x

ЖДҮ-чид нэгдэв: Хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн худалдаа

Монголын үндэсний жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн “ЖДҮ корпораци” байгуулж, одоогоор 340-өөд ЖДҮ эрхлэгчид нэгдээд байна. Тэд ЖДҮ-г жинхэнэ ёсоор нь хөгжүүлэн, ЖДҮ хэмээх нэрийг хамгийн сонсголонтой нэр болгоно гэсэн зорилт тавиад буй. “ЖДҮ корпораци” одоогоор Хархорин, Дүнжингарав захуудад дэлгүүр ажиллуулж байгаа. Үүнийгээ цаашид өргөжүүлэн ойрын хугацаанд нийслэлд 10, цаашилбал энэ ондоо багтааж 30 сүлжээ дэлгүүр байгуулахаар төлөвлөөд байгаа билээ.

Яагаад гэвэл үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн гол бэрхшээлүүдийн нэг нь борлуулалт байдаг.  Жижиг үйлдвэр эрхлэгчид тэр бүр дангаараа лангуу түрээслэн ажиллуулах боломжгүй, том дэлгүүрүүдэд бараагаа борлуулах хүсэлтэй ч шимтгэл өндөр, удаан хугацаанд борлогддог. Тийм ч учраас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд хамгийн наад захын энэ асуудлыг шийдэх гарц, арга замуудыг эрэлхийлж буй.  

Тухайлбал тэд зуны дэлгэр цагийг тохиолдуулан "ЖДҮ корпораци" зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд УИД, Драмын театрын өмнөх талбай, Үндэсний цэцэрлэгт хүрэээлэн гэх мэт нийслэлийн хөл хөдөлгөөн ихтэй байршлуудад асартай худалдааг зохион байгуулж, иргэдэд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах ажлыг хийж эхлээд буй. Харамсалтай нь одоогоор зөвшөөрлөөс шалтгаан зөвхөн "Аса" циркийн өмнөх талбайд худалдаагаа эхлээд байгаа. Цаашид хотын захиргаанаас дэмжлэг үзүүлэн зөвшөөрлийг асуудлыг шийдэж өгвөл, худалдаагаа өргөжүүлэхээр бүх бэлтгэлээ хангаад байгаа. 

Магадгүй та “Аса” циркийн өмнөх  “ЖДҮ корпораци”-ийн асартай танилцсан байх. Амжаагүй бол заавал саатан сонирхоорой. “ЖДҮ корпораци” хэмээх логотой асарт чихэр амттан, монгол үндэсний тоглоом бүхий хүүхдийн бэлэгнээс эхлээд уран тансаг алчуур ороолт, үндэсний хувцас, жинхэнэ арьс ширэн цүнх тэргүүтнүүд бүгд бий.

Тэд худалдаагаа илүү сонирхолтой болгохын тулд Эх үрсийн баярыг угтуулан Хүүхдийн бэлгийн худалдаа зохион байгуулсан бөгөөд цаашдаа хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт төрөлжсөн худалдааг зохион байгуулах гэж буй.

Энэ дагуу зургадугаар сарын 10-наас хүнсний үйлдвэрлэлийн төрөлжсөн бүтээгдэхүүний худалдаа зохион байгуулж байна.

Монголчуудын хувьд ус, ундаанаас эхлээд чихэр амттан, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүнийг төрөл бүрээр нь үйлдвэрлэж ирсэн арвин баян туршлагатай. Жилээс жилд хүнсний бүтээгдэхүүний чанар чансаа сайжирсаар буй. Тэр хэрээр ч үндэсний бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа таны сонирхлыг татах байх аа. Тиймээс та “ЖДҮ” корпорацийн асраар зочлоорой. Мөн дашрамд сануулахад та хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг бол мөн энэ худалдаанд нэгдээрэй.

Харилцах утас: 90014004, 90015005.

"ЖДҮ" корпораци 

Холбоотой нийтлэлүүд:

ЖДҮ-ийн ЭХ ОРОН-1: Надад мөрөөдөл бий

ЖДҮ-гийн эх орон-2: Зээлийн мэдээллийг шилэн болгоё

ЖДҮ-гийн эх орон-3: Зээл жинхэнэ ЖДҮ-чдээ бус банкуудыг дэмжих вий

ЖДҮ-ийн эх орон 4 : Тулгамдаж буй асуудал – Борлуулалтын суваг

ЖДҮ-ийн ЭХ ОРОН 5: Хонины сүүл бол сүү

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 1 цаг 42 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1 цаг 48 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 1 цаг 52 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 2 цаг 37 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 2 цаг 50 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 9 цаг 7 мин Мэдээж “Ар нь түүз!” 9 цаг 18 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 9 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 9 цаг 44 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 9 цаг 47 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 9 цаг 52 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 9 цаг 57 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 10 цаг 2 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top