x

Д.Алтангэрэл: Шатахууны талаар баримтлах бодлогод нөөцийн стандарттай болох нь чухал

Д.Алтангэрэл: Шатахууны талаар баримтлах бодлогод нэн тэргүүнд нөөцийн стандарттай болох нь чухал

Манай улсад намраас эхэлсэн шатахууны хомсдол шинэ он гарах хүртэлх хугацаанд үргэлжиллээ. Шатахуун бол энгийн бараа биш, улс орны эдийн засгийн цусны эргэлт. Гэтэл Монголд сүүлийн 17 жилд хомсдол, тасалдал олон удаа давтагдсан. Энэ хомсдол ихтэй байгаагийн шалтгаан, түүнийг шийдвэрлэх арга замыг хэрхэн харж буй талаар Электроникийн инженер, эрх зүйч, судлаач Д.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Манай улсад оны өмнө шатахууны хомсдол бий боллоо. Ер нь яагаад ийм ойр ойрхон хомсдоод байгаа суурь шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Шатахууны хомдсол, хямралтай бид ганцхан энэ жил нүүр тулсан гэхээс илүү дэлхийг хамарсан эдийн засгийн хямралаас хойш нийт найман удаа энэхүү хямралд өртжээ. Олон нийтэд мэдээлэгдсэн хэлбэрээр хомсдол үүссэн он цагийн дарааллыг тоймлон харвал 2008 оноос бензин, түлшний нөөцийн хомсдол үүсч, парламентын түвшинд хүртэл яригдаж байсан байна.

Тухайлбал, 2011 онд АИ-92, дизель дутагдсан, 2018 онд амралтын өдрүүдэд АИ-92 олгохгүй болсон, 2021 оны есдүгээр сарын 20-ноос урт дараалал, түгээлт буурсантай холбоотойгоор хомсдол бий болсон. Харин 2022 онд дизель түлш уурхай, тээвэр дээр хүчтэй мэдрэгдсэн. 2023 онд нэг сарын турш хүндрэл бий болсон нь гадаад талын шийдвэрээс шалтгаалсан тасалдалтай холбоотой. 2024 онд нийслэлд АИ-92 тасарсан нь АИ-95 руу шилжиж байсантай холбоотой. Харин 2025 онд зарим шатахуун түгээх станц дээр АИ-92 дуусч, богино хугацаанд өөр эх үүсвэрээс импорт хийж “гал унтраах” маягаар аргалж байна.

Өөрөөр хэлбэл 2008, 2011, 2018, 2021, 2022, 2023, 2024, 2025 онд тасалдал бараг тогтмол давтагдсан гэсэн үг. Дээр дурдсан он дараалсан шатахууны хямралыг харвал суурь эмзэг байдал, ложистик ба түгээлтийн нарийн хоолой, сандрал айдас байсан гэж дүгнэж болох юм. Шатахуун түгээх станцууд тогтмол татан авалт хийсэн ч “Иргэд банкаа дүүргээд байгаа тул хомсдол үүсээд байна” хэмээн оны өмнө АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нь хэлж байсан нь егөөдөл гэмээр. Хомсдол ихэнхдээ нэг шалтгаанаар биш, олон шалтгааны улмаас давхцаж үүсдэг.

-Тэгвэл энэхүү олон шалтгааныг дурдаж өгөөч. Энэ олон шалтгааныг бууруулах бодитой боломж судлаач хүний нүдээр харахад бидэнд бий гэж та үзэж байна уу?

-Гол шалтгаануудыг авч үзвэл нэгдүгээрт импортын хэт өндөр хамаарал буюу Монгол Улс шатахуунаа импортоор бүрэн хангадаг явдал болж байна. Нийлүүлэлтийн ихэнх нь нэг чиглэлд төвлөрсөн тул жижиг савлагаа ч шууд хомсдол үүсгэж байгаа юм.

