Боловсрол

Налайх дүүргийн багш Д.Нэргүй 60 сая төгрөгийн санхүүжилтээр байгалийн ухааны жишиг танхим байгуулжээ
Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн газар зүйн багш Д.Нэргүй төсөл бичиж, 60 орчим сая төгрөгийн санхүүжилтээр улсдаа ганцхан байх байгалийн ухааны түшиц кабинетыг тохижуулсан байна. Тэрээр сурагчдынхаа сурах орчныг сайжруулахын тулд сүүлийн 8 жилийн турш хөдөлмөрлөж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан ангийг бүтээжээ.
14 цаг 6 мин

Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд болно
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэж, 2026 оны дөрөвдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд болно.
Уржигдар 11 цаг 40 мин

ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Боловсролын сайдын тушаалаар ЕБС-ийн хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна. Уг үйл ажиллагааг орон нутагт 3 дугаар сарын 23-27-нд, нийслэлд 3 дугаар сарын 30-аас 4 дүгээр сарын 03-нд Онцгой байдлын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм.
2026-03-19

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана
Их, дээд сургуульд элсэгчдийн өгөх монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-нд дуусах бөгөөд энэ жилээс 10 дугаар ангийн сурагчид өгөх боломжтой боллоо.
2026-03-19

Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Сурагчид дөрөвдүгээр сард хоёрдугаар улирлын амралтаа эдлэх бөгөөд орон нутгийн сургуулиуд мал төллөлттэй уялдуулан хуваарьтаа өөрчлөлт оруулах боломжтой.
2026-03-18

Дархан-Уул аймагт "Ielts-100" хөтөлбөрийн гурав дахь шатны бүртгэл эхэллээ
Дархан-Уул аймагт хэрэгжиж буй "Ielts-100" хөтөлбөрийн хоёрдугаар шатны сурагчид батламжаа гардан авч, дараагийн шатны бүртгэл эхэллээ. Мөн IELTS-ийн шалгалтад 7.5-аас дээш оноо авсан сурагчдад нэг сая төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.
2026-03-17

“Grow with Google Mongolia” хөтөлбөрийн гурав дахь элсэлтийн нээлт боллоо
Залуучуудад дэлхийн түвшний дижитал ур чадвар олгох “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн гурав дахь элсэлтийн нээлт болж, 300 гаруй залуус хамрагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, залуучуудын хөгжил болон дижитал шилжилтийн ач холбогдлыг онцлов.
2026-03-17

Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов
Арга хэмжээнд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, харьяа байгууллагуудын удирдлага, нэгжийн дарга нар, 21 аймгийн Боловсролын газрын дарга, есөн дүүргийн хэлтсийн дарга нар оролцов.
2026-03-13

Польшийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Монгол Улсын 22 иргэнийг Польшийн Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах бүртгэл эхэлсэн бөгөөд тэнцсэн оюутнууд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөж, сар бүр амьжиргааны зардал авах юм.
2026-03-12

Элсэлтийн болон монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-нд дуусна
Их, дээд сургуульд элсэгчдийн монгол хэл бичиг болон элсэлтийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-нд дуусах тул цахим системээр амжиж бүртгүүлэхийг зөвлөлөө.
2026-03-11

149 дүгээр сургуульд "Өсвөрийн аврагч" болон орон нутгийн хамгаалалтын танхим байгууллаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургуульд сурагчдад анхны тусламж үзүүлэх, эх оронч ухамсар төлөвшүүлэх зорилгоор тусгай танхимууд байгуулж, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав.
2026-03-10

Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар бус танхимаар зохион байгуулна
Техникийн саатал, серверийн ачааллын улмаас Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар авахыг түр зогсоолоо. Иймд уг шалгалтыг 2026 оны 04 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
2026-03-10

"Монгол ур чадвар" уралдааны III шатанд 53 оролцогч өрсөлдөнө
Боловсролын ерөнхий газраас зохион байгуулж буй "Монгол ур чадвар" үндэсний аварга шалгаруулах уралдааны гуравдугаар шатанд мэргэжлийн болон техникийн боловсролын 22 байгууллагын 53 суралцагч 12 төрлөөр өрсөлдөхөөр болжээ.
2026-03-10

Боловсролын сайд П.Наранбаяр Финланд улсад ажиллаж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов
Боловсролын сайд П.Наранбаяр Финланд улсад ажиллах үеэрээ хоёр орны их сургуулиудын түншлэлийг хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх болон сургуулийн орчин дахь дээрэлхэлтийн эсрэг "KiVa" хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
2026-03-09

Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа хийлээ
Нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа хийлээ. Тус зөвлөл нь хоол хүнсний нийлүүлэлтийг зах зээлийн зарчмаар явуулж, стандартыг хангуулахад анхаарч ажиллана.
2026-03-05

2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл эхэллээ
2026 оны Монгол хэл, бичиг болон Элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ.
2026-03-04

Боловсролын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлнэ
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Азийн хөгжлийн банкны Зах зээлийн хөгжлийн тэргүүлэх мэргэжилтэн Ичиро Аоки тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
2026-03-03

Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа
Боловсролын яамны Нэгдсэн төслийн удирдах хороо хуралдаж, Азийн хөгжлийн банк болон ЖАЙКА-гийн санхүүжилтээр хэрэгжих төслүүдийн ирэх оны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
2026-02-28

23-р сургуулийн усан бассейн бүхий спорт заал ашиглалтад орлоо
Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн усан бассейн, спорт заал бүхий өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус байгууламж нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд сурагчид спортоор хичээллэх таатай орчин бүрдэж байна.
2026-02-27

Мэргэжлийн боловсролын төслийн удирдах хороо хуралдаж, ирэх оны төлөвлөгөөг хэлэлцэв
“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн удирдах хороо хуралдаж, 2026 оны эхний хагаст хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Хурлаар мэргэжлийн боловсролын санхүүжилт, хувьсах зардлын шинэчлэлийг дэмжих чиглэлээр тодорхой үйл ажиллагааг төлөвлөгөөнд тусгахыг үүрэг болгов.
2026-02-26
