x

Ж.Эрхэмбаатар: ЖДҮХС-гийн зээлийг эрх мэдэлтнүүд өгч, нотлох баримтыг нь ТӨР өөрөө устгадаг

Өнгөрсөн 2018 оны сүүлчээр нийтэд цацагдсан нэг том асуудал бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгодог бага хүүтэй өндөр дүнтэй зээлийг УИХ-ын гишүүд өөрсдийн хамаарал бүхий аж ахуй нэгжээрээ дамжуулан авсан явдал байв. Нэг хэсэг нэлээд хүчтэй яригдаж байсан ч сар шинийн баярын уур амьсгал, улстөрийн тогтвортой нөхцөл байдлаас шалтгаалаад намжчихлаа. УИХ –ын гишүүдийн бизнес бол тэр зээлтэй зээлгүй хөл дээрээ босчихсон. Гэтэл энгийн иргэд бизнесээ босгох гэж, ажлын байр нэмэгдүүлэх гэж санхүүжилтгүй улмаас зарим нь хаалгаа барьсан тохиолдол ч байна. Ингээд дээрх асуудлын хүрээнд хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.

-ЖДҮ-тэй холбоотой асуудлыг шалгуулахаар шүүхэд хандаад байгаа. Ямар учраас хандах болов?

Нийгэмд цацагдсан асуудал нь ЖДҮХС-гийн зээл. Түүнийг зарим нэг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд өөрийн талдаа шийдүүлсэн ийм зүйл. Энэ нь иргэдэд таалагдаагүй. Үндсэндээ баялгийн тэгш хуваарилалт алдагдсан. Нэг хэсэг нь хэт баян, нөгөө хэсэг нь хэт ядуу болчихсон. ЖДҮ-гийн асуудал хөндөгдөөд эхлэхээр бид хэт их улстөржүүлсэн. Ингэснээрээ яг цаад учир шалтгаан, бодит асуудлыг хөндөлгүй орхисон. Ямар аж ахуй нэгж хохиров, хэн гэж албан тушаалтан буруу шийдвэр гаргав. Үүнийг хариуцлагыг хэн хүлээх вэ гэх зэрэг чухал асуултууд улстөржилтийн цаана хоцорсон. Үүнийг хуульчид бид мэргэжлийн арга, ажиллагаа, ур чадвар, хуулийн гаргалгааны хувьд судалж байна. Миний хувьд одоогоос таван жилийн өмнө ер нь нийтийн мөнгийг хөнгөлөлттэй хэлбэрээр аж ахуй нэгжүүдэд их хэмжээгээр олгосны дараа түүний эргэн төлөлттэй холбоотой эрсдлийн судалгаа хийдэг байсан. Тухайн үед Сангийн яам, болон зарим арилжааны банкуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, эрсдэлийн үнэлгээ гаргаж өгдөг байсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт нийтийн эрх ашгийн төлөө төрийн бус байгууллагууд шүүхэд хандаж болно гэж заасан байдаг. Энэ эрхийн дагуу бид шүүхэд хандсан юм.

-Таван жилийн өмнө энэ сангаас олгогдсон зээлийн эргэн төлөлтөд анхаарч ажилладаг байсан гэлээ. Тухайн үед ер нь эргэн төлөлт, олголт нь хэр шударга, сайн байсан бэ?

Таван жилийн өмнө манай хуулийн фирм ЖДҮХС-тай гэрээ байгуулаад найдваргүй зээл буюу хугацаа хэтэрсэн зээлийг эргэн төлөлтийг харилцдаг байсан юм. Мөн Сангийн яамтай хамтраад улсын төсвөөс олгосон 250 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хариуцаж байлаа. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгө хариуцлагатай удирддаг, зарцуулагддаг эсэх, хэрхэн эргэн төлөгддөг, энэ хүрээнд ямар эрсдэл учирдаг тухай судалдаг, зөвлөдөг байсан. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулахад ЖДҮ-гийн зээлийн эргэн төлөлт 2013 онд 1,2 тэрбум төгрөгийн хугацаа хэтрэлттэй байсан бол өнөөдөр 52 тэрбум болж 43 дахин их эрсдэл бий болчихсон байна. Тухайн үед бид ийм эрсдэл гарч байна шүү, эргэн төлөлт хангалтгүй байна шүү гэх зэргээр эрсдэлийг нь тооцож, албан бичгээр зөвлөмж, сануулга хүргүүлж байсан. Гэвч төрийн байгууллага энэ алдаагаа засаагүй, тоохгүй байна гэсэн үг.

