x

Үндсэн хуулийн өөрчлөлтийг “жидүү”-тэй их хуралд найдахаа больё

Өчигдөр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан мэдээлэл хийж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд УИХ-ын ажлын хэсгээс оруулж буй зарчмын зөрүүтэй саналуудыг таницууллаа.

Зарчмын зөрүүтэй 16 саналыг Байнгын хороод, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр болсны дотор сонгуулийн тогтолцооны асуудал ч мөн орж иржээ. Тодруулбал, УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар бус, “ард түмнээс шууд сонгох” зарчмыг Үндсэн хуульд оруулах саналыг ажлын хэсгүүд гаргасан байна.

Өмнө нь хоёр жил гаруй (2017 оноос хойш) ажилласан том ажлын хэсгийн өргөн мэдүүлсэн төсөлд “Сонгуулийг тогтолцоог УИХ хуулиар батлах”-аар тусгасан байсан нь УИХ-ын гишүүдийн хүчин чармайлтаар ийнхүү нуран унаж байх шиг. Товчоор хэлбэл, одоогийнх шигээ тойргоос сонгогддог мажоритари системээ авч үлдэхээр гишүүд шийджээ.

Ингэхдээ “ард түмнээс шууд сонгох” гэдэг Үндсэн хуулийн тэс өөр зарчмыг зэвсэг болгосон нь дахиад хууль зүйн алдаанд хүргэж байна. Уг нь бол энэ зарчмаар юуг илэрхийлдэг тухай өмнөх хоёр парламентын турш УИХ өөрөө Үндсэн хуулийн Цэцтэй маргасаар ирсэн билээ. Мөн энэ тал дээр Үндсэн хуулийн алдаатай, дутагдалтай зүйлийг ч шүүмжлэн хэлэлцэж, органик хуулиараа засч залруулахыг оролдсоор ирсэн байдаг.

Дэлхийн дэвшилтэт үндсэн хууль бүхий улс орнуудад сонгууль явуулах зарчмыг хоёр тусад нь бичдэг. Нэгдүгээрт, сонгууль бүх нийтийн, тэгш эрхийн байна гэж. “Бүх нийтийн” гэдэг нь сонгуульд бүх нийтээрээ оролцоно, ял эдэлж байгаа болон сэтгэцийн өвчтэйгээс бусад насанд хүрсэн бүх хүн сонгуульд оролцох эрхийг нь хангаж өгнө гэсэн үг. “Тэгш эрхийн” гэдэг нь сонгууль өгч байгаа хүн бүрийн санал ижил жин дарна, нэгнийх нь санал нөгөөгийнхөө өгсөн саналаас илүү жин дардаг байж болохгүй гэсэн үг. Тиймээс хүн нэг бүрийн саналын нийт сонгуулийн дүнд эзлэх хувь тэгш буюу ойролцоо байхын төлөө сонгуулийнхаа тогтолцоог хийдэг. Энэ бол сонгууль явуулах үндсэн зарчим.

Хоёрдугаарт иргэн саналаа илэрхийлэх аргыг “шууд, нууцаар” гэж тодорхойлдог. Иргэний саналыг хэн нэгэн өмнөөс нь төлөөлж өгөхгүй, хэн нэгний нөлөөнд автахгүйгээр бие дааж саналаа гаргах ёстой. Үүний тулд саналаа шууд, нууцаар гаргадаг. Түүнээс биш хэнийг сонгох, сонгохгүй тухай асуудал биш юм.

Гэтэл манай Үндсэн хуульд сонгуулийн буюу иргэний саналаа илэрхийлэх энэ хоёр зарчмыг салгаж бичээгүйгээс Үндсэн хуулийн Цэц гэдэг улс төрийн захиалгын байгууллага “иргэн саналаа шууд өгнө” гэсэн Үндсэн хуулийн заалтыг дуртайгаараа ашиглан гуйвуулсаар өдий хүрсэн билээ. Дээр нь сонгуулийн үндсэн зарчим болох “тэгш эрхийн” зарчим Үндсэн хуульд бүр ор тас хаягдсан.

