x

Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив

 “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр бэлтгэл ажил бүрэн дуусах шатандаа орж, бетон зуурмагийн үйлдвэр, арматур бэлтгэх талбайн ашиглалтад бэлтгэл хангалаа.

Зам тээврийн яамны мэдээлснээр, төслийн үйл ажиллагаанд “Тавантолгой Төмөр Зам” компанийн инженерийн баг БНХАУ-ын нутаг дэвсгэрт байрладаг гүйцэтгэгч “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” компанийн бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Бетон зуурмагийн үйлдвэр нь цагт 360 м³ бетон үйлдвэрлэх хүчин чадалтай, 2×HZS180 маркийн автомат холих төхөөрөмжөөр тоноглосон орчин үеийн байгууламж юм.

Элсийг угааж боловсруулдаг, дүүргэгчийг халаах систем бүхий агуулахад хадгалдаг зэрэг технологийн шийдлүүд нь улирлын нөхцөлөөс үл хамааран өндөр чанарын бетон үйлдвэрлэх боломж бүрдүүлж байна. Үйлдвэрийн дэргэдэх дам нуруу үйлдвэрлэх хэсэгт төмөрбетон Т хэлбэрийн дам нурууг бүрэн автомат хэв хашмалын системээр үйлдвэрлэж, уураар арчилж бат бэхийг ханган ажиллаж, одоогоор 60 ширхэг дам нуруу бэлэн болсон байгаа аж.

Мөн үйлдвэр нь олон улсын стандартын дагуу бетон болон дүүргэгч материалын чанар, бат бэх, нягт, ширхэглэлийн шинжилгээ хийдэг иж бүрэн лабораторитой. Инженерийн баг үйлдвэрлэлийн бүх шатанд хяналт тавьж, төслийн бүтээцийн чанар, стандартыг найдвартай ханган ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 55 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 13 цаг 0 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 4 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 11 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 14 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 18 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 22 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 25 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 42 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 56 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 19 цаг 0 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 3 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 17 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 22 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 24 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 29 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 31 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 37 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 44 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top