-Энэ алдаа явсаар байгаад өнөөдрийн зэрэгт хүрсэн. Тэгэхээр ийм төрлийн алдаа гаргасан эрх мэдэлтэн, этгээдүүдэд хариуцлага тооцох боломж бий юу?

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл боломжтой гэдгийг Ерөнхий прокурорын мэдэгдэл баталж байна. Гэтэл УИХ өөрөө хууль тогтоох байгууллага байж, хууль зөрчсөн этгээдүүдийгээ хамгаалаад хоцорлоо. Тэгвэл одоо яах вэ гэж... Өөр бас нэг хариуцлага хүлээлгэж болно. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т зааснаар хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаар тухайн шийдвэрээс үүдсэн хохирлыг төлүүлэх боломж байна. Бид эрүүгийн хуулиар яваад амжилт олохгүй байна. Тэгвэл одоо санхүүгийн хариуцлага хүлээлгэх боломжийг ашиглах хэрэгтэй. Тухайлбал ХХААХҮ-ийн сайдын хууль бус шийдвэрээс үүдсэн хохирлыг тухайн этгээдийн хувийн хөрөнгөөр төлүүлж санхүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Эрх зүйн орчин Захиргааны ерөнхий хуульд бүрэн байгаа. Энэ бол хариуцлагын хамгийн үр дүнтэй нэг хэлбэр.

-ЖДҮ-гээс зээл авсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналтай зэрэгцэн намын дарга нь зээлээ төл гэдэг шаардлага тавьсан. Шалгуулахаасаа айсан гишүүд уралдаад л зээлээ төлсөн. Аж ахуй нэгжүүдийн зээлийн эргэн төлөлт ямар байдаг юм бол?

134 аж ахуй нэгж зээлээ эргэн төлөөгүй. Өндөр дээд албан тушаалтнууд төлчихсөн байж болно. Гэтэл А/88 тушаалын дагуу зээл авсан аж ахуй нэгжүүд гурван хувийн хүүтэй зээлээ таван жилийн дараа л эргэн төлнө гэсэн. Хугацаанаасаа өмнө төлөх боломжгүй, сонирхолгүй аж ахуй нэгжүүд байгаа. Иргэд болон улс төрчид ЖДҮ-гийн зээлийг хууль бус гээд ярьдаг. Яг хуулийн дагуу юу үгүй юу гэдгийг шүүх л тогтооно. Хэрэв ээ хууль бус байх юм бол түүнийг шүүхээр таслан зогсоогоод хугацаанаас нь өмнө төлүүлэх боломж бүрдэнэ. Бид шийдвэр гаргасан албан тушаалтантай хариуцлага тооцох тухай л ярьж байгаа болохоос биш аж ахуй нэгжүүдийг хаана, зогсооно гэсэн зүйл ярьж болохгүй. Аж ахуй нэгжид буруу байхгүй. Үнэхээр хууль бус гэдэг нь шүүхийн байгууллагаар нотлогдвол асуудлыг өөр өнцгөөс ярьж болно.

-Таван жилийн өмнө танайхыг хамтран ажиллаж байхад ЖДҮХС-гийн зээл яг эзэндээ хүрч чаддаг байсан уу. Одоо бол эрх мэдэлтнүүдэд оччихсон, гишүүдийн өрхийн цайны мөнгө болчихоод байна шүү дээ?

Нэг тушаалаар 134 аж ахуй нэгжид олгосон энэ тохиолдол ил болсон байгаа оносон үйлдэл. Өмнө нь ч эрх мэдэлтнүүд энэ сангаас зээл авчихаад буцаан төлөлт хийдэггүй байсан тохиолдол байсан. Өмнө нь хууль бус зээл олгодог, зээлийн эргэн төлөлт удааширдаг, нотлох баримтууд алга болдог, устгадаг, хэн нэгэн нөлөөлж хаадаг гэх мэт зүйл олноороо гарч байсан. Бид үүнийгээ л яриад байна. Одоо харин ил болж, хүмүүс анхаарч сонирхож байна. Зарим тохиолдолд төр өөрөө ЖДҮ-тэй холбоотой хууль бус үйлдлийн нотлох баримтыг устгасан явдал ч гарч байсан. Тухайлбал ЖДҮХС-гийн зээлийг Сангийн яам, Хөдөө аж ахуйн яам, арилжааны банк, тусгай сангийн газар гээд хэдэн үе шатаар олгож байсан. Тэр болгонд орон тоо, боловсон хүчин нь солигдож, нэг нь халагдахдаа чухал баримт бичгийг аваад явах гэх зэргээр төр өөрөө энэ сангийн үйл ажиллагааг ойлгомжгүй, замбараагүй болгосон. Үүний хамгийн том баримт бол 1,2 тэрбумын найдваргүй авлага 52 тэрбум болтлоо өссөнөөс шууд харагдаж байгаа юм. Үүнд эрх бүхий албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэр нөлөөлсөн байж болзошгүй.

-Салбар яамныхан нь ЖДҮ-гийн зээл 98 хувийн эргэн төлөлттэй, ашигтай зээл гэж байсан. Гэтэл та 52 тэрбум төгрөгийн эрсдэлтэй байна гэж ярилаа...

Нийтдээ 900 орчим тэрбум төгрөгийн зээл олгогдсон сан. Энэ их мөнгөний хажууд 52 тэрбум бол өчүүхэн бага тоо. Гэхдээ 52 цэцэрлэг барих хөрөнгө. Зээлийн эргэн төлөлт өндөр байгаа нь сангийн гавьяа биш. Одоо сан өөрөө зээл олгож байгаа. Өмнө нь банк олгодог байсан. Банк өөрөө эрсдэлд орохгүйн тулд эргэн төлөлтөө тогтмол авч чаддаг байсан. Банкаар олгож байсан зээлийг сангаар олгох Засгийн газрын түр журам хэрэгжиж эхэлснээр энэ хууль бус үйл ажиллагаа эхэлсэн.

-Өмнө нь арилжааны банкаар дамжин олгодог байсныг Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын Засгийн газар сан руу шилжүүлсэн нь буруу байж ээ... Тэгвэл өмнөх Ерөнхий сайд болон ХХААХҮ-ийн сайдтай бас хариуцлагын асуудал ярих хэрэгтэй гэсэн үг үү?

Хэн нэгнийг буруутгах нь өрөөсгөл байх. Мэргэжлийн Засгийн газрын үед 2017 онд ЖДҮ-гийн зээлийн сангаар олгоно гэсэн түр журам баталсан. Банкаар олгож байсан мөнгийг сангаар олгоно гэдэг бол шууд албан тушаалтны хяналт, үзэмжээр шууд шийдэх боломж бүрдсэн гэсэн үг. Тийм ч учраас албан тушаалтнууд тухайн үеийн ХХААХҮ-н сайд руу зээл олгохыг дэмжихийг хүссэн албан бичиг явуулж байсан. Б.Батзориг сайд ирсэн төслүүдээс эдийн засгийн үр өгөөжийг харгалзалгүйгээр өөрийн үзэмжээрээ хандаж, эрх мэдэлтнүүдэд зээл олгосон болохыг бид бэлхнээ харж байна. Тэр бүү хэл зээл өгөхгүй гэж хасчихаад дараа нь шууд олгочихсон тохиолдол ч байгаа. Бидний яриад байгаа албан тушаалын нөлөөлөл гэдэг чинь энэ.

-Тодруулбал...?

Тухайлбал Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 онд гаргасан А-21, А-94, А-125, А-126 тоот тушаалаар батлагдсан санхүүжилт нь хүлээгдэж байгаа төслүүдийг  хасах, хүчингүй болгох зэрэг шийдвэр гарсан. Гэтэл ЖДҮ-гийн зээлийн сангийн журамдаа өөрчлөлт оруулаад нөгөө санхүүжилтгүй, дутуу олгосон гээд хассан компаниудаасаа эрх мэдэл, танил талаа ашиглан дахиад зээл олгочихсон байна. Тухайлбал “Редстар клуб” ХХК-ийг А-29 тоот тушаалаар зээл олгохоос татгалзсан  байдаг. Гэтэл үүнийг дараагийн А/88 тушаалаар 134 аж ахуй нэгж дотор багтаагаад зээл олгочихсон байдаг. Мөн ХХААХҮ-н сайдын 2018 оны А/29 тушаалаар өөрийн хамаарал бүхий “Наму Дэвжих” ХХК-д олгох зээлийн хэмжээг 200 сая болгон өөрчилсөн байдаг бөгөөд бидний мэдэх А/88 тушаалаар дээрх компанидаа мөн зээл олгосон зэрэг шинэ баримтууд ил болоод байна. Бид үүнийг улам нухацтай судалж, шинэ баримт бүхнийг нийтэд ил тод мэдээлнэ.

З.Батхуяг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05 Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 2026-06-05 Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 2026-06-05 Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 2026-06-05 Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 2026-06-05
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top