x

Ж.Галбадрах: Улстөржилтөөс үүдэн парламент, гүйцэтгэх засаглал дээр хугацаа алдсан

"Ж.Галбадрах: Улстөржилтөөс үүдэн парламент, гүйцэтгэх засаглал дээр нэлээд хугацаа алдсан"

Улсын Их хурлын гишүүн Ж.Галбадрахтай ярилцлаа.

-Танд шинэ оны мэнд хүргэе?

-Баярлалаа, танай сонины нийт уншигчдад ч гэсэн шинэ оны баярын мэндийг хүргэе.

-Намрын чуулган оны өмнөхөн хаалтаа хийсэн. Таны хувьд өнгөрсөн онд парламент хэр ажилласан гэж дүгнэх вэ?

-Ноднин намар улс төр нэлээд халаад, нам маань талцаад ирэхээр бидэнд бас хүндрэлтэй асуудлууд үүссэн. Ялангуяа шинэ гишүүдийн хувьд ямар байр суурьтай байх, яах вэ гээд олон үйл явдал өрнөсөн. Миний хувьд засаг тогтвортой байх ёстой. Засаг өөрчлөгдсөнөөр дорвитой өөрчлөлт гарахгүй гэдэг талдаа байсан. Ингэж улстөржилт ихсээд эхлэхээр ажил цалгардсан. Төсөв маань жинхэнэ хэлэлцүүлэг маягаараа яваад, хүмүүс санаа бодлоо эрх чөлөөтэй илэрхийлээд, зарчмын зөрүүтэй саналууд гаргаад явах байсан ч чуулган хуралдаж чадахгүй байдалд орсон шүү дээ. Тийм болохоор парламент маань үүн дээр нэлээд цаг алдсан болов уу. Ер нь ганц парламент ч гэлтгүй гүйцэтгэх засаглал, яамд дээр ч хугацаа алдсан.

-Бараг л хаа хаанаа хүлээлтийн горимд орчихсон л доо...?

-Тийм, хүмүүс ч гэсэн хэн нь яаж солигдох юм бол гэсэн хүлээлтэд орчихдог юм байна.

-Тэгвэл таны хувьд 2025 онд ямар гол ажлыг амжуулав?

-Энэ оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Би өөрөө багш хүн. Боловсролын салбарт төр, хувийн хэвшилгүй ажиллаж үзсэн. Төрийн сургуулиуд дээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан учраас нөхцөл байдлыг нь нэлээд сайн мэднэ. Тийм болохоор энэ бүхнээ яамдад ойлгуулах, төсөвт суулгуулах дээр зорилт тавьж ажилласан. Сангийн яаман дээр албан ёсоор гурван удаа, Б.Жавхлан сайдыг байлцуулж хүртэл очиж уулзаж, яагаад 108 сургууль, 95 цэцэрлэг барих шаардлагатай байгаа юм гэдгээ сайн тайлбарласан. Эдгээрийг барихгүй байснаар суралцагч хүүхдүүдийн болон багш ажилчдын эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг ч сайн хэлсэн. Мөн Н.Учрал даргыг Эдийн засаг хөгжлийн сайд байхад нь яаман дээр нь хоёр удаа очиж уулзсан. Би өөрөө энэ асуудлаараа танилцуулга бэлдчихсэн юм. Түүнийгээ бариад л очиж танилцуулж, таван жилийн төлөвлөгөөнд хүртэл оруулсан. Ингэж явахад хүмүүс бид энэ салбараа мэдэхгүй байгаа юм байна. Таны ярьж байгаа үнэхээр зөв зүйтэй байна гэж хүлээж авсан.

Ер нь би чинь хоёр Ерөнхий сайд дамжуулан энэ ажлаа танилцуулсан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа дэмжиж, 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан бол Г.Занданшатар Ерөнхий сайд маань хүний хөгжлийн асуудал манай Засгийн газрын мега төсөл байна, тиймээс үргэлжлүүлэн дэмжээд явъя гэсэн. Мөн төсвийн хэлэлцүүлгийн үеэр орж нэлээд ярьсан. Төсөв анх орж ирэхдээ хөрөнгө оруулалт маш бага тавьсан байсан. Гэхдээ Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авч энэ бүхнийг хийе гэж оруулж ирээд 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт орсон.

