x

П.Ганзориг: Аж ахуйн нэгжийн татварын дарамтыг бууруулах асуудал огт хөндөгдсөнгүй

Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзоригтой ярилцлаа.

-Оюу толгойн асуудлыг хянан шалгах түр хороог ер нь хэр ажилласан гэж дүгнэж байгаа вэ. УИХ-ын чуулганы хуралдаанаар тогтоолын төслөө батлуулчихлаа шүү дээ?

-Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш 16 жилийн турш хэрэгжээд явж байгаа. Анх 30 жилийн гэрээ байгуулсан. Энэ хооронд гэрээ байгуулагдахад л алдаа дутагдал байсан. Түүнээс хойш тодорхой өөрчлөлтүүд оруулсан ч алдаа завхрал байгаа. Бид эдгээрийг зургаан сарын турш шалгаж, нийт 90 гаруй мянган хуудас материалтай танилцаж, 12 бүлэг асуудлаар гурван өдрийн турш нээлттэй сонсголыг явуулсан. Ер нь энэ бол Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой төсөл. Тийм учраас иргэд бодит мэдээллийг энэ сонсголоор авсан байх. Харин сонсголын дараа цаашид алдаа дутагдлаа яаж засаж залруулах юм гэдэг зургаан хуудас маш дэлгэрэнгүй санал дүгнэлт гарсан

Эндээсээ бид УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан, таван асуудал тусгаж, өнөөдөр/12.26/ чуулганаар хэлэлцүүлж 80 гаруй хувийн дэмжлэгтэйгээр батлууллаа.

-Уг тогтоолд манай улсын талд ашигтай, Засгийн газрын хийх хэлэлцээрт дэмжлэг үзүүлж болохуйц ямар тодорхой заалтууд тусгасан бэ?

-Засгийн газрын хийх хэлэлцээрт угаасаа дэмжлэг үзүүлэх тогтоол гэж ойлгох хэрэгтэй. Маш том дэмжлэг болох ёстой. Тухайлбал, хөрөнгө оруулалтын гэрээ байна. Хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ анх хийгдэхдээ Үндсэн хуульд заасны дагуу баялгийн үр өгөөжийн талаас дээш хувийг ард түмэн хүртэнэ гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл энэ маань Засгийн газрын мэдээлж буйгаар одоо 37-хон хувьтай байгаа. Тиймээс үүнийг 53 хувьд хүргэ. Уг асуудлаа гурван жил тутамд УИХ дээр дүгнэж, хэлэлцүүл. Оюу толгой компанийн үйл ажиллагааны тайланд Монголын тал болон хөрөнгө оруулагч талын хүртэж байгаа өгөөжийг тодорхой ил тод тайлагнаж яв гэж байгаа юм. Тэгэхээр аль тал нь ямар хэмжээний үр өгөөж хүртэж байна гэдэг нь тодорхой харагддаг болно.

Хоёрдугаарт, хувь нийлүүлэгчдийн гэрээний асуудал байна. Анх гэрээ байгуулж байхад олон нийт хөрөнгө оруулалтын гэрээг л илүү анхаарч байсан. Гэтэл Монгол Улсын хүртэх өгөөжийг бууруулж, зардлыг нэмэгдүүлээд байгаа гол заалтууд хувь нийлүүлэгчдийн гэрээнд байгаа. Тухайлбал, зээлийн хүү байна. Тиймээс энэ хүүг бууруул. Ер нь тухайн зээлийг яг бодитоор авсан уу. Хий бичилт хийгээд явчихсан юм биш гэдгийг хянаж шалган цэгцлэх ёстой асуудал байгаа юм. Мөн менежментийн зардал гэж ойлголт байдаг. Уг нь бол аливаа төслийг зардал бага, үр ашигтай удирдсанаараа менежментийн зардал буюу урамшуулал авч байх ёстой. Харамсалтай нь Оюу толгой яг эсрэгээрээ байгаа. Их зардал гаргах тусмаа илүү урамшуулал авдаг ийм гаж тогтолцоо хийгдсэн.

