Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд мал төхөөрөх газар байгуулагдсанаар 20-45 иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангаад байна. "Интерлакин вест" ХХК, "Далибарай" ХХК энэхүү стандартын шаардлага хангасан мал төхөөрөх газрыг нээжээ.
Энэхүү байгууламж нь өдөрт 1000-1200 бог, 100 бод мал төхөөрөх хүчин чадалтай. Малчдаас аймгийн төвийн үнэ өртгөөр мал, мах худалдан авч Улаанбаатар хотын хүчит шонхор зах, худалдааны төвүүдэд нийлүүлж байгаа юм.
Мал төхөөрөх газарт хөрш зэргэлдээ Баян-Уул, Баяндун, Сэргэлэн сум болон Хэнтий аймгийн Норовлин сумын малчид мал мах нийлүүлж байна.



