Монголын улс төрийн "отгон" намуудын нэг Гэр Хороолол Хөгжлийн Намын Бага хурал өнөөдөр хуралдаж, III Их хурлаа зарлажээ.
ГХХН-ын дүрмийн 6.23.2-т зааснаар намын ээлжит болон ээлжит бус Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргах ёстой.
Мөн намын Их хурлын тов, төлөөлөгчдийн тоог Бага хурлаар тогтооно гэсний дагуу III их хурлыг 2025 оны 12 сарын 28-нд хуралдуулахаар шийдвэрлэжээ.