Гуравдугаарт, маш олон татварыг тогтворжуулсан. Тодорхой хувиар авах ёстой байсан татварыг тэг болгосон. Эсвэл тодорхой хувьд нь барьсан. Давхар татварын асуудал байна. Энэ болгоныг засаж хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруул гэж байгаа юм. Мөн алдагдсан боломжийн өртгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд дүгнэж харах ёстой. Үүнээс гадна Оюу толгойн экспортын бүх орлогыг Монголын төв банк болон арилжааны банкуудаар дамжуул. Ингэж байж бид борлуулалтын орлого, зардал зарцуулалтыг нь хянах боломж бүрдэнэ. Дөрөвдүгээрт, сорчлон олборлуулахгүй гэсэн. Оюу толгойн төслийг мэргэжлийн геологичид сорчилж олборлоод байна гэж байгаа.

Дээрээс нь нэмэлт геологи, уул уурхайн хайгуулын судалгааг нэмэгдүүлээч ээ гэсэн заалт орсон. Ингэснээр яг ногдол ашгаа авах гэсэн чинь өртөг өндөр, зардал ихтэй хэсэг нь үлдээд Монгол Улс ногдол ашиг ч үгүй үлдэх эрсдэлтэй учраас энэ асуудлуудаа аваад яв гэж байгаа юм. Ер нь энэ тогтоолын гол онцлог нь 2026 оны намрын чуулганаар тогтоолд заасан эдгээр заалтуудыг хэлэлцээрийнхээ хугацаанд хийж шийдвэрлээд, саналаа аваад ороод ир гэсэн. Хоёрдугаарт, улирал тутамд Эдийн засгийн байнгын хороогоор явцаа танилцуулж бай гэж заасан. Тэгэхээр өмнөх тогтоолыг бодох юм бол тодорхой давтамжтайгаар байнгын хорооны түвшинд яриад явах учраас алсарч алга болно гэхээргүй болсон гэж ойлгож болно.

-Оюу толгойд төлөх өр гэж манай улсад ер нь бий юу. Учир нь сонсголын үеэр зарим гэрч манай өр төлөгдсөн, тэглэгдсэн гэдэг мэдээллийг өгч байсан шүү дээ?

-Монголын төр 34 хувийг нь эзэмшиж байгаа, энэ компани маань өөрөө зээлтэй байгаа. Тэр тусмаа асар өндөр хүүтэй зээл. Тэрний 34 хувь нь Монголын ард түмэн, монголчуудын хүртэх ногдол ашгаас хасагдаад явж байгаа. Хамгийн түрүүнд зээл, зээлийн хүүгээ төлнө. Тэгж байж ногдол ашгаа хүртэнэ.

-Онтрэ компанийн лицензтэй холбоотой асуудлыг тогтоолд тусгасан уу?

-Тусгаж өгсөн. Онтрэгийн хоёр лиценз дээр Ашигт малтмалын тухай болон холбогдох хуулиудыг зөрчсөн асуудал байвал харж дүгнэ. Хоёрдугаарт, энэ бол стратегийн орд. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасны дагуу нийт үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэн хүртэж байх байдлаар хувь хэмжээгээ тогтоох, ямар байдлаар ажиллах саналаа боловсруулж орж ир гэж үүрэгжүүлсэн. Ийм тодорхой заалтуудыг тогтоолд оруулсан учраас Засгийн газар үүнийг аваад ажиллаад явахад бодитой үр дүн гарах бүрэн боломжтой гэж харж байгаа.

-Таны хувьд ХҮН намын Зөвлөлийн дарга. Мөн танай нам засагт хамтарч байгаагийн хувьд улирч байгаа 2025 оныг улс төр, нийгэм, эдийн засгийнх нь хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-УИХ-ын хувьд нэлээд хүлээлт байсан. Тухайлбал, эдийн засгийг эрүүлжүүлэх, төсөв санхүүг цэгцтэй болгох, томоохон бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх гээд хүлээлт байсан ч улс төрийн нөхцөл байдлаасаа болоод томоохон гол хуулиуд, шийдлүүдээ гаргаж чадаагүй байдал бий. Тийм учраас яг хангалттай хэмжээнд Их хурал ажиллаж чадаагүй гэж би харж байгаа. Харин Оюу толгойн сонсголыг би тодотгож хэлмээр байна. Энэ бол маш үр дүнтэй ажил болсон.