-Сургууль, цэцэрлэгийн барилга барих хөрөнгө оруулалт нь л 1.1 их наяд төгрөг гэсэн үг үү?

-Тийм, сургууль цэцэрлэгийн барилга, дээрээс нь спорт заал, дотуур байр гээд боловсролтой холбоотой барилгуудын хөрөнгө оруулалт. Мэдээж Их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллага ч орж байгаа. Харин энэ бүхэн бол үргэлжлэх төсөл хөтөлбөр биш, шинэ төсөл хөтөлбөр гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Төсөв хэлэлцэх үеэр хэмнэлт энэ тэр хийгээд сургууль, цэцэрлэгтээ анхааръя гэдэг асуудал яригдсан. Надтай энэ асуудлаар орж ирж зөвлөлдсөн гишүүд ч нэлээд байсан.

-Таны энэ яриад байгаа асуудалд тойргоос сонгогдсон гишүүд нэлээд дэмжиж оролцсон болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Би 108 сургууль гээд гаргаж ирэхдээ 84 нь Улаанбаатарт, 24 нь орон нутагт байхаар тусгасан. Манай улсад байгаа сургуулийн барилгын норм стандартаараа үзвэл нэг ангид байх хүүхдийн тоо 30 хүртэл гэж байгаа. Үүнийг нь бүр 40 дотроо байя, харин үүнээс хэтэрч болохгүй гэж үзээд явахад ийм тоо гарч байгаа юм. Яг хаана барих вэ гэдгээ гаргаж ирэхдээ хүүхдийн тоо нь ихэдчихээд байгаа сургуулиудыг авч үзсэн. Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт 30 болон 69 дүгээр сургууль байна. Энэ хоёр сургууль ойролцоо, хоёулаа хүүхэд нь хэтэрчихсэн. Тиймээс энэ хоёртой ойролцоо дахиад нэг сургууль барьчих юм бол ачаалал нь хуваагдаад хэвийн болох юм байна гэж л гаргасан. Цэцэрлэг ч гэсэн мөн адилхан.

-Хүүхдүүдийн тоог багасгаад стандарт түвшинд нь барьвал боловсролын чанар нэмэгдэж, багш, ажилчдын ачаалал буурна гэж үзэж байгаа юм уу?

-Яг тийм, хамгийн суурь нөхцөл нь л энэ шүү дээ. Стандартын дагуу баригдсан барилгатай, хүүхдүүдийн тоо нь нормынхоо дагуу байх ёстой. Энэ нь боловсролын салбарт тулгамдаад байгаа хамгийн үндсэн суурь асуудал болчихоод байна. Хувийн сургуулиудын хувьд хүүхдүүд нь нэмэгдээд байвал өргөтгөлөө бариад л асуудлаа шийдчихнэ. Гэтэл төр бол улсын сургуулиудын үүсгэн байгуулагч. Тийм учраас хүүхдийн тоо нэмэгдээд, чанартай боловсрол авах нөхцөл бүрдэхгүй байгааг нүдээрээ харж, чихээрээ сонсоод байгаа хэрнээ ямар ч үйлдэл хийхгүй яваад байгаа нь өөрөө гэмт хэрэг. Тиймээс одоо үүнийгээ больё, юун түрүүнд анхаарах ёстой гээд л яваад байгаа юм.

