x

Үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас 1460 хүүхэд яаралтай тусламж авсан нь анхаарал татаж байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Эрдэм шинжилгээ, сургалтын албанаас хамтран Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд “Зөв дадал, Зөв хүн, Зөвхөн биднээс” практик сургалт зохион байгууллаа.

Сургуулийн орчин дахь хүүхдийн осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллийг багасгах, осолд өртсөн тохиолдолд анхны тусламж хэрхэн үзүүлэх сургалтыг практик орчинд буюу эрүүл мэндийн байгууллагад зохион байгуулж, өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшүүлэх нь энэхүү сургалтын зорилго юм.

Тус сургалтын нэгдүгээр ээлжинд Ерөнхий боловсролын “Монгени” болон 13 дугаар сургууль, хоёрдугаар ээлжинд “Эрдмийн ундраа” цогцолбор, 184 дүгээр сургуулийн тус бүр 250 буюу нийт 500 сурагч хамрагдсан бөгөөд ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасаг, Дүрс оношилгооны тасгийн үйл ажиллагаатай танилцжээ.

“Visit tour” сургалтаар осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох, нөлөөллийн үйл ажиллагааг дэмжих, сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг хүргэснээс гадна анхны тусламжийн цогц сургалт (муляж, гипс, чиг тавих, боолт хийх), хахах үеийн тусламж, осол гэмтлийн үед гар, мөр мултарсан тохиолдолд гар доорх материалаар хэрхэн чиг тавьж боох зэрэг хүүхдийн насны онцлогт тохирсон мэдээлэл зөвлөмжийг өгч, үе тэнгийнхэндээ дадлага хийх байдлаар мэдлэг олгосон байна.

Энэхүү сургалт нь ГССҮТ болон “СҮҮ” хувьцаат компанийн хамтын ажиллагааны хүрээнд өрнүүлж буй томоохон ажлын нэг бөгөөд сургалтад оролцогч хүүхдүүдэд тус компаниас сүү, сүүн бүтээгдэхүүний дээж бүхий гарын бэлэг өгч дэмжин ажиллалаа.

Дашрамд дуулгахад, 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт сургуулийн орчинд үл таних болон үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн нийт 1460 хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 58 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 13 цаг 3 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 7 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 14 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 16 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 21 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 25 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 28 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 45 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 59 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 19 цаг 3 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 6 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 19 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 25 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 27 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 32 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 34 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 40 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 47 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top