Мэдээж ХҮН нам Засгийн газарт хамтраад ажиллаж байгаагийн хувьд 2026 оны төсөвт боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, багш, ажилтнуудын цалинг нэмэгдүүлсэн. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлсэн гээд ер нь хүн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт харьцангуй сайн хийгдсэн төсөв боллоо. Харин гагцхүү аж ахуйн нэгжийн татварын дарамт буурах асуудал огт хөндөгдсөнгүй. НӨАТ дээр л жаахан өөрчлөлт хийгдсэн. Саяхан Засгийн газар Татварын багц хуулийг өргөн барьж, үүнийг дэмжье гэж байгаа. Гэхдээ агуулгын хувьд яг бүрэн гүйцэт бидний боловсруулсан саналууд ороогүй байна лээ. Миний хувьд Татварын багц хуулийн Ажлын хэсэгт ажиллаж, тодорхой саналуудаа боловсруулж өгсөн.

Ер нь энэ улс орны эдийн засгийн авч явах гол хөдөлгөгч хүч нь хувийн хэвшил. Ажлын байр бий болгож, татвар бүрдүүлж, экспортын үйлдвэрүүд бүтээж байгаа. Тийм учраас хувийн хэвшлээ дэмжиж байж эдийн засаг маань эрүүл, либералчлагдаж, төрийн оролцоо багасна. Нөгөө талдаа татварын орлогыг тодорхой хэмжээгээр бууруулахаар төрийн данхар бүтэц багасч, үрэлгэн зардал буурдаг. Тэгэхээр татварынхаа бодлогыг эргэж харж, Татварын багц хуулиа засаж сайжруулах нь нэн чухал. Зөвхөн төлдөг хэсгээ ноолоод байх биш, баазаа томруулах чиглэл рүүгээ явах бодлогыг зайлшгүй хийх цаг хугацаа тулчихаад байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • james stibilj (45.132.225.44)
    However, I was fortunate to come across Techy Force Cyber Retrieval, a reputable recovery service that specializes in retrieving lost or stolen cryptocurrency. Initially, I was apprehensive, given the numerous horror stories of recovery services that turn out to be scams themselves. But after conducting thorough research and speaking with the team at Techy Force, I was impressed by their transparency, professionalism, and commitment to helping victims like myself. What struck me was the team's willingness to listen to my situation and provide a clear, step-by-step explanation of their recovery process. They walked me through the various methods they employ to track and retrieve lost funds, and their expertise in navigating the complexities of cryptocurrency transactions was evident. The team's dedication to their craft and their passion for helping victims of scams like mine was genuinely reassuring. Despite the odds, I decided to take a chance and work with Techy Force Cyber Retrieval. I was pleasantly surprised by the outcome. The team's expertise and perseverance paid off, and I was able to recover a significant portion of my lost funds. The experience was a sobering reminder of the importance of vigilance and caution when dealing with cryptocurrency, but it also underscored the value of having a reliable and trustworthy recovery service, such as Techy Force Cyber Retrieval. In retrospect, I would advise anyone who finds themselves in a similar situation to approach recovery services with caution, but not to dismiss the possibility of recovery altogether. With the right expertise and support, it is possible to recover lost funds, even in the face of seemingly insurmountable odds. My experience with Techy Force Cyber Retrieval has been a testament to the importance of persistence and the value of seeking help from reputable professionals in the field. Hire Techy Force Cyber Retrieval On WhatsApp https://wa.link/kiwcir
    2026 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (45.132.224.43)
    BITCOIN RECOVERY EXPERT USDT RECOVERY EXPERT ETH RECOVERY EXPERT How do I hire a hacker to help me recover my lost funds? How to Recover Money Lost to an Online Scam How to recover lost or stolen cryptocurrency Best recovery experts for cryptocurrency DuneNectarOnlineExpert was incredibly helpful in recovering my lost Bitcoin. Telegram: T.me/Dunenectarwebexpert WhatApp: +(1252-271-8900)
    2026 оны 12 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top