Хоёрдугаарт, нийлүүлэгч талын дотоод хүчин зүйл буюу үйлдвэрийн засвар, саатал, экспортын бодлогын өөрчлөлт, бодлогоор экспортын хязгаарлалт, түр хориг тавих зэрэг нь тухайн орноос шатахуун худалдан авч буй бүс нутгийн зах зээлийг шууд эрсдэлд оруулж байгаа явдал болж байна. Цаашлаад геополитикийн хүчин зүйлс ч бага багаар нөлөөлж буйг дурдахгүй байхын аргагүй.

Гуравдугаарт, ложистик ба түгээлтийн “нарийн хоолой” буюу вагон, цистерн хүрэлцээ муу байгаагаас хомсдолыг богино хугацаанд шийдвэрлэх боломжийг хумьж байна. Ирсэн цистернийг хил дээр буулгах, агуулах ШТС түгээлт хийх явцад удаашрал үүсэхэд улс түлшгүй болоогүй ч ШТС дээр түлшгүй болж харагддаг.

Дөрөвдүгээрт, агуулах, нөөц хадгалах багтаамж сул байдал мөн нөөцийн хомсдолыг нэмэгдүүлэх хүчин зүйл мөн. Шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй компани олон ч нөөцлөх сав, агуулахын хүчин чадал хүрэхгүй байвал зах зээл савлаж, тогтворгүй байдал үүсэх нь зах зээлийн хууль төдийгүй энэ төрлийн савлагааны хажуугаар айдаст хөтлөгдсөн иргэдийн эрэлт нэмэгдсэнээр хомсдол хурцадмал байдалд шилжсээр байна.

-Яг одоогийн байдлаар бол тогтвортой түгээлт хийгдэж байх шиг байна, тийм үү?

-Он гарах үед харьцангуй тогтвортой болсон мэт боловч шатахууны хомсдол дуусаагүй байна. Энэ сарын 3-ны өдөр АНУ-ын зэвсэгт хүчин Венесуэл улс руу довтолж, ерөнхийлөгч Мадурог баривчилсны дараагаар газрын тосны нөөцийг хяналтандаа авсанаа мэдэгдсэн байдал нь энэ салбарын хувьд энэ жилжингээ тодорхой нөлөө үзүүлэх болов уу гэдэг таамаг бас байна.

-Эдгээр эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын хажуугаар манай улсад ямар шийдэл байж болох вэ?

-Нэн тэргүүнд манай улс шатахууны талаар баримтлах бодлогод нөөцийн стандарттай болох нь чухал. Харьцангуй хумигдмал байгаа шатахуун худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй импортлогч компаниуд буюу ШТС бүр тодорхой хоногийн доод нөөц барихыг эрх зүйн орчны өөрчлөлтөөр, стандарт шаардлага болгон хуульчлах шаардлагатай байна. Энэхүү зохицуулалт нэвтэрснээр нөөц нь тухайн стандарт хоногоос доош орвол автоматаар сэрэмжлүүлэх, нөөцийн нэгдсэн мэдээллийн санг хянах боломжтой болох юм.

Дагаад үүний араас импортын эргэлтийн санхүүжилтийн шугамыг шинэчлэх ажлыг үе шаттай хийх шаардлагатай. Ингэснээр иргэдийн айдсын мэдрэмж буурч, хэзээ ирэх вэ гэх асуултын давтамж буурах ач холбогдолтой. Шийдлийн хувьд урт хугацааны баталгаат гэрээ байгуулж, “take or pay” эсвэл “dhip or pay” гэх олон улсын гэрээний төлбөрийн механизмыг ашиглан нийлүүлэлтийн тогтвортой байдлыг бодлогын түвшинд барих нь чухал байгаа юм. Сүүлийн дугаарт тухайн улсын стратегийн нөөцийн ойлголт яригдана. Улс нь өөрөө тодорхой хоногийн хэрэглээг даахуйц “хөдөлдөггүй нөөц”-тэй болох нэн тэргүүний хэрэгцээ байна.