-Боловсролын салбар 2025 онд нэлээд шуугиантай байлаа. Багш нар цалингаа нэмэгдүүлэхийн тулд ажил хаясан. Эргээд Засгийн газраас цалинг нь нэмнэ гэж амласан. Гэтэл үр дүнгийн урамшууллыг нь бүгдийг хасчихсан гэдэг гомдол одоо ид гарч байна. Үүн дээр та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлаас гадна нэг том зүйл нь багшийн дутагдал. Манай улс 4200 багшийн дутагдалтай гэдгээ зарласан. Харин 2025 онд энэ тоо 3800 болсон гэсэн ч албан ёсоор зарлаагүй л байна. Гэтэл бид чинь одоо шинээр сургуулиуд барих гээд байгаа. Энэ шинэ сургуулиудыг бүгдийг нь барьвал 14900 багш дутна. Ингээд нэмэхээр 19 мянган багшийг бэлдэх шаардлага зайлшгүй үүсч байгаа юм. Тэгвэл яагаад багш ингэж дутагдаад байгаа юм гэхээр нэгдүгээрт, багшийн ажил их хүнд. Нийт 50-60 хүүхдэд хичээл заана гэдэг асар хүнд шүү дээ. Нөгөө талаас цалин хөлс хангалтгүй байна. Тэгэхээр багшийн цалинг 2.9 сая төгрөг болгоход төсөвт эхний жилдээ 538 тэрбум төгрөгийн ачаалал үүснэ гэдэг тооцооллыг би 2024 онд хийж, Ерөнхий сайдад танилцуулж байсан. Таны асуултад хариулахад, багшийн цалингийн бүтэц их алдагдсан юм билээ. Үндсэн цалин нь бараг 50 хувьдаа хүрэхгүй шахуу байгаа юм. Харин нэмэгдлүүд маш их болчихсон. Нэмэгдэл дотор нь тэр гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг чинь нэлээд том орон зай эзэлж байгаа. Гэтэл одоо үндсэн цалинг нь нэмээд ирэхээр бүтцэд нь өөрчлөлт оруулж байгаа юм билээ. Үүнийг би зүйтэй л гэж бодож байгаа. Яг нарийн зүйлийг нь Боловсролын яамнаас асуух нь зөв байх.

-Энэ оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан гэдгийг та сая хэллээ. Ер нь манай улс ямар нэг зүйлийг дэмжих жил гээд зарлаад л байдаг. Гэхдээ яг ямар бодит үр дүн гарав гэдэг нь эргэлзээтэй байдаг гэж боддог. Тэгвэл боловсролын салбарт ер нь ямар өөрчлөлтүүд, үр дүн гарна гэж үзэж байна вэ?

-Сүүлийн 30 жил дотор анх удаа боловсролыг дэмжих жил гэж зарлаж байгаа юм. Ингэж зарласантай холбоотойгоор Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үед бэлтгэл хангах ажлын хэсгийг яаман дээр байгуулсан. Миний хувьд дэд ажлын хэсгийг нь ч ахалж байсан. Харамсалтай нь засаг солигдоод, хүмүүсийн албан тушаал өөрчлөгдөөд дорвитой ажил хийж чадаагүй. Ер нь бидний дараагийн нэг чухал зүйл бол хөтөлбөртөө өөрчлөлт оруулах ёстой.

Дараа нь сургуулиудын бие даасан байдлыг хангах буюу менежментийг нь сайжруулах хэрэгтэй. Захирал, удирдлагуудыг нь шууд томилдог биш, бүр бэлддэг байх нь чухал. Сургууль гэдэг зөвхөн мэдлэг олгодог газар биш. Хүмүүжлийн маш том ажил явагдах ёстой. Тиймээс хичээлээс гадуурх хөтөлбөр буюу зүрх стэгэлийн хөтөлбөр гэдгийг бид гаргаж ирэх хэрэгтэй. Энэ талын судлаачидтай хамтарч, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь чухал. Мөн багшийг ажлын байран дээр хөгжүүлэх нь чухал юм. Багшид зориулсан хиймэл оюуны туслах оруулж ирж, шинэ технологиудыг нэвтрүүлж, цахим сургалтуудыг нэлээд явуулах шаардлагатай. Энэ мэтчилэн шат дараалсан зүйлүүдийг системтэйгээр хийе гэдэг зүйл рүү орсон.

Энэ сарын 1-нээс эхлэн Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны ажлын хэсгийг УИХ-аас гаргасан. Энэ ажлын хэсгийг би ахална. Саяны ярьсан зүйлүүд дээр мэргэжлийн хүмүүсийг энэ ажлын хэсэгтээ нэлээд оруулж ирж байгаа. Нөгөө талаас МАН маань засаг барьж байгаа намын хувьд намынхаа Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдээсээ оролцуулсан яг ийм адилхан нэртэй бодлогын хороо байгуулсан. Үүнийг нь ч миний бие ахалж байгаа. Ингээд бодлогын хороогоо ажлын хэсэгтэйгээ сайн хамтруулаад энэ жил яам, Ерөнхий газар гээд яг гүйцэтгэж байгаа хүмүүстэйгээ хамтран бодит үр дүн гаргах талаас нь ажиллана.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.109)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 01 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 1 цаг 27 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 19 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top