x

Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт” судалгааг Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээр гүйцэтгүүлжээ.

Хүн ам, нийгэм эдийн засгийн байдал, гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй асуудлууд зэргийг тодорхойлсон дээрх судалгааны үр дүнг яамны удирдлагуудад өнөөдөр танилцуулав.

2019 оны гэрлэлтийг 2024 оныхтой харьцуулахад гэрлэлт 29 хувиар буурсан бол гэр бүл цуцлалтын тоо эсрэгээрээ 5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүл төлөвлөлт нь орчин үед чухлаар хөндөгдөж буй асуудал бөгөөд хүүхдийн эндэгдэл болон үр хөндөлт буурах, эх үрсийн эрүүл мэнд сайжрах, үргүйдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

2010 онд хийсэн “Монгол гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт” судалгааны үр дүнгээр гэр бүлийн амьдралд мөнгө санхүүгийн болон орон байрны асуудал тулгамдаж байсан бол энэхүү судалгаанд оролцогчид гэр бүлийн амьдралд тохиолдож буй бэрхшээлийг мөн мөнгө санхүүгийн гачигдал, байр, орон сууцны асуудал гэж онцолсон байна.

Гэр бүлийн хүрээнд үүсэж буй зөрчил, маргаан нь олон хүчин зүйлээс хамааран бий болдог байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 29.2 хувь нь үзэл бодлын зөрчлөөс, 24.4 хувь нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс, 22.8 хувь нь харилцан ойлголцдоггүйгээс, 21.5 хувь нь мөнгө санхүүгийн хомсдолоос гэр бүлийн зөрчил, маргаан үүсдэг гэж үзжээ.

Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлтийг судлахдаа олон улсад түгээмэл ашиглагддаг онол арга зүй, аргачлалыг ашиглаж, 2184 өрх хамрагдсаны 40.4 хувь нь Улаанбаатар хотын, 59.6 хувь нь орон нутгийн өрхүүд юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 11 цаг 46 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 11 цаг 50 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 54 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 цаг 1 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 4 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 8 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 12 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 15 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 32 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 17 цаг 46 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 17 цаг 50 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 цаг 54 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 7 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 12 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 15 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 19 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 22 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 27 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 35 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top