x

Замын хөдөлгөөнд оролцож байсан машин дээр барилгын чулуу унажээ

Хүүхдийн ордны чанх хойно баригдаж буй барилга дээрээс замын хөдөлгөөнд оролцож явсан машин дээр том хэмжээний чулуу унасан талаар тухайн машинд зорчиж явсан иргэн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ. Тэр энэ тухай "Том хэмжээтэй хоёр чулуу машины салхины шилийг цөмлөн салоны голд унасан. Аз болоход машинд явсан гурван хүн чулуунд оногдоогүй. Тэсрэх бөмбөг шиг л байлаа" хэмээн бичсэн байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэр, Хүүхдийн ордны хойд талын барилга дээрээс юм унаж, хүн гэмтсэн гэх дуудлага 13.00 цагийн орчимд ирсэн. Хэргийг шалгаж байна гэв. 

Хохирогч Ганбаяр У. нь өөрийн фэйсбүүк хуудсандаа энэ аюулт явдлын тухай ийн бичжээ. 

"АЙДАС ДҮҮРЭН УЛААНБААТАР"

Саар зүйлийг түгээж буйд уучлал хүсье. Гэхдээ энэ бол заавал бичиж үлдээж олны анхааралд хүргэх хэрэгтэй сэдэв. Өдөр бүр л нийслэл хотод минь аймшигт хэргүүд чих дэлсэнэ. Гэвч хүн бүр аан гээд л өнгөрнө. Хичнээн аймар хэргүүд гарсан ч ямар ч хариуцлага, ямар ч цочроо үгүй. Хэнээс ч хариуцлага нэхэхгүй. Хэнд ч хариуцлага хүлээлгэхгүй. Бид хичнээн уужим, хичнээн тайван улс юм бэ.

Хоёр цагийн өмнө миний өмнө хэн нэгэн хүн амь насаа алдаж эсвэл би өөрөө амиа алдаж ч болох байлаа. Хүүхдийн ордоны чанх хойно баригдах өндөөр барилга дээрээс томоо гэгч нь чулуу асар хүчтэйгээр унаж ирэх нь тэр. Бид гурвуулаа явсан. Тэр том чулуу бид гурвын голд нь тэсрэх бөмбөг шиг л ороод ирсэн. Урд шилээр орж ирээд, машины салон болон урд хайрцагийг эвдэлсэн. Одоо ч шокноосоо гарч чадаагүй л байна. Жаахан л урагшилсан бол миний дээр эсвэл урд суусан хоёр хүний аль нэгний дээрээс унах байлаа. Магад би ингээд юм бичээд суухгүй ч байсан байх.

ЯМАР АЗТАЙ ЮМ БЭ гэж бодож байна уу? Тиймээ хэн ч амиа алдаагүй. Хэн ч бэртэж гэмтээгээгүй. Гэхдээ бидний хэн нэг нь АМИА АЛДАЖ эсвэл НАСААРАА хөгжлийн бэрхшээлтэй болж болох байсан гэдгийг бүү март...

Хотын гудмаар алхаж яваад, гэрлэн дохион дээр түгжирч байгаад, найзуудтайгаа инээлдэж яваад л бид амь насаа алдаж болох ийм л аймшигтай хотод оршин байна. Дайн дажинтай улсаас бид юугаараа ялгарах юм бэ? Хариуцлагагүй хүмүүсээс болж хэдэн хүн золгүйгээр амь насааа алдсан бол. Хэдэн хүн энэ бүхний золиос болж хайртай үрсээ, найзаа, гэр бүлийн гишүүнээ ахиж хэзээ ч харахгүй болсон бол. Яасан их харуусал вэ? Хэдхэн жилийн өмнө нэгэн сайхан залуу Тэнгис кино театрын өмнөх барилгаас унасан төмөрнөөс бол амь насаа алдсан. Мөн хэд хэдэн аймшигт хэргүүд гарч байсан. Тэр бүхнээс сургамж аваагүй гэж үү? Хэн үүнд хариуцлага хүлээсэн юм бэ. Хэн энэ бүгдийн төлөө ажилласан юм бэ. Тэр аймшигт хэргүүдээс хойш юу хийсэн юм бэ? Бид гайхсаар, бухимдсаар л...

Таны хажууханд аюул оршсоор. Хэн нэгэн алга болж л байдаг. Хэн нэгэн үхэж л байдаг. Хэн нэгэн хүчирхийлэлд өртсөөр л байдаг. Гэхдээ хэн тэр бүхний төлөө юм хийх юм бэ. Бүгд л дөжирчихсөн. Бид дасан зохицож эхэлсээр. Бид нийгмийн хамгийн муу бүгдтэй дасан зохицож эхэлжээ. Ямар ч дуу хоолой үгүй. Дуугарсан нэгнээ дэмждэггүй. Дэмжье гэсэн зориг үгүй. Бие биедээ итгэхээ больсон. Зөвхөн би л болж байвал гэсэн амин хувиа хичээгч нар болж хувирсаар. Харамсалтай юм.

Тиймээс бүгдээрээ өөрчлөгдье. Бүх зүйлсээс урьдчилан сэргийлдэг байя. Аюултай бүх зүйлсээс өөрсдийгөө бас бусдыг хамгаалдаг байя. Хүн бүрт ээлтэй хот бүтээхийг мөрөөдөж суух биш өөрсдөө бүтээхэд хувь нэмрээ оруулъя. Чимээгүй ажиглагч биш, оролцдог, дуугардаг, шаарддаг, шудрага бус зүйлсийг жигшдэг, түүнийг таслан зогсоодог байя. Дор бүрнээ хариуцлагатай байя. Хүний төлөө, улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй байя. Зүгээр л амьдрах биш утга учиртай амьдаръя залуус аа. Ууж, идэж, наргиж цэнгэх, ухаангүй, болчимгүй үйлдэл бүхнээ засч залруулъя. Бүгдээрээ хүн шиг хүн байж, жинхэнэ амин хувиа хичээх үзлээсээ татгалзъя. Чин сэтгэлээсээ залуусаа. Хүмүүс ээ! 2019.04.19

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11 Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2026-09-11 Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2026-09-11 Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2026-09-11 Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2026-09-11 Орон сууцны үнэ өсжээ 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top