x

Хиймэл оюун ухааныг мэдээллийн салбарт ашиглаж эхэлсэн ч зарим агентлагууд болгоомжилж байна

Дэлхийн мэдээллийн агентлагуудын 6 дугаар их хурал Болгар улсын Софи хотноо энэ сарын 13-15-нд “Мэдээний ирээдүй” сэдвийн дор амжилттай болж, дэлхийн 100 орчим агентлагийн 200 гаруй төлөөлөгч оролцлоо.

Мэдээний агентлагуудын үйл ажиллагаа, хөгжлийн загвар, санхүүжилт, шинээр бий болж буй орлогын эх үүсвэрүүд, нийгмийн мэдээллийн сүлжээнд тулгуурласан бодит бус мэдээлэлтэй тэмцэх арга зам болон хиймэл оюун ухааныг мэдээлэлд ашиглах боломж зэрэг асуудлыг хурлын үеэр төлөөлөгчид хөндөн ярилцлаа.

БНХАУ-ын мэдээллийн Синьхуа агентлагийн Европын бүсийн захирал Ян Хуан, манай агентлаг өнгөрсөн оны 12 дугаар сард хиймэл оюун ухаантай хөтлөгч, нэвтрүүлэгч хийх чадвартай робот бүтээсэн. Энэ хөтлөгч нь хятад, англи, орос хэлээр ярьдаг. Бодит хүний царайны төрх, уруулын хөдөлгөөн, ярианы хэв маягийг яг хуулбарлаж хийсэн. Гэхдээ энэ бол төгс хувилбар биш, энэ ажил цааш үргэлжилнэ. Одоо бид 23-25 мэдээний нэвтрүүлгийг энэхүү хийсэн хөтлөгчөөрөө уншуулаад байна. Манай агентлагт хиймэл оюун ухаан бүтээх зорилготой баг ажиллаж байгаа. Цаашид цаг агаарын мэдээ, биржийн ханш, спортын мэдээний хөтлөгч гэх мэтээр бүх чиглэлээр ажиллах робот бүтээх зорилготой байна хэмээн танилцуулав. Энэ танилцуулгын үед Синьхуа агентлагийн бүтээсэн робот эмэгтэй хөтлөгчийн мэдээ дамжуулж байгаа бичлэгийг үзүүлэв. Мөн робот хөтлөгчийг бүтээхдээ дүр төрх, дуу хоолойг нь эх болгож бүтээсэн бодит эмэгтэйг урьж ирүүлсэн байсан нь хуралдааны нэг сонирхолтой хэсэг байлаа.

ХБНГУ-ын DPA агентлагийн ерөнхий редакторын орлогч Ниддал Салах-Элдин, хиймэл оюун нь мэдээллийн салбарт цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, шуурхай ажиллахад хэрэгтэй. Гэхдээ мэдээ олох, хийх, тараах ажлыг хиймэл оюун ухаан хэзээ ч хүнээс илүү хийж чадахгүй гэв.

Ираны IRNA агентлагийн ерөнхий захирал Сейед Зиа Хашеми, манай агентлагийн хөгжлийн хэтийн төлөвлөлтөд технологийн хөгжлийн баг байгуулах зорилго бий. Гэвч хиймэл оюун ухааныг ашиглах тал дээр бид туйлын анхааралтай хандаж, үйл ажиллагааг нь бүрэн хяналтдаа байлгах хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлэв.

Хуралд урилгаар оролцсон ОХУ-ын Сбербанкны Удирдах зөвлөлийн тэргүүн дэд дарга Александр Ведяхин, манай банк хиймэл оюунтай роботыг үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн хэмээн танилцуулаад ер нь банкны системд АТМ, теллерүүдийг хиймэл оюун ухаан бүхий роботоор сольсноор асар их цаг хугацаа хэмнэж, ашиг олох боломжтой гэдгийг онцлов. 

Хиймэл оюун ухааныг мэдээллийн сэтгүүлзүйд аль хэдийнээ ашиглаж эхэлсэн ч зарим агентлаг үүнд болгоомжтой хандах шаардлагатай хэмээж байв. Ер нь мэдээ олох, бэлтгэх  сэтгүүлчийн ажлыг хиймэл оюун ухаан төгс хийж чадахгүй. Бэлтгэсэн мэдээллийг түгээх чиглэлд илүү ашиглах нь тохиромжтой гэсэн хандлага давамгайллаа.

Болгарын мэдээллийн агентлагийн ерөнхий захирал Максим Минчев их хурлыг хааж хэлсэн үгэндээ, бид анхны их хурлаа 2004 онд хийж байснаас хойш 15 жилийг үдэж, 6 дахь их хурлаа амжилттай хийлээ. Олон асуудлыг энд ярилцлаа. Дэлхийн мэдээллийн агентлагуудын их хурал маань өсвөр үеэ өнгөрөөж, эрийн цээнд хүрлээ гэж би бодож байна. Хуралд оролцогч мэдээллийн агентлагуудын газарзүйн хүрээ улам бүр тэлж, манай дэлхийн бүх тивийн улс орнуудаас төлөөлөгч оролцож байгаад гүнээ талархаж байна. Та бүхэнд мэдээний сэтгүүлзүйн хүнд хүчир ажлын талбартаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе гэв.

Дэлхийн мэдээллийн агентлагуудын төлөөлөгчид хуралд оролцохын зэрэгцээ Болгар улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Екатерина Захариева, Софи хотын дарга Йорданка Фандькова нартай уулзан, Үндэсний түүхийн музей үзэж, төгсгөлд нь 6 мянган жилийн түүхтэй Пловдив хоттой танилцав.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 7 цаг 13 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 7 цаг 17 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 7 цаг 19 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 7 цаг 20 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 7 цаг 20 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 7 цаг 24 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 7 цаг 26 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 7 цаг 28 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 7 цаг 30 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 7 цаг 32 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 8 цаг 41 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 9 цаг 5 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 9 цаг 46 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 9 цаг 47 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 9 цаг 48 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 10 цаг 43 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 11 цаг 0 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 11 цаг 1 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 11 цаг 2 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 11 цаг 3 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Туг болсон хүмүүс: Л.Түдэв Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл...
Top