Америкийн молекулын биологичид 2020 оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн CRISPR/Cas гэдэг ген засварлах технологийг шинэчлэн сайжруулжээ. Уг технологи нь тусгай РНХ-гийн дарааллын тусламжтайгаар Дауны хам шинжтэй хүмүүсийн 21 дэх хромосомын илүүдэл хуулбарыг идэвхгүй болгодог байна.
Эсүүд дээр хийсэн энэхүү технологийн туршилтын үр дүнгийн талаарх өгүүлэл PNAS (Proceedings of the National Academy of Sciences) хэмээх шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлд нийтлэгджээ.
“Онолын хувьд эмэгтэйчүүдийн эсэд Х-хромосомын хоёр дахь хуулбарын үйл ажиллагааг дарангуйлдаг тусгай РНХ молекулыг кодолдог XIST хэсгийг 21 дэх хромосомын гурав дахь хуулбарт суулгаваас Дауны хам шинжийг дарах боломжтой. Бид энэхүү ажиллагааг хэрэгжүүлэх боломжийг олгодог CRISPR/Cas ген засварлагчийн дахин тохируулан засварласан хувилбарыг боловсруулсан. Ингэснээр Дауны хам шинжийг эмчлэх анхны эмчилгээг боловсруулах замыг нээж байна” хэмээн судлаачид бичсэн байна.
Эх сурвалж: TASS


