна
2025-11-05

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд энэ сарын 13-наас ажил хаялт эхлүүлнэ
Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд өчигдөр орой хэвлэлийн хурал хийж, энэ сарын 13-ны өдрөөс ажил хаяхаар болсноо албан ёсоор мэдэгдлээ.
2025-11-05