Сануулахад УИХ-ын 2016 оны сонгууль холимог тогтолцоогоор явсан. УИХ-ын 76 гишүүний 28-ыг намын жагсаалтаар буюу хувь тэнцүүлсэн (пропорциональ) системээр, 48 гишүүнийг мажоритари системээр буюу тойргоос сонгож байлаа. Энэ үед ч гэсэн улс төрийн зарим намуудаас Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай иргэдээр өргөдөл өгүүлж, Цэцэд маргаан үүсгэж байсан ч Үндсэн хуулийн Цэц тухайн үед “Зөрчөөгүй байна аа” гэж шийдвэрлэсэн байдаг. Харин 2015 онд үүнийгээ дахин авч хэлэлцээд, намын жагсаалтаар сонгох нь иргэний "шууд сонгох эрхэд харшилж байна” гээд хуулийг хүчингүй болгочихсон. Үндсэн хуулийг хэрхэн тайлбарлах нь Цэцийн буюу түүний ард байгаа захиалагчийн дур зорго болчихоод байв.

Үүнийг засч залруулах нь одоо яригдаад байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг том зорилт байлаа. Тиймээс “Сонгуулийн тогтолцоог УИХ хуулиар тогтооно” гэж УИХ-д эрхийг нь өгсөн хэрэг л дээ. Гэтэл энэ маань ч гэсэн явахгүй тийшээгээ болж байх шиг. Ямар ч юмыг дутуу дулимаг хийх нь ийм л хор уршигтай.

Дахиад сануулахад, сонгуулийн мажоритари тогтолцоо нь иргэдийн өгсөн санал гээгдэх аюултай байна аа. 51 хувийн санал авсан нам парламентад 76 суудал эзэлж, 49 хувийн төлөөлөл парламентад орж ирэхгүй байх боломжтой тогтолцоо юмаа гэж сүүлийн 19 жил (2000 оны сонгуулиас хойш) ярьсаар ирсэн. Иргэдийн санал гээгдэхгүй байх хамгийн боломжит хувилбар нь пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоо юм аа гэж. Мажоритари системээр явуулсан сонгууль бүрийн дараа санал нь гээгдсэн нөгөө 49 хувь 51 хувиар сонгогдсон төлөөлөгчид, тэднийг сонгосон хэсгийг хараан зүхсээр дөрвөн жилийг бардаг билээ. Нөгөө иргэн бүрийн өгсөн санал ижил жин дарах тухай “тэгш эрхийн” зарчим ингэж үгүйсгэгддэг. Харин УИХ-ын гишүүдийн хувьд энэ бүхэн хамаагүй бололтой.

Ер нь бол 60 тэрбумын сүлжээгээр сонгогдож, ЖДҮ хулгайлсан парламентын олонхид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах “потенциальный”, ёс суртахууны эрх байхгүй нь үнэн. Гэвч өмнөх хоёр, гурван парламентын хийж чадаагүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадах үнэмлэхүй олонхи тэнд бүрдсэн учраас нэг удаа найдаад үзье гэсэн горьдлого нийт олонд байв. Хэрвээ хийх ёстой, зөв зүйтэй өөрчлөлтийг хийж чадвал шүү дээ.

Гэвч “алим модноосоо хол унадаггүй ээ” гэдэг үгийг Ардын намын олонхи дахиад л баталлаа. Өөрөөр “чоно махнаас гардаггүй” ч гэдэг. Нэгэнт хулгай, хуйвалдааны замаар замнасан хүмүүс нэгмөсөн өөрчлөгдөөд нийтийн эрх ашгийн төлөө явна гэдэг үлгэр юм байна. Тиймээс “Жидүү”-тэй УИХ-д Үндсэн хуулийн өөрчлөлтийг найдахаа л больё.   

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хэрэг хуучирдаггүй хэрээ цайрдаггүй (172.58.60.83)
    Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг. https://youtu.be/m8VjtAnhTeo
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 36 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 2 цаг 29 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 2 цаг 47 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 4 цаг 40 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 18 цаг 33 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 20 цаг 14 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 20 цаг 44 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 21 цаг 3 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана Өчигдөр 11 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа Өчигдөр 11 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна Өчигдөр 11 цаг 01 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ Өчигдөр 10 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 35 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна Өчигдөр 10 цаг 30 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ Өчигдөр 10 цаг 25 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top