-Таны хэлсэн шийдлүүдийг үе үеийн сайд нар нь цаг тухай бүрдээ хэрэгжүүлээд явсан бол өнөөдрийн энэ түвшинд хүрэхгүй байх байсан уу?

-Өнгөрсөн жилүүдэд үүссэн бодитой хомсдолд эдгээр шийдлүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлсэн бол одоогийн хомсдолт ч тодорхой түвшинд зохицуулах боломжтой байсан. Мэдээж энэ бүхнээс хамгийн боломжтой. Богино хугацаанд хэрэгжүүлэх бодитой шийдэл бол өрсөлдөөний орчныг либералчилж, тусгай зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулж, эрэлт нийлүүлэлтийг зах зээлийн зарчмаар чөлөөлөх явдал гэдгийг мартаж болохгүй.

-Энэ жил газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл бараг бүрэн дуусахаар төлөвлөөд байна гэж эрх баригчид хэлж байгаа. Энэ төсөл ойрын хугацаанд бүрэн хэрэгжих болов уу. Засгийн газар бодлогын түвшинд хэрхэн ажиллавал оновчтой вэ?

-Дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрээ бүрэн ажиллуулах (oil re­finery production) гэдэг нь урт хугацаанд хэрэгжих боломжтой тул нэн тэргүүнд дээрх богино хугацааны аргуудыг хэрэгжүүлж, энэ оны нэгдүгээр сарын дундуур үүсч болзошгүй шатахууны хомсдолыг бодитой нүүрлэхээс өмнө арга хэмжээг бид авах шаардлагатай. Цаашлаад дотоодын газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон ч импортын гэрээний сахилга батаа алдахгүй байж, тухайн хугацаанд дэд бүтэц буюу зам, цахилгаан, дамжуулах шугамын асуудлыг системтэйгээр угсрах бодитой алхмыг хийж хэрэгжүүлэх нь бидний хамгийн зөв арга шийдэл гэж болно.

Хүнд тээвэрт төмөр зам болон логистикийг бүсчилж оновчилсноор шатахууны тасалдал үүссэн ч эдийн засгийн тогтворгүй байдал шууд үүсэхгүй байх боломжтой. Хэрвээ бид дараагийн хоёр жилд нөөцийн бодлого, стандартаа баталгаажуулж, логистикийн нарийн хоолойг арилгаж, эх үүсвэрээ төрөлжүүлэн дотоод боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал цаашид хайгуул, олборлолт тэлнэ. Түүнчлэн бүсчилсэн агуулах төвүүд байгуулж чадвал шатахууны хомсдол нь эдийн засгийг хямраах давлагаа бус бууруулах бүрэн боломж бий.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ 1 цаг 8 мин Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна 1 цаг 15 мин Дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийнэ 1 цаг 22 мин Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 1 цаг 27 мин А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бол сонсогдсон, хүүхэд хариу үзүүлээгүй 1 цаг 33 мин Ц.Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай 1 цаг 40 мин Монгол үндэстнээ авран хамгаалъя 2 цаг 3 мин Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Чагнаадорж хоёр... 2 цаг 21 мин Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ 2 цаг 51 мин Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 20 цаг 3 мин 129 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна 20 цаг 13 мин УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн засгийн орчны талаар санал солилцлоо 20 цаг 14 мин Улаанбаатар хот ЕСБХБ-ны "Ногоон хотуудын хөтөлбөр"-ийн нөлөөллийн судалгаанд оролцоно 20 цаг 15 мин Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2026 онд Улаанбаатар хотноо болно 20 цаг 16 мин УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй болголоо 21 цаг 40 мин С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд байхгүй жишиг 22 цаг 5 мин “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчиллөө 22 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 22 цаг 25 мин Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван медаль хүртлээ 22 цаг 25 мин Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна 22 цаг 25 мин
iИх уншсан
Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ... А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учра... Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ Нью-Йоркчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг 50 доллароор а... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Эрчим хүчний бодлогын зөвлөл хуралдаж, шилжилтийн стратегийн... "Улаанбаатар марафон 2026"-тай холбоотойгоор нийтийн тээврий... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